-
2015 оны 8 сарын 07
ХӨСҮТ-ийн мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаанбурхан өвчний 21128 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 1215 хүн лабораторийн шинжилгээгээр, 8472 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
-
2015 оны 8 сарын 07
Нийслэлийн ИТХ – ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон бусад холбогдох албаны хүмүүс Дамбадаржаагийн уулзвар – Шадивлангийн шинэ уулзвар – Шаргаморьтын төмөрбетон гүүр – Хандгайт чиглэлийн 16.35 километр зам, Нарны замыг 19 дүгээр хорооллын арын замтай холбох ажил, Улиастай – Гачуурт чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.
-
2015 оны 8 сарын 07
“Даншиг наадам - Хүрээ цам - 2015” наадмын эхний өдөр буюу наймдугаар сарын 8-нд Чингисийн талбайд 06:00-08:00 цагийн хооронд сүсэгтэн олонд зориулж ном айлдах гэж байгаатай холбогдуулан тус үйл ажиллагаанд оролцох иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангах юм.
-
2015 оны 8 сарын 06
Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахим картыг нэвтрүүлсэн.
-
2015 оны 8 сарын 06
Сүүлийн гурван жилийн хугацаанд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 4.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
-
2015 оны 8 сарын 06
БНСУ-ын Парламент дахь Хүүхэд, хүн ам, байгаль орчны асуудал хариуцсан бүлгийн дөрвөн гишүүн Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
-
2015 оны 8 сарын 06
Энэ жил улсын төсвөөр 40 барилга, орон нутгийн төсөв хөрөнгөөр гурав, концессын гэрээгээр нэг, буцалтгүй тусламжаар нэг нийтдээ 45 цэцэрлэгийн барилгын ажил хийхээр төлөвлөөд байгаагаас 10 сургууль, нэг цэцэрлэгийн барилгын ажил эхлээд байгаа юм байна.
-
2015 оны 8 сарын 06
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Пайпэр Энн Уинд Кэмбэллийг нутаг буцах болсонтой нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзжээ.
-
2015 оны 8 сарын 06
Авлигатай тэмцэх газрын 1800-1969 дугаарын утсаар ирүүлсэн “Автотээврийн үндэсний төв” аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар “Номгон Санчир” компанитай хамтарч “Олон улсын аюулгүй жолоодлого” сургалтыг зохион байгуулж хууль зөрчиж байна” гэх гомдлын дагуу хяналт, шалгалт явуулсан байна.
-
2015 оны 8 сарын 06
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг хорих 421 дүгээр ангид ял эдлэж байгаад саяхан суллагджээ.
-
2015 оны 8 сарын 06
Монгол улсын иргэн 30-н настай А болон 38-н настай Б нар нь өнгөрсөн Даваа гаригийн өглөө 08.30 цагийн орчим Солонгос улсын Кангванду аймгийн Жүнчон хот дахь нэгэн гүүрэн дээр засварын ажил хийж байгаад осолдож голын усанд унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ.
-
2015 оны 8 сарын 06
НЭМХ-ийн Орчны эрүүл мэнд, хор судлалын төвөөс Хүүхдийн тоглоомны найрлаганд ордог химийн аюултай бодис, эрүүл мэндэд үзүүлэх эрсдлийн талаарх мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 06
Сүүлийн хоёр сарын хугацаанд нийслэл рүү 370 ширхэг тарваганы махыг оруулж ирэхийг завджээ.
-
2015 оны 8 сарын 06
2015 оны эхний хагас жилийн байдлаар Замын цагдаагийн газрын алба хаагчид согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндэд хохирол учруулж болох байсан 24688 жолоочийг илрүүлсэн байна.
-
2015 оны 8 сарын 06
Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын иргэдэд гурав хүртэлх жилийн хугацаатай /нэг удаа 15 хүртэлх хоног/ олон удаагийн виз олгох шийдвэр гаргажээ.
-
2015 оны 8 сарын 06
Нийслэлийн Баянгол дүүргийн 14-р хорооны 12 давхар 16-р байрны зүүн талд “БИ ЖИ БИ ЖИ” ХХК барилга барихын тулд суурийг хэтэрүүлэн ухсанаас тус тус байр нурах аюулд хүрсэн билээ.
-
2015 оны 8 сарын 06
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас хойд зүгт 41 км-ийн зайд газар хөдөлжээ.
-
2015 оны 8 сарын 06
Баянзүрх /2015/08/06/
10.30-17.30 Буянт-Эрдэнэ ХХК, Хуандайн амны зарим хэсгээр
11.00-17.00 20-р хороо Баянгол тохижилт ХХК, Тоосгоны үйлдвэр, Иргэн Баянмөнх, Наранцэцэг, Цагаанбүрд, Рэндэр, УБ,Бодь-Буян дэд станцууд,Гачууртын төв, Хуандай, Шар хоолойн ам
-
2015 оны 8 сарын 06
Хүрээ жахар цамын хурал хурна. Дотоод цам харайна.
-
2015 оны 8 сарын 06
Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тасгийн барилгын шав тавих ёслол болох гэж байна. Баянгол дүүргээс Нийгмийн даатгалын үйлчилгээ иргэдэд илүү ойр болгохоор зорин ажиллаж байна.