-
2015 оны 6 сарын 18
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын харьяа “Од” зусланд очиж нийслэлийн асрамжийн газрын хүүхдүүдтэй уулзлаа.
-
2015 оны 6 сарын 18
Үндэсний үйлдвэрлэл эрхлэгчид өнөөдөр Чингисийн талбайд жагсаал хийлээ. УИХ-аар Аж үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байгаа. Мөн Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн билээ. Үйлдвэрлэл эрхлэгчид эх орныхоо үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зорилготой уг хуулийг яаралтай батлахыг шаардаж, ийнхүү Чингисийн талбайд цугласан аж. Жагсаал, цуглааныг Монголын Зохион бүтээгчдийн нэгдсэн холбоо, Баялаг бүтээгчдийн холбоо, Төмөрлөг, машин үйлдвэрлэлийн үндэсний холбоо болон Хөдөө аж ахуйн техникийн Шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн нэгдлүүд хамтран зохион байгуулжээ.
-
2015 оны 6 сарын 18
СБД-т байрлах “Оргил” интернет кафед 49 настай эрэгтэй ”О” нь Тээврийн хэрэгслийн гэрчилгээ хуурамчаар хийж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Эд мөрийн баримтаар хуурамч автотээврийн хэрэгслийн гэрчилгээ 6 ширхэгийг хураан авсан байна.
-
2015 оны 6 сарын 18
БНСУ-д Коронавируст халдвараар 19 хүн нас баржээ.
-
2015 оны 6 сарын 18
Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд шалгалт хийж байна.
-
2015 оны 6 сарын 18
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутаг “Аравын даваа” гэдэг газар энэ сарын 12-ны өдөр түймэр гарсан.
-
2015 оны 6 сарын 18
С.Бямбацогт: Боловсролын салбарт ажиллагсдын нийгмийн даатгал тасарч байгааг шийднэ
УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт Ховд аймагт ажиллаж байна. Тэрээр очсон даруйдаа боловсролын салбарт ажиллагсад, оюутнуудтай уулзжээ.
Ховд аймгийн тухайд хүн амын төвлөрөл, дэд бүтцийн хөгжлөөрөө баруун бүстээ тэргүүлж буй аймаг. Тэр ч утгаараа тус аймагт үйл ажиллагаа явуулж буй Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежид орон нутгийнхнаас гадна ойролцоо зэргэлдээх аймгаас ирж суралцах нь нэмэгдэж байна. Материллаг бааз, боловсон хүчнээр хангаад өгвөл заавал Улаанбаатарыг зорихгүйгээр Ховд нутагтаа өндөр чанартай боловсрол эзэмших боломжтойг салбарынхан онцолж байлаа. Мөн орон нутагт их, дээд сургуулийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, шинээр дотуур байр, номын сан, сургалтын төв нэмж байгуулах асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байгаагаа тус салбарт ажиллагсад уламжлав.
Хамгийн гол нь энэ салбарт ажиллагсад зуны хоёр сар буюу хичээл амарсан үед ажилгүй байдаг. Үүнээс болж цалин тасарч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгддөггүй гажиг нөхцөл байдал одоо хүртэл байгааг засч залруулах шаардлагатайг тус салбарт ажиллагсад онцолсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт өмнө нь Ховд их сургууль, Хөгжил политехникийн коллежийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсны хувьд боловсролын салбарын хөрөнгө оруулалтад онцгой анхаарч ажиллаж ирсэн гэдгээ илэрхийлээд энэхүү салбарт ажиллагсдын эрхийг зөрчиж байгаа алдаатай бодлогыг өөрчилж, боловсролын байгууллагынхны зуны саруудын цалин, нийгмийн даатгалыг тасалдуулахгүй байх хууль тогтоомжийн төсөл өргөн барина гэв.
-
2015 оны 6 сарын 18
Цагдаагийн Ерөнхий Газрын хүний нөөц, сургалтын хэлтэс, Хүний эрхийн үндэсний комисс хамтран 2015 онд Хууль сахиулах их сургуулийг ”Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэжлээр төгссөн 200-н алба хаагчдад хүний эрхийн үндсэн ойлголт, хүний эрхийг хамгаалах, эрүүдэн шүүхийн эсрэг дотоодын хууль тогтоомж, хүний эрх, түүнд суурилсан хандлага, хүний эрхийн хязгаарлалт, хууль хэрэгжүүлэх албан тушаалтнуудын хүний эрхийн талаар баримтлах үндсэн хэм хэмжээ зэрэг агуулгаар сургалт явууллаа.
-
2015 оны 6 сарын 18
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд модон дотор 80 настай иргэн төөрсөн байна гэсэн дуудлагыг өгснөөр Гал унтраах, аврах 18 дугаар ангийн 12 албан хаагч Шарга морьт болон Хуурай мухар орчим төөрсөн байсныг самналт хийн олоогүй тул эрэн хайх ажиллагааг 22:50 цагт түр зогсоосон байна. 2015.06.17-ны өглөөний 07 цагийн үед ар гэрийнхэнтэй нь холбогдож лавлахад Шарга морьтын зуслангийн цагдаагийн хэсэг дээр эсэн мэнд ирсэн байна гэж мэдээллэсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.
-
2015 оны 6 сарын 18
Гачууртын голд 15 настай хүүхэд осолдож амиа алдлаа
-
2015 оны 6 сарын 18
Налайх хотын Захирагчийн дахин сонгууль өнөөдөр буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 07-22 цагийн хооронд зургаан хэсгийн хороонд болж байна. Энэ удаагийн сонгуульд өмнөх сонгуульд хамгийн олон санал авсан 2 нэр дэвшигч буюу Налайх дүүргийн ИТХ-аас нэр дэвшигч Ш.Хаан, бие даан нэр дэвшигч Ц.Минжинхүү нар өрсөлдөж байгаа юм. Эдгээр нэр дэвшигчийн хамгийн олон санал авсан нэр дэвшигч нийслэлийн анхны дагуул хот Налайх хотын Захирагчаар сонгогдоно. Тиймээс Монгол Улс, нийслэлийн түүхэнд анх удаа зохион байгуулагдаж буй Захирагчийн сонгуульд идэвхтэй оролцож саналаа өгөөрэй гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 6 сарын 18
Мэдээлэл технологийн үндэсний паркаас 16-25 насны хөгжлийн бэрхшээлтэй залууст зориулан мэдээлэл технологийн мэдлэг боловсрол, дадлага олгох зуны сургалт явуулах юм байна.
-
2015 оны 6 сарын 18
Хийн гар буу хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завджээ
-
2015 оны 6 сарын 18
Чингисийн талбайн урд хэсэг, “Гандантэгчилэн хийд”, “Бурхан багшийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн талбайг түр хугацаагаар автомашины зогсоол болгохоор шийдвэрлэжээ.
-
2015 оны 6 сарын 18
ЭЕШ-д 400-аас дээш оноо авсан сурагч оюутан болно
-
2015 оны 6 сарын 18
Өнөөдөр болохх зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 6 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Тээврийн хэрэгсэл данснаас хасах тухай” А/511 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар Техникийн комиссын актаар ашиглалтын шаардлага хангахгүй, засаж сэлбэж ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй нь тооцоогоор нотлогдсон тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах доод үнийг нэгдүгээр, дахин дуудлагын худалдаагаар үнэ бууруулан худалдах тээврийн хэрэгслийн үнийг хоёрдугаар, сэлбэгийн буюу хоёрдогч түүхий эдийн зориулалтаар татан төвлөрүүлж худалдах тээврийн хэрэгслийн жагсаалтыг гуравдугаар хавсралтаар тус тус баталлаа.
-
2015 оны 6 сарын 18
Элсэлтийн ерөнхий шалгалт ирэх пүрэв гариг /VI.18/- эхэлнэ. Одоогоор элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгийг тараах ажил үргэлжилж байна. Уг нь эрхийн бичиг тараалтыг зургадугаар сарын 15-ныг хүртэл хийх байсан ч сурагчид эрхийн бичгээ бүрэн авч дуусаагүй байна. Одоогоор эрхийн бичиг тараалт 90 гаруй хувьтай байгаа аж. Ихэнхдээ нийслэлийн өмнөх оны төгсөгчид элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ аваагүй үлджээ. Тиймээс эрхийн бичиг тараалтыг 15-наар дуусгавар болголгүй, ирэх пүрэв гариг хүртэл үргэлжлүүлэхээр болсон юм байна.
Төгсөгчдийн хувьд элсэлтийн шалгалтад орох эрхийн бичгээ тухайн сургуулиасаа авна. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс авах юм /Боловсролын үнэлгээний төв нь Арслантай гүүрний урд, “Оюуны ундраа” компанийн байрны хоёр давхарт байрлаж байна/.
Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 18-нд Монгол Улсын түүх, Хими, Англи хэлний шалгалтаар эхэлнэ.
Энэ өдрүүдэд улсын хэмжээнд 20 мянга гаруй сурагч Монгол хэл, бичгийн шалгалтаа өгч 400-аас дээш оноо аван, ЭЕШ-д орох бэлтгэлээ базаасан байна. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа зохион байгуулсан. Боловсролын үнэлгээний төвийн өгч буй мэдээллээр эхний шалгалтад 21 493 шалгуулагч оржээ. Үүнээс 18 200 нь тэнцсэн байна. Харин хоёр дахь удаагийн шалгалтад өмнө нь тэнцээгүй 3293 сурагч тэнцсэн. Мөн шинээр нэмж бүртгүүлсэн, өмнөх шалгалтад бүртгүүлсэн ч орж чадаагүй 2170 шалгуулагч бүртгүүлжээ. Ингээд Монгол хэл, бичгийн шалгалтандаа тэнцэж, бичиг баримтаа бүрдүүлсэн сурагчид ЭЕШ-аа өгөхөөр хүлээж суугаа юм.
-
2015 оны 6 сарын 18
Зургаадугаар сарын 18-ны Пүрэв гарагт дараах байршлуудын хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тэжээдэг шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул та бүхэн хэрэглээгээ түр зохицуулна уу.
-
2015 оны 6 сарын 18
Зүүн хойд азийн сайн үйлсийн эзэд Монголд чуулна