-
2015 оны 11 сарын 04
Орхон аймгийн Прокурорын газраас 2015 оны 10 сарын 23-ны өдөр иргэдийн санал хүсэлтийг сонсож, хийж буй ажлаа сурталчлах, төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, шуурхай хүргэх, зорилгоор “Нээлттэй хаалганы өдөр”-ийг аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд зохион байгуулсан байна.
Өдөрлөгт Орхон аймгийн хэмжээнд тэнсэн хянан харгалзах ялтай болон шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах ялтай нийт 130 иргэн болон багийн нийгмийн ажилтан, эрх зүйн хөтөч, нар иргэдийг хүлээн авч мэдээлэл өгч сургалт зохион байгуулан санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авчээ.
-
2015 оны 11 сарын 04
Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
-
2015 оны 11 сарын 04
Төв аймгийн Прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах аймгийн зөвлөлтэй хамтран тус аймгийн Заамар, Цээл, Угтаал, Жаргалант, Баянцогт, Сүмбэр, Баян, Баянжаргалан, Архуст, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Эрдэнэсант зэрэг сумдад 2015 оны 10 дугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөл, дэд зөвлөлүүдийн үйл ажиллагааг шалган тусалж ажиллаласан байна.
Мөн Аймгийн прокурорын баталсан удирдамжийн дагуу хэсгийн төлөөлөгч нарын гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг хүлээн авч, бүртгэн шалгах ажиллагаа, захиргааны болон эрүүгийн хэрэг бүртгэх ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдал, хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн болон захиргааны хяналтанд байгаа этгээдүүдэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаж байгаа эсэхийг шалгаж, газар дээр нь зөвлөгөө өгчээ.
Түүнчлэн прокурорууд Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хэрхэн явуулж байгаа байдлыг шалгаж, цаашид захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж байх талаар зөвлөгөөг өгч ажилласан нь үр дүнтэй ажил болжээ.
-
2015 оны 11 сарын 04
Увс аймгийн Прокурорын газраас хууль сахиулах байгууллагуудын хамтарсан зөвлөгөөнийг 2015 оны 11 сарын 02-ны өдөр зохион байгуулж Шүүх, Цагдаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Тагнуулын газар, Тахар, Иргэний харъяалал шилжилт хөдөлгөөний газрын удирдлагууд болон ажилтан албан хаагчид оролцжээ.
Зөвлөгөөнөөр “аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, эрүүгийн нөхцөл байдал, гэмт хэргийн хөдөлгөөний шинж чанар, анхаарах асуудал” сэдвээр орлогч прокурор Д.Галбадрах, “Эрх бүхий албан тушаалнаас явуулах хойшлуулшгүй ажиллагаа анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Б.Баярмагнай, “Хилийн хориг тавихад анхаарах асуудал” сэдвээр хяналтын прокурор Н.Анхбаяр, “Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд анхаарах асуудал” сэдвээр сум дундын ерөнхий шүүгч Алтан нар тус тус мэдээлэл хийжээ.
Түүнчлэн хэрэг бүртгэх мөрдөн байцаах ажиллагааны чанар, үр дүн, цаашид анхаарах асуудал, шийдвэрлэх арга зам сэдвийн хүрээнд зөвлөгөөнд оролцогч нар хэлэлцүүлэг өрнүүлсэн ба хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг улам сайжруулах, төрийн албан хаагчийн ёс зүйг чанд баримтлан ажиллах талаар ярилцаж, санал бодлоо солилцож зөвлөмж гаргахаар шийдвэрлэсэн нь үр дүнтэй ажил болжээ.
Тус арга хэмжээг орон нутгийн Сама, Увс телевизүүдээр мэдээлж олон нийтэд мэдээлэл хүргэсэн байна.
-
2015 оны 11 сарын 04
Энэ амралтын өдрүүдэд “ДУГУЙН МАРАФОН-2015” болно
-
2015 оны 11 сарын 04
Шатахууны үнэ нэмэгдэж ”гэнэтийн бэлэг’ барих нь
Ирэх Пүрэв гаригт болох УИХ-ын чуулганаар 2016 оны төсвийн тодотголыг хэлэлцэх бөгөөд энэ хуралдаанаар гишүүд бензин шатахууны үнийг 100 хувь нэмэх нь тодорхой боллоо гэсэн яриа энэ өдрүүдэд Төрийн ордноор түгэж эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн “Төсвийн алдагддыг яаралтай нөхөх арга хэмжээ ав” гэсэн даалгаврын дагуу Сангийн сайд Б. Болор өнгөрөгч аравдугаар сард уг төсвийн тодотголыг боловсруулан Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн бөгөөд уг тогтоолын төсөлд дурьдсанаар “Өнгөрсөн оны сүүлийн хагас жилээс эхлэн дэлхийн зах зээд дэх газрын тосны үнэ тогтмол буурч, үүнийг дагаад ОХУ-аас импортоор авдаг автобензин, дизелийн түлшний хилийн үнэ төлөвлөсөн хэмжээнээс буурч байгаа нь аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагааг огцом өсгөж байгаа тул УИХ-аас баталсан татварын дээд хувь хэмжээг нэмэгдүулэх таатай нөхдөл бүрдээд байна” гэжээ. Сангийн яамныхны төлөвлөснөөр 2015 оны үлдэх хугацаанд 17.8 тэрбум төгрөг, 2016 онд 60 тэрбум төгрөгийн орлого нэмж төвлөрнө гэж үзэж байгаа юм. Өөрсдийнх нь булзааруулж байгаагаар “Энэ бол бөөний үнэнд тавьж байгаа татвар” гэсэн хэдий ч нефть импортлогчид харин эсрэгээрээ уг шийдвэр хэрэгжиж эхэлвэл бензиний үнээ нэмэхээс өөр аргагуй гэсэн яриа яаман дээр болсныг тэд ихэд нууцалж байгаа аж. Бензиний үнэ ийнхүү 100 хувиар нэмэгдэх нь өргөн хэрэглээний барааны үнэ өсөх шалтгаан болж, тэртэй тэргүй хүнд байгаа ард түмний аж амьдралд бас нэгэн хүнд ачаа буюу “гэнэтийн бэлэг” болж очих нь ээ.
-
2015 оны 11 сарын 04
ӨМНӨГОВЬ АЙМАГТ ТЭМЭЭНИЙ ГЭГДЭХ ӨВЧНӨӨР 2 ҮХЭР ҮХЖЭЭ. Тус аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээ өвчилж өнөөдрийн байдлаар 12 үхэж, 10 тэмээ өвчилсөн байна. Тэгвэл нэмж тус айлын 2 үхэр тэмээтэй адил шинж тэмдэгээр үхжээ. Мөн 5 үхэр өвчлөөд байна.
-
2015 оны 11 сарын 04
Өндөр цалинтай ажилд орох гэсэн хүсэл сонирхолдоо хэт автагдан гарч болох эрсдэлийг тооцоололгүй бусдад их хэмжээний мөнгөө өгч залилуулах явдал иргэдийн дунд ихээхэн гарч байгаа учраас энэ мэт зүйлд анхаарал болгоомжтой хандах хэрэгтэйг аймгийн прокурорын газраас сануулж байна.
2015 он гарснаас хойш Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэх нэрийдлээр бусдаас бэлэн мөнгө авч залилсан гэмт хэрэг 3 бүртгэгджээ.
Энэ хэргийн улмаас 10 гаруй хүн хохироод байгаа бөгөөд хохирлын хэмжээ 2-60 орчим сая төгрөг юм байна.Иргэдийн хувьд хууль эрх зүйн мэдлэггүй гэхээсээ илүүтэй амар аргаар ажилд орох гэсэн байдлаас үүдэн хохирч байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн бэлэн мөнгөө хурдан хугацаанд өсгөх зорилгоор бусдад мөнгө зээлүүлдэг. Ингэхдээ иргэд хууль зүйн үндэслэл бүхий албан ёсны гэрээ хийдэггүйн улмаас мөн хохирох явдал гарч байна.
Өмнөх онд мөн шийдвэрлэгдэхгүй удааширсан Эрдэнэт үйлдвэрт ажилд оруулж өгнө гэж бусдыг залилан мэхэлсэн гэмт хэргүүд шүүхийн байгууллагад байсаар байна. Иймээс иргэд их хэмжээний бэлэн мөнгөө өсгөх,бусдад зээлдүүлэх захиран зарцуулахдаа болгоомжтой хандахын дээр ямар нэгэн шалгуургүйгээр мөнгө төлж үйлдвэрт ажилд орж болно гэдэг нь буруу төөрөгдөл төдийгүй хууль бус гэдгийг анхаарах хэрэгтэйг сэрэмжлүүллээ.
-
2015 оны 11 сарын 04
2015 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 338 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 252 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 12 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-1, явган зорчигч-10, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
-
2015 оны 11 сарын 04
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргын ажлаасаа халагдсан Б.Саранчимэг хэвлэлийнхэнд мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал маргааш 11.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох юм байна.
Түүний хувьд өнгөрсөн 2009 оноос Үндэсний цэцэрлэгт хүрээлэн НӨҮГ-ын даргаар ажилласан юм. Мөн НИТХ дахь МАН-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа. Ажлаас нь халах тушаалыг гаргах үед тэрбээр амралттай гадаадад явж байжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах бичигт гарын үсэг зурсантай нь холбогдуулж ажлаас нь халсан гэх.
-
2015 оны 11 сарын 03
Маргааш /2015.11.04/ 11 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга Б.Саранчимэг Эко танхимын нээлт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн бага хурал хийх юм байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээрээ хийнэ.
-
2015 оны 11 сарын 03
Орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулав
-
2015 оны 11 сарын 03
1-р шатны цахим систэмээр газар өмчилж авсан иргэдийн гэрчилгээг олгож байна
-
2015 оны 11 сарын 03
Ц.Шаравдоржийг МХЕГ-ын даргаар томилохоор ярилцжээ
-
2015 оны 11 сарын 03
АН-ынхан Их тэнгэрт, эвслийнхэн “Өргөө”-д хуралджээ
-
2015 оны 11 сарын 03
Сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан эцэг эх, томчуудыг бага насны хүүхдийг харах хүнгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг анхааруулж байна. Гэртээ ганцаараа үлдсэний улмаас хүүхдүүд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амь насаараа хохирох, өндрөөс унаж гэмтэж бэртэх, амь насаа алдах эрсдэлтэй тул онцгойлон сэрэмжлүүлж байна. Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газарт энэ төрлийн дуудлага ирж аврагчид шуурхай ажиллаж хүүхдийг аавд нь эсэн мэнд хүлээлгэн өглөө.
Тодруулбал Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 39 дүгээр байрны 5 давхраас бага насны хүүхэд цонхоороо унах гэж байна гэсэн дуудлагыг 20:57 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4 настай, эрэгтэй хүүхэд гэртээ ганцаараа, цонхоороо унах гэж байсныг аврагчид шуурхай ажиллаж гэрийнх нь хаалгыг онгойлгон амжиж аюулгүй болгожээ. Мөн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хорооллын 75 дугаар байрны 12 давхрын цонхоор согтуу хүн унах гээд байна гэсэн дуудлагыг 22:59 цагт өгснөөр нийслэлийн Аврах ангийн бүлгийг очиход иргэн Г нь согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн үедээ унах гэж байсныг орж цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамтарч аюулгүй болгосон байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 03
Нийслэлийн 376 жилийн ойн өдрийг тохиолдуулан Чингисийн талбайд “Их хотын хямдралтай худалдаа” 3 дахь жилдээ болж иргэдээ баярлууллаа.
Их хотын хямдралтай худалдаанд энэ жил 107 аж ахуйн нэгж оролцон 231 иргэнд 17.9 сая төгрөгний бараа бүтээгдэхүүнийхээ дээжийг сугалгааны тохирол болгон олгов. Цаг тутам шалгаруулсан азтай үзэгчдэд аж ахуйн нэгж, компаниуд өөр өөрсдийн брэнд бүтээгдэхүүний дээж, хүнсний бүтээгдэхүүний нэг жилийн хэрэгцээ, сургалтанд хамрагдах эрхийн бичиг зэргийг олгосон. “Махмаркет” ХХК