-
2015 оны 8 сарын 28
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, баяр наадмын манлай Даяар Дурсагдах Далай Даян Дархан аварга Д.Цэрэнтогтох энэ сарын 26-нд өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймагт байх үедээ өвчний улмаас таалал төгссөн байна. Өнөөдөр Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөл, “Их Монголын хүчтэн” дэвжээний төлөөлөл мэдээлэл хийлээ.
Аймгийн нутгийн зөвлөл болон ”Их Монголын хүчтэн” дэвжээ хамтран ”Цэрэнтогтох” санг байгуулахаар болсноо хурлын үеэр мэдэгдсэн юм. Уг сангийн эхний үйл ажиллагаа нь талийгаачийн хөшөөг төрсөн нутагт нь босгохоор шийдвэрлэсэн байна. Мөн аваргын нэрэмжит үндэсний бөхийн барилдааныг жил бүр зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
Талийгаач өөрийн нутагтаа таалал төгссөн учраас гэр бүл, нутгийн зон олон төрсөн нутагт нь хөдөөлүүлэхээр болсон аж. Ирэх сарын 2-ны өдөр Д.Цэрэнтогтох аваргыг сүүлчийн замд нь үдэх юм байна. Мөн өнөөдрөөс эхлэн их аваргатай салах ёс хийх, эмгэнэл илэрхийлэх ажиллагааг UBH центрийн 14 давхарт зохион байгуулж байгаа аж.
-
2015 оны 8 сарын 28
yos zui bichigtei
yos zui kod
2015 surgaltiin tuluwluguu
sanal asuulga
Цаг үе үйл явдал
Эрүүл мэнд, боловсрол, соёлын чиглэлээр сарын аян эхлэв
Нийтлэгдсэн y-m-d
Үүсгэсэн огноо %28 %264 %2015
Share this post
FaceBook Twitter
Пляжный отдых
лучшие аудио книги
DSC 4850 1200x797
2015.08.28
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэдийн гаргасан тушаал, баталсан удирдамжийн дагуу Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газраас “Хүний төлөө-Зөв тус” сарын аяныг 2015.08.28-наас 2015.09.30 хүртэл улсын хэмжээнд зохион байгуулахаар боллоо.
Аян нь эрүүл мэнд, боловсрол, соёлын салбарт мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад сурталчлах, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчмыг таниулах, үүсч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, аж ахуйн нэгжийн дотоодын хяналтыг тогтолцоог төлөвшүүлэх зорилготой юм.
Баталсан удирдамжийн дагуу МХЕГ-аас гаргасан төлөвлөгөөнд үндэслэн аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагууд тухайн орон нутгийнхаа онцлогт тохирсон төлөвлөгөө гарган хэрэгжүүлж ажиллана.
Аяны хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын эрх, үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, хяналтын хуудас ашиглан дотоод хяналтын тогтолцоогоо сайжруулахад нь дэмжлэг үзүүлэхээс гадна төлөвлөсөн хяналт шалгалт, тандалт судалгаа, хяналт шинжилгээгээ хийж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн хичээлийн шинэ жил угтсан урьдчилсан хяналтаа дуусгаж, хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг илрүүлэх урьдчилан сэргийлэх хяналт хийн, эрүүл мэнд, болосврол, соёлын салбарт тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, сургалт зохион байгуулна.
Энэ он гарсаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газар “Хүний төлөө-Зөв тус”, Хүнс, хөдөө аж ахуйн хяналтын газар “Эрүүл хөрс-Эрүүл хүнс”, Байгаль орчин, геологи, уул уурхай болон Цөмийн цацрагийн хяналтын газар хамтран “Иргэн бүр-Эрүүл орчинд” сэдэвт сарын аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулсан юм.
-
2015 оны 8 сарын 28
Нийслэлд 14 сургууль, 47 цэцэрлэг, 13 бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно
-
2015 оны 8 сарын 28
2014 оны 7 дугаар сараас “Буянт-Ухаа 2” хорооллын 48 барилгын ажлыг эхлүүлсэн. Эхний 30 барилгыг ашиглалтад оруулахтай холбогдуулан ирэх сарын 7-ноос борлуулалтын ажлыг эхлэхээр болжээ. “Буянт-Ухаа 1” хорооллын борлуулалтын журмыг дахин боловсруулж зорилтот дөрвөн бүлгээс гадна жижиг дунд үйлдвэрлэл, хувиараа бизнес эрхэлдэг иргэдийг хамруулах аж.
