-
2015 оны 10 сарын 26
2015 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 799 авснаас зам тээврийн ослын 630 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж 1 хүн нас барж 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 2, явган зорчигч 1, Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн. Үүнээс сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 1 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан .
-
2015 оны 10 сарын 26
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа, гулгаа үүссэн тул Улаанбаатар-Дархан, Дархан-Эрдэнэт чиглэлийн авто зам, камын байгууламжийг өчигдрөөс өнөө шөнө хүртэл хааж байгаа аж. Харин хаасан автозамуудыг цэвэрлэж, авто тээврийн хэрэгслийг аюулгүй зорчих талаас нь анхаарч үзэхийг үүрэгджээ.
-
2015 оны 10 сарын 26
“ДОТС-ын хөтөлбөрийг бэхжүүлж, халд- вар хяналтын тогтолцоог сайжруулан, олон эмэнд тэсвэртэй сүрьеэ болон ХДХВ-ын хав- сарсан өвчтэй тэмцэх мянганы хөгжлийн зорйлтод хүрэх” төслийн хүрээнд аймаг, дүүргийн эмч нар өнгөрсөн долоо хоногт зөвлөлдлөө. 2014 онд улсын хэмжээнд 4172 хүн сүрьеэгээр өвджээ. Эдгээрийн 385 нь 14 хүртэлх насны хүүхэд, 68.7 хувь нь 1644 насныхан аж. Манай улсад идэр залуу, хөдөлмөрийн болон нөхөн үржихүйн насны хүмүүсийн дунд сүрьеэгийн тархалт, нас баралт өндөр байгаа бөгөөд сүүлийн жилүү- дэд эмэнд тэсвэртэй сүрьеэтэй хүн олширч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод буйг тус зөвлөгөөний үеэр эмч нар хэлж байв. 2014 онд Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймагт сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоосон. Энэхүү судалгааны урьдчилсан дүнгээс үзвэл хотын 100.000 хүн тутмын 316 нь сүрьеэтэй байгаа аж. Энэ нь сүрьеэтэй гэж нэг жилд бүртгэгддэг өвчтэй хүмүүсээс гурав дахин олон бөгөөд хүн амын дунд сүрьеэтэй хэрнээ бүртгэгдээгүй хүн олон байх магад- лалтайг харуулж буй аж. Тиймээс сүрьеэгийн кабинетууд анхан шатны маягт хөтлөх, тай- лан мэдээ гаргахдаа даашид анхаарах зүйлс зэргийг зохих шатны эмч, мэргэжилтнүүдэд танилцуулах, интернэтэд суурилсан мэдээл- лийн тогтолцоог бэхжүүлэх, нотолгоонд суурилсан тандалт судалгаа явуулахад эмч нарыг өргөнөөр оролцуулах зорилгоор уг зөвлөгөөнийг зохион байгуулж буй аж. Мөн аймаг, дүүргийн ЗДГГ-ын шийдвэр гаргагч на- рын дэмжлэгийг авах зорилготой аж.
Өнгөрсөн жил 4172 хүн сүрьеэгээр өвджээ
-
2015 оны 10 сарын 26
Хавтаст хэрэг дутаасан прокуроруудад хариуцлага тооцож эхэллээ
Улсын ерөнхий прокурорын тушаалаар зарим аймаг, дуүргийн прокуроруудад сахилгын арга хэмжээ авчээ. ТУ- хайлбал, Сэлэнгэ аймгийн прокурор Г.Чагдарыг албан ту- шаалаас нь өөрчилж, Чингэлтэй дуүргийн прокурорын газарт хяналтын прокуророор томилж буй гэнэ. Мөн Сүх- баатар дүүргийн прокуророор ажиллаж байсан Г.Бат-Очирт сахилгын арга хэмжээ авчээ. Түүнд хариуцлага тооцох болсон үндэслэл нь удирддага дор нь ажиллаж байсан хянал- тын прокурор Д.Ганчангын хянаж байсан 2-3 хавтаст хэрэг алга болчихоод байгаатай холбоотой гэнэ. Хавтаст хэргүү- дэд улсын хэмжээнд тооллого хийхэд 11 хавтаст хэрэг дут- сан байснаас 2-3 олдохгүй, бусад нь цагдаа, прокурорын шүү- гээнд тоосонд дарагдаад байсан аж.
Д.Ганчанга алга болсон 2-3 хавтаст хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн гэж байгаа боловч цагдаагаас гарч ирээгүй учраас ийм арга хэмжээ авч буй сурагтай. Тэрбээр Нийслэлийн прокуророор ажиллаж байсан Б.Бат- Оршихтой ураг төрлийн холбоотой нэгэн учраас емнө нь алдаа дутагдал гаргахад нь хариуцлага тооцож байгаагуй гэх мэдээлэл ч байна. Харин энэ удаад түүнийг прокурорын байгууллагаас халжээ.
-
2015 оны 10 сарын 26
ЗХЖШ-ын дэд даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Батлан хамгаалахын сайдын зөв- лөлийн өнгөрсөн баасан гаригт бол- сон хурлаар Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнайг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр НҮБ-ын цэргийн хүчний секторын командлагчийн шалгуурт тэнцсэн учраас ийнхүү ал- банаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл байна. Харин түүний оронд хэн болох вэ гэсэн яриа БХЯ, ЗХЖШ-т яригдаж байна. Зарим хүний хэлснээс үзвэл тус штабын Ерөнхий зориулалтын цэр- гийн командлагч, бригадын генерал Р.Сүхбат дэд дарга болох магадлал- тай гэнэ. Учир нь Батлан хамгаала- хын сайд Ц.Цолмонтой нэг нутаг уч- раас түүнээс нэлээд дэмжлэг хүлээж буй аж. Түүнээс гадна ЗХЖШ-ын дарга асан, дэслэгч генерал Ц.Бямба- жав Зэвсэгт хүчний ерөнхий хянан шалгагч, өнгөрсөн хавар бригадын генерал цол хүртсэн ПДоржсүрэнг зутгүүлж байгаа сурагтай.
-
2015 оны 10 сарын 26
Онцгой байдлын албаны өнгөрсөн, одоо, ирээдүйг холбох, илтгэн харуулах түүхэн музейг нээхээр болжээ. Онцгой байдлын ерөнхий газраас онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага болон түүний үндэс суурь болсон Улсын иргэний хамгаалалтын газар, Гал түймэртэй тэмцэх газар, Улсын нөөцийн байгууллагуудын түүхэн замнал, эд өлгийн судалгаа хийн сурвалжлан олж, хадгалан хамгаалж, олон нийтэд хүртээл болгон дэлгэн үзүүлэх аж. Түүнчлэн, тус албаны үйл ажиллагааг сурталчлах залуу болон ахмад үеийн залгамж холбоог бэхжүүлэх зорилгоор түүхэн музейг байгуулахаар бэлтгэж байгаа гэнэ.
-
2015 оны 10 сарын 26
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргажээ. Тэдний гаргасан хуваариар сурагчдын нэгдүгээр улирлын амралт энэ сарын 27-ноос буюу маргаашнаас эхлэх аж. Тодруулбал, нэг болон хоёрдугаар ангийн сурагчид хот, хөдөө гэлтгүй маргаашнаас эхлэн хоёр долоо хоног амрах бол 3-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 3-наас долоо хоног амрахаар зохицуулжээ. Харин хоёрдугаар ээлжийн амралт арванхоёрдугаар сарын 22-ноос эхэлнэ.
-
2015 оны 10 сарын 26
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын жүжигчин, дуурийн дуучин Г.Хайдав гуай өдгөө 90 хол гарсан ч ухаан санаа саруул, бие лагшин тунгалаг энх тунх амьдарч байна.
Бараг нэгэн зууны түүхийг бүтээлцэж яваа Ардын жүжигчнээр ард түмэн бахархаад ханашгүй. Тиймээс урлагийнхан хоорондоо ярьж байгаад урлагийн алтан бурхан болсон уг буурайгийнхаа амьдралаар кино хийхээр болжээ.
Угаасаа энэ эрхэм өөрөө кино шиг амьдралыг туулжээ. - See more at: http://www.wikimon.mn/content/64629.shtml#sthash.2lZPTxGO.dpuf
-
2015 оны 10 сарын 26
Өнөөдөр Төв, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, тариаланчид,тэвээрчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, говь талын нутгаар хүчтэй салхи салхилж, ихэнх нутгаар хүйтэн байхыг онцгой анхааруулж байна.
-
2015 оны 10 сарын 26
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр хараалыг дарах, хариулга хийх, огторгуйн үүдийг сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, насны хүчийг арвитгах, угаал үйлдэх, бэр авах, эм найруулах, насны абшиг, насан бүтээлийн зан үйл хийгээд ураг садан бололцох, худалдааг үүсгэх, арвижуулах үйл, сүм дуган, суврага босгох хийгээд мод, шорооны үйл хийх, эрэл эрэх, хураан цуглуулах бүхий л үйлд өлзийтэй сайн. Бурхныг тахих, бэрийн үйл, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах худалдан авахад муу. Өвчин болбол машид сэрэмжлэн хянамгай бай. Замд гарвал тус хэрэг бүхэн бүтнэ. Нүд татвал эцэг, эхэд айхуй шалтгаан ирэх, баруун чих хангинавал бүсгүй хүмүүнтэй маргалдана. Зүүн чих хангинавал идээ ундаа олдоно. Нохой уливал гэнэтийн зочин ирнэ. Хэрээ дуугарвал дээд угсаат хүмүүний хэл ам ирэх. Тагнай ирвэгэнэвэл хэрүүл тэмцэл болно. Хөлийн мах татвал буянтай хэмээмүй. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна. Өдрийн сайн цаг нь морь, хонь, нохой, гахай, үхэр, луу болой.
-
2015 оны 10 сарын 26
2015 оны 10 дугаар сарын 25-ны 20 цагаас 10 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун хойноос ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завханы нутаг, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр 11-16 градус, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Говь-алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 9-14 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар хүйтэрч шөнөдөө 3-8 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч 0-5 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, өдөртөө 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.
-
2015 оны 10 сарын 25
Олимпийн наадам, ДАШТ-ий хүрэл медальт, Монгол улсын Гавьяат тамирчин Д.Оюунболд агсны түүхэн амжилтыг мөнхөд дурсгах хүрэл хөшөө өчигдөр Сэлэнгэ аймгийн төвд сүндэрлэлээ.
-
2015 оны 10 сарын 25
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлнэ.
-
2015 оны 10 сарын 25
БСШУЯ-наас 2015-2016 оны хичээлийн жилийн сурагчдын амралтын хуваарийг гаргасан байна.
-
2015 оны 10 сарын 25
Дорнод аймгийн Булган сумын нутагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ.
-
2015 оны 10 сарын 25
Барилга, хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төв, МЗХ-ны Орон сууцны байнгын хороо хамтран зохион байгуулж буй “Шинэ ороц сууц-Үнэ тохиролцох экспо” өнгөрсөн баасан гарагт АСА циркт эхэлсэн билээ.
-
2015 оны 10 сарын 25
Дөрвөн настай хүүхэд тагтан дээрээс унах гэж байсныг онцгой байдлын алба хаагчид аварчээ.
-
2015 оны 10 сарын 25
Мэдээллийн технологийн үндэсний парк нь Азийн орнуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн шалгалтын зөвлөл /ITPEC/-тэй хамтран “Мэдээллийн технологийн инженерийн шалгалт”-ыг өнөөдөр 09:00 цагаас эхлүүллээ.
-
2015 оны 10 сарын 25
НҮБ-ын өдрийг өчигдөр дэлхийн нийт тэмдэглэн өнгөрүүлэв.
-
2015 оны 10 сарын 25
Авто тээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран өчигдөр Зам, тээврийн яамны гадна талбайд “Өвөлжилтийн бэлтгэл ажил” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулжээ.