-
2015 оны 7 сарын 28
Дүүгээ аврахаар дүрэлзэн асч буй гал руу ороод өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүгийн бие сайжирчээ. Хүү БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд биеийн байдал дээрдэж, эрчимт эмчилгээний тасгаас энгийн тасаг руу шилжсэн байна.
-
2015 оны 7 сарын 28
Өнөөдөр буюу энэ сарын 28-ны өдөр Дэлхийн хепатитын өдөр тохиож байна.
-
2015 оны 7 сарын 28
Дэлхийн гепатитын өдрийг тохиолдуулан “Элэгний төв” гепатитын В,С вирусийн шинжилгээ оношлогоог өнөөдөр үнэ төлбөргүй хийх гэж байна.
-
2015 оны 7 сарын 28
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг залуу монгол судлаачдын зуны сургалт үргэлжилж байна. Манай улс гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа тус сургалтад Орос, Герман, Швейцар, Чех, Унгар, Польш, Турк, Казахстан, Хятад, Япон, БНСУ, БНАСАУ зэрэг 12 орны 30 залуу судлаачид хамрагдаж байна.
-
2015 оны 7 сарын 28
ОХУ-ын нийслэл Москва хотын ойролцоох Алабино полигонд ”Танкийн биатлон” олон улсын тэмцээн энэ сарын 1-15-нд болох гэж байна. Тэмцээнд ОХУ, Монгол, Ангол, Серб, Никарагуа, Энэтхэг, Хятад зэрэг 13 орны цэрэг дайчид оролцох аж. Манай танкчид эхний хэсэгт ОХУ, Анголын багтай учраа таарчээ. ”Танкийн биатлон” тэмцээнд онч мэргэн буудлага, уран жолоодлогоор шилдэг танкчдыг шалгаруулах юм.
-
2015 оны 7 сарын 28
Засгийн газраас иргэдийг орон суужлуулах, эдийн засгийн хүндрэлийн үед барилгын салбарынхныг дэмжиж, эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилгоор зарим ажлуудыг хийж байна. Үүний нэг нь иргэдийн зээлээр худалдан авч буй орон сууцны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд төр баталгаа гаргах ажил удахгүй эхлэх юм.
-
2015 оны 7 сарын 28
Нийслэлийн хэмжээнд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж байгаатай холбогдуулан өнөөдөр буюу 07 дугаар сарын 28 – нд долоон дүүрэгт цахилгаан түр хязгаарлах хуваарийг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 28
Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
-
2015 оны 7 сарын 28
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн “Хилэнтийн гүүр” гэдэг газар Дэлгэрмөрөн голд иргэн М /42 настай, эрэгтэй/ живсэн тухай дуудлагыг энэ сарын 25-ны өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 6 албан хаагч, 1 автомашин, 1 завьтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр буюу энэ сарын 27-ны өдрийн 12:15 цагт цогцсыг олжээ.
-
2015 оны 7 сарын 28
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг зохион байгуулах тухай” А/620 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн Төслийн удирдах хорооны 2015 оны 10 дугаар хурлын тэмдэглэлийн дагуу Баянзүрх дүүргийн 2,4 дүгээр хорооны нутаг дэвсгэр гэр хорооллын дахин төлөвлөлтийн В хэсэгчилсэн талбайн гадна цахилгаан хангамж /хуваарилах байгууламж, хаалттай дэд өртөө, 10 кВт-ын кабель шугам/-ийн эхний ээлжийн барилга угсралтын ажилд шаардлагатай 3 тэрбум 682 сая 871 мянган төгрөгийг нийслэлийн 2015 оны төсвөөс санхүүжүүлэх Гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээ, авто замын зураг төсөл, угсралтын ажлын хөрөнгөөс санхүүжүүлэхийг нийслэлийн ЗДТГ –ын Санхүү, төрийн сангийн хэлтэст даалгав.
-
2015 оны 7 сарын 28
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортолж, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар автомашинуудад цацрагийн бохирдлын хэмжилт хийжээ.
-
2015 оны 7 сарын 28
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Монгол Улсын Гавьяат Тамирчин, Мэргэжлийн Сүмо бөхийн 69 дахь их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал 35 дахь удаагаа түрүүлэн өчигдөр эх орондоо иржээ. Тэрбээр ”Хөдөлмөрийн баатар” хэмээх эрхэм хүндтэй цолныхоо хүндэтгэлийн наадам хийхээр ийнхүү ирсэн байна.
-
2015 оны 7 сарын 28
Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, хараал жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 7 сарын 28
015 оны 07 дугаар сарын 28-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
-
2015 оны 7 сарын 27
Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хэрэгтэй үг хүнд хань болдог” нэртэй ном хэвлүүлжээ.
-
2015 оны 7 сарын 27
Энэ сарын 26-ны ням гарагт цагдаагийн байгуулага нийслэлийн хэмжээнд 203 дуудлага, мэдээлэл хүлээн авчээ.
-
2015 оны 7 сарын 27
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хуулиар согтуу жолоочид дараах арга хэмжээ авна.
-
2015 оны 7 сарын 27
Ховд аймгийн Булган суманд гарсан тарваган тахлын халдварыг тандах, зогсоох ажилд дунджаар 60-70 сая төгрөг зарцуулжээ.
-
2015 оны 7 сарын 27
Бүгд Найрамдах Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Др.Латорцаи Янош тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 28-наас 08 дугаар сарын 01-ний өдрүүдэд Монгол Улсад айлчлах юм байна. Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод бараалхаж, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Ж.Батзандантай уулзалт хийх аж.
-
2015 оны 7 сарын 27
Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдардаг залуу монгол судлаачдын зуны сургалтыг манай улс гурав дахь жилдээ зохион байгуулж байна.