ТОСК-ийн Маркетинг борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Од ярихдаа, “Буянт-Ухаа 1” хороолол олон айлын шийдэлтэй байсан. Харин хоёрдугаар ээлжинд ашиглалтад орж буй хороололд нэг өрөө байр байхгүй, нэг давхарт хоёр, гурван өрөө бүхий зургаан айлын орон сууц байхаар төлөвлөж барьсан. Орон сууцны баталгааны талаар 5 газартай хэлэлцээр хийж байна. Одоохондоо баталгаа гараагүй учир журмаа үүнтэй уялдуулахаар урьдчилгаа 10 хувийн төлбөр авч байрны захиалга авна. Улсын комисс хүлээн авахаас өмнө журам батлагдвал шалгуур хангасан хүмүүс 20 хувийн баталгаа авснаар үлдэгдэл зээлийн асуудлыг шийдвэрлэх юм. Харин баталгааны шаардлага хангаагүй иргэд улсын комисс хүлээж авсны дараа 20 хувийн урьдчилгаа төлөөд үлдэгдэл 70 хувийг зээлээр авах боломжтой” гэв.
“Буянт-Ухаа 1” хороололд өнгөрсөн жил бүртгүүлсэн ч сугалаагаар эрх хожоогүй 4,595 хүн байгаа аж. Эдгээр иргэн дахин бүртгүүлэлгүйгээр зээлийн шаардлага хангасан бол эхний ээлжинд орон сууцтай болох боломжтой юм байна. Тодруулбал 820 орон сууцыг өнгөрсөн жил бүртгүүлж сугалаагаар сонгогдоогүй иргэдэд олгох бол 20 хувийг нь төрийн байгууллагуудад квот хэлбэрээр, үлдсэн 30 хувийг нь “Буянт-Ухаа 1”-ийн захиалгаас хоцорсон, хувийн байгууллагад ажилладаг, 35-аас дээш наснынханд олгох аж.
“Буянт-Ухаа 2” хороололд захиалга өгөх иргэн Улаанбаатар хотын харьяат байхаас гадна урьдчилгаа 10 хувийг төлөх боломжтой, Засгийн газрын хөнгөлөлтийн 20 хувь болон ипотекийн 8 хувийн зээлд хамрах шалгуурыг хангасан байх шаардлагатай аж. “Буянт-Ухаа 2” хорооллын байрны нэг метр квадрат нь 1сая 350 мянган төгрөг юм байна.
-
2015 оны 8 сарын 28
Нийслэлээс хүүхэд багачуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор шат дараатай олон ажлуудыг хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь хүүхдүүдийг замын хөдөлгөөний осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарц хийж, хурд сааруулагч тавин, хашаа хайс байрлуулж байгаа юм. Энэ жилийн хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нийслэлийн хэмжээнд 54 сургууль, цэцэрлэгийн орчимд явган хүний гарцын тэмдэглэлээг хийж дуусгахаар ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ээс өгсөн мэдээллээр сургууль, цэцэрлэгүүдийн орчимд 2000 метр квадрат явган хүний гарцын тэмдэглэлээг хийж байгаа юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 8 сарын 28
Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлүүдийг танилцуулж байна
-
2015 оны 8 сарын 28
“Буянт-Ухаа 2”-ын захиалгыг ирэх сарын 7-ноос авна
-
2015 оны 8 сарын 28
Монголд анх удаа “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулах” үзэсгэлэн худалдааг өнөөдрөөс эхлэн энэ сарын 30-ны өдрийг дуустал зохион байгуулах гэж байна. Уг үйл ажиллагааны нээлт өнөөдөр 12.00 цагт Чингисийн талбайд болно.
Үзэсгэлэнд 21 аймаг, нийслэлийн ЖДҮ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжтой юм.
Үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл бүхий нийт 80 гаруй ААН оролцох төдийгүй эдгээрээс дөрвөн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр өргөмжилж, урамшуулна.
Ингэхдээ тэргүүн байранд шалгарсан ААН-д Гран при шагнал олгож, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг “Үндэсний брэнд”-ээр тодруулах юм. Энэхүү арга хэмжээ цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулагдана.
-
2015 оны 8 сарын 28
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр болж хуралдаанаар нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатын танилцуулснаар, нийслэлийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 4 чиглэлээр нэмэлт тодотгол хийх шаардлагатай болжээ.
-
2015 оны 8 сарын 28
Эмнэлгийн яаралтай тусламжийн салбар нь манай улсад харьцангуй хожуу хөгжиж байгаа бөгөөд уг салбарыг дэлхийн түвшинд хүргэж хөгжүүлэхэд олон асуудал тулгарч байгаагийн нэг нь мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх асуудал билээ.
-
2015 оны 8 сарын 28
ОХУ-аас 100 мянган тонн улаан буудай импортолно
-
2015 оны 8 сарын 28
Ж.Лхагвасүрэнгийн хөшөөнд цэцэг өргөнө
-
2015 оны 8 сарын 28
Монголын баг тамирчид есдүгээр байрт бичигдэж байна
2 минутын өмнө
Спорт
Монголын баг тамирчид есдүгээр байрт бичигдэж байна
Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2015 оны ДАШТ Казахстан улсын нийслэл Астана хотноо эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Тэмцээнийг дөрвөн өдрийн дараах байдлаар Японы баг тамирчид тэргүүлж байгаа бол манай баг гурван хүрэл медаль, гурван тавдугаар байр, нэг долдугаар байрт орсон амжилтаар 137 орноос есдүгээр байрт бичигдээд байна. Өчигдөр тэмцээний дөрөв дэх өдөр манай гурван тамирчин татамид гарсан бол тэднээс эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд барилдсан Ц.Мөнхзаяа хүрэл медаль хүртлээ.
Харин өнөөдөр хүнд жингийн барилдаанууд эхэлж байгаа бөгөөд манай хоёр бөх дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд П.Лхамдэгд, эрэгтэйчүүдийн 90 кг-д Л.Отгонбаатар нар хүч үзнэ. Л.Отгонбаатар эхний барилдаанаа Шведийн Н.Маркустай хийнэ. Түүний жинд нийт 62 бөх барилдахаас тэрээр “С” хэсэгт багтжээ. Харин П.Лхамдэгд “А” хэсэгт орсон бөгөөд Польшийн П.Дариятай учраа таарчээ.
Харин маргааш бидний гол найдвар олимпийн аварга Н.Түвшинбаяр -100 кг-ын жинд барилдана. Харин эмэгтэйчүүдээс +78 кг-ын жинд О.Жавзмаа барилдана.
-
2015 оны 8 сарын 28
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Ачиж журамлах төв аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байгуулах тухай хэлэлцлээ.
-
2015 оны 8 сарын 28
Шилэн дансны тухай хуулийг 98 хувьтай хэрэгжүүлж байна
-
2015 оны 8 сарын 28
2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймгийн хэмжээнд нийт 35 цэцэрлэг 2-5 насны 6911 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
-
2015 оны 8 сарын 28
Орхон аймгийн прокурорын газар Монгол Улсын Ерөнхий прокурорын 2015 оны 08 сарын 11-ний өдрийн А/88 тоот тушаалаар батлагдсан “Прокурорын хяналтын ажилд болон эрүүгийн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагаанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг дагаж мөрдөх аргачилсан заавар ”, “Прокурор шүүх хуралдаанд төрийг төлөөлөх аргачилсан заавар”-ыг хүлээн авч прокурор, ажилтнуудад хувилан өгч, 2015 оны 08 сарын 21, 25-ны өдрүүдэд практик сургалт зохион байгуулжээ.
Мөн аргачилсан зааврыг аймгийн Цагдаагийн газарт хүргүүлэн, уншиж судлах, хэрэгжүүлэх бэлтгэл хангах чиглэл өгсөн бөгөөд цаашид зааврыг нэг мөр ойлгох, судлах, хэрэгжүүлэх талаар сургалт, удирдлага зохион байгуулалтын ажлыг тогтмол явуулах юм байна.
-
2015 оны 8 сарын 28
“Төрийн орон сууцны корпораци”-ийн захиалгаар “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци”-ийн гүйцэтгэж буй 6500 айлын “Буянт-Ухаа 2” хорооллын эхний ээлжийн захиалга эхлэх гэж байна. Захиалгын товыг өнөөдөр гаргах аж.
-
2015 оны 8 сарын 28
Сүүлийн таван жилд олгогдоогүй хайгуулын тусгай зөвшөөрлийг энэ жил олгохоор болсон билээ.
-
2015 оны 8 сарын 28
Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.