-
2015 оны 6 сарын 05
МИНИЙ ЛЭЛГҮҮР ТАХАЙ” НААЛТААР ҮҮДЭЭ ЧИМЖЭЭ
Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагын цэвэрлэгээ, ногоон байгууламж, тохижилтод үнэлгээ өгч эхэлсэн. Энэ хурээнд нийслэлийн Баянгол дуүргийн 21 дүгээр хорооны ‘Түшиг” хүнсний дэлгүүр өөрсдийн хөрөнгөөр ус зайлуулах хоолой барьж,
“Наран билэг” худалдааны төв, гуравдугаар хорооны “Нарны сайхан хороолол” сууц өмчлөгчдийн холбоо, 21 дүгээр хороо, Баянзүрх дүүргийн “Сэлбэ” сууц өмчлөгчдийн холбоо, “Pizza” худалдааны төв орчноо тохижуулсан тул “smile” наалт авчээ.Мөн Баянгол дүүргийн 94 дүгээр дэцэрлэг орчноо тохижуулан гаднах хашаагаа бүрэн шинэчилж, ногоон байгууламж хийж, цэцэрлэгийнхээ гадна талбайд автомашины хуучин дугуйгаар заан, уралдааны машин, авгалдай, танк хийсэн тул “баярлалаа” гэсэн тодотголтой инээмсэглэж буй хүний дүрс бүхий “smile” наалтаар үүдээ чимсэн байна. Харин “Тоса” худалдааны төвийн гаднах орчин нь бохир, эргэн тойронд нь хог хаясан, гадна үүдэнд нь байрлах лангуу эрүүл ахуйн шаардлага хангаагүй тул “гахай”-ны дүрс бүхий анхааруулсан наалт наалгасан гэнэ. Мөн Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Батсайханы худалдааны павильон, “Жин хэмжүүр” ХХК, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, “Миний дэлгүүр”, Баянзүрх хүнсний дэлгүүр, Ото зоог, Нийслал караоке club,
Royal кафе, Ажлын хувцасны дэлгүүр Арти супермаркет, “Ганга Дагшин” эмийн сан гэх мэт байгуулагууд “гахай” наалт наалгаж, хангалтгүй үналгээ авжээ. Хангалтгүй үнэлгээ авсан аж ахуйн нэгжүүд орчноо цэвэрлэж гаргасан зөрчлөө арилгасан тохиолдолд хангалттай гэсэн үнэлгээ авах боломжтой юм байна.
-
2015 оны 6 сарын 05
Хилээр ховордсон ан амьтны арьс, эд эрхтэн, байгалийн чулуу хууль бусаар давуулах тохиолдол буурахгүй байна.
-
2015 оны 6 сарын 05
Өнөөдрөөс ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн зуны амралт эхэлж байна. 2014-2015 оны хичээлийн жил өмнөх жилүүдтэй харьцуулахад харьцангуй хөдөлгөөн ихтэй, өрнүүн жил болж дууслаа.
-
2015 оны 6 сарын 05
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор жил бүрийн 6 дугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг.
-
2015 оны 6 сарын 05
“Монгол үлэг гүрвэлийн гайхамшиг” нэртэй үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Хүннү молл” цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсад Палеонтологийн салбар үүсч, хөгжсөн цагаас хойш өнөөдрийг хүртэл олсон бүх бүтээлээ дэлгэх гэнэ. Түүнчлэн ШУА-ийн Палеонтологийн салбарын эрдэмтэн судлаачид үлэг гүрвэлийн нэлээд том хэмжээний үзэсгэлэнг хоёр удаа дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулжээ. Тиймээс энэ удаа ийнхүү эх орондоо зохион байгуулах гэж байгаа ажээ.
-
2015 оны 6 сарын 05
Төв цэнгэлдэхийг хиймэл зүлэгтэй болгох ажил 70 хувьтай байна
-
2015 оны 6 сарын 05
400 мотоциклийн парад болно
-
2015 оны 6 сарын 05
Өнөөдөр “Венийн Үдэш” цэнгүүн 17 цагаас Чингисийн талбайд эхэлнэ
-
2015 оны 6 сарын 05
Маргааш зарим худалдааны төвүүд амарна
-
2015 оны 6 сарын 05
Монгол Улсад Прокурорын байгууллага үүсгэн байгуулагдсаны 85-н жилийн ой 2015 онд тохиож байгаатай холбогдуулан нийт прокурорын ажилтнуудын дунд урлагын наадмыг 2 үе шаттайгаар зохион байгуулж байна.
-
2015 оны 6 сарын 05
16-39 насны хүүхэд, залуучуудыг вакцинжуулна
-
2015 оны 6 сарын 05
Хөрс хамгаалал, мал аж ахуй, газар тариалангийн бүс нутгийн заагийг тогтоох, махны экспорт, малчны лавлах-109 зэрэг асуудлаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт танилцууллаа.
-
2015 оны 6 сарын 05
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 05
Зургаадугаар сарын 5-ны баасан гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 6 сарын 05
Жил бүрийн намар хүүхдийн цэцэрлэгийн асуудал бага насны хүүхэдтэй хүмүүсийн толгойны өвчин болдог. Улсын цэцэрлэгүүдийн хүрэлцээ муу байдгаас эцэг эхчүүд цэцэрлэгийн үүдийг хонон өнжин сахиж хүүхдээ цэцэрлэгт хамруулдаг.
-
2015 оны 6 сарын 04
Улаанбаатар-Сайншанд-Улаанбаатар чиглэлд том оврын автобус иргэдэд үйлчлэхээр болжээ.
-
2015 оны 6 сарын 04
Маргааш Арвайхээрт автомашингүй өдөр болно
-
2015 оны 6 сарын 04
Оюутнуудын 70 мянган төгрөг дансанд нь орж эхэлжээ.
-
2015 оны 6 сарын 04
1, 5 тэмдэглээтэй хуванцар савыг хэрэглэж болно
-
2015 оны 6 сарын 04
2013 оны 11 сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /МӨХ/ албан ёсоор татан буугдсан билээ. Улмаар Монголын Өмгөөлөгчдийн холбооны бүх гишүүн Монголын хуульчдын холбоонд /МХХ/ албан ёсоор элссэн. Өөрөөр хэлбэл өмгөөлөгчдийн хоёр холбоо зэрэгцэн ажиллах боломжгүй хэмээн ийнхүү өмгөөлөгчдийг албан ёсоор МХХ-д гишүүнээр элсүүлсэн. Гэтэл МӨХ нь төрийн бус байгууллага гэдгээр оршин тогтнож хуучин удирдлагууд нь тэр хэвээрээ МХХ-нд чамлахааргүй албан тушаалд томилогдсон байдаг. Энэ нь МӨХ-ны удирдах зөвлөлд байсан “хурган дарга” нар албаны шугамаар олгогдсон байсан дотоод сүлжээ, өмгөөлөгчдийн мэдээллийг ашиглан өөрсөддөө давуу байдал үүсгэх замаар томилгоог ашигтайгаар зохицуулсан гэх хардлагыг төрүүлсэн. Иймээс өмгөөлөгч Г.Батбаяр Захиргааны хэргийн шүүхэд хандсан бөгөөд улмаар өргөдлөө эргүүлэн татсан байдаг.