-
2015 оны 8 сарын 11
TESO-гийн бамбар зайрмагнаас элдэв жижиг хог гарч ирж байгаа талаар сошиал ертөнцөөр түгж байна. Ялааны хөл, модны үртэс маягийн зүйлс байгааг хэрэглэгчид онцолжээ.
-
2015 оны 8 сарын 11
Улаанбаатар хотын Цагдаагийн газраас нийслэлийн Соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран “Соёл урлагийн төлбөрт үйлчилгээний журам”-ын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд автомат тоглоомын үйлчилгээ эрхэлж буй 13 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ. Шалгалтаар зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан есөн аж ахуйн нэгж байгууллага, иргэний автомат тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоож, хоёр аж ахуйн нэгж байгууллага, таван иргэнд нийт 4 сая 798 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авлаа.
-
2015 оны 8 сарын 11
Замын Үүд-Эрээний боомтод эдийн засгийн чөлөөт бүс байгуулна
-
2015 оны 8 сарын 11
Шизүока мужийн сурагчид Дорноговь аймгаар аяллаа
-
2015 оны 8 сарын 11
Зуслангийн бүсэд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийлээ
-
2015 оны 8 сарын 11
280 мянга орчим тонн улаан буудай хурааж авна
-
2015 оны 8 сарын 11
Хэнтий аймгийн ЗДТГ-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат улсын арслан Энхтөгсийн Оюунболдод зориулсан “Хүндэтгэлийн наадам”-ыг энэ сарын 12-13-ны өдрүүдэд Чингис хотноо зохион байгуулах гэж байна.
-
2015 оны 8 сарын 11
Сурах бичгийн дундаж үнэ 2600 төгрөг байна.
-
2015 оны 8 сарын 11
Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах шатын тэмцээний нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болов. Уг тэмцээнийг Эрүүл мэнд, спортын дэд сайд Т.Болдбаатар нээж, тамирчдад баяр хүргэж үг хэлэн олон улсын дохионы хэлээр мэндчилгээ дэвшүүллээ. Ази тивийн аварга шалгаруулах шатрын III дахь тэмцээнд Казахстан, Узбекстан, Энэтхэг, Монголоос 27 шатарчин ур чадвар, оюун ухаанаа сорих юм. Сонсголын бэрхшээлтэй иргэдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аваргууд энэ сарын 14-нд тодорно.
-
2015 оны 8 сарын 11
Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх М.Энх-Амгалан Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу тушаал гаргаж прокурорын туслах ажилтнаар ажиллаж байсан Б.Энхбат, Э.Гэрэлмаа, Д.Ууганцэцэг, Х.Оюунцэцэг, Г.Ганхөлөг, Ц.Сүхбат, Б.Батсайхан, Ц.Батзориг, Б.Мөнгөншагай, Ц.Гэрэлбаатар, Б.Ганзориг нарыг Нийслэлийн дүүргийн болон зарим аймгийн прокурорын газруудад прокурорын албан тушаалд томиллоо.
-
2015 оны 8 сарын 11
Сургууль цэцэрлэгийн өвөлжилтийн бэлтгэл ажилд 4,2 тэрбумыг зарцуулна
-
2015 оны 8 сарын 11
Хандгайтын замыг энэ сарын 13-ны өдөр хүртэл хаана
-
2015 оны 8 сарын 11
Монгол Улсад прокурорын байгууллага үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан УЕПГ-аас “Прокурорын цом” шатрын тэмцээн зохион байгуулж явууллаа. Тэмцээнд УИХ, УЕПГ, Өмгөөлөх, Авилгатай тэмцэх газар, Нотариат, Оюуны өмчийн газар зэрэг байгууллагын 36 шатарчин оролцсоны 10 нь шатрын спортын мастер зэрэгтэй тамирчин байснаар тэмцээн ширүүн өрсөлдөөнтэй болж өндөрлөв.
-
2015 оны 8 сарын 11
Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт энэ сарын 7-ны өдөр иргэн 24 настай эмэгтэй О өндөр халуурч, тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй ирж хэвтсэн байна. Түүний нөхөр, хоёр охиныг нь халдвартын тасагт тусгаарлан хэвтүүлж, шинжилгээний дээж авсан аж. Улмаар шинжилгээний хариу сөрөг гараад байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Тиймээс давтан шинжилгээг дахин авч эхэлжээ.
-
2015 оны 8 сарын 11
Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Бөөрөлжүүт, Өлт голын ай саваар уул уурхайн компаниуд олборлолт хийж байгаль орчныг бохирдуулж байгаа нь шинжилгээгээр тогтоогдсон талаар Гол нуруудын нэгдсэн хөдөлгөөнөөс мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 11
Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замын ажил гацжээ
-
2015 оны 8 сарын 11
Зуун сэтгүүлч, зуу гаруй мянган иргэдийг хамрах “I love Mongolia түншлэл 2015” багийнхан ирэх сарын 2-нд замд гарахаар болжээ. 21 аймгийг нэг сарын дотор тойрох энэхүү аялалаа Эзэн Чингисийн өлгий нутаг Хан Хэнтийгээс эхлэн нар зөв тойрохоор төлөвлөсөн аж.
-
2015 оны 8 сарын 11
Энэ сарын 12 буюу маргааш ”Оюутан цэрэг-2015” хөтөлбөрт хамрагдсан 985 оюутан цэрэг Чингисийн талбайд тангараг өргөнө. Оюутан цэргүүдийн тангараг өргөх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий Командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Боловсрол Соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай нар оролцоно. Мөн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр болон тангараг өргөх дайчдын ар гэрийн төлөөлөл байлцах юм байна.
-
2015 оны 8 сарын 11
Энэ жилийн хувьд ЭЕШ өгсөн шалгуулагчийн тоо өмнөх жилүүдээс 50 орчим хувиар багасчээ. Энэ нь ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотой гэнэ.
-
2015 оны 8 сарын 11
“Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журам”-ын төслийг хэлэлцлээ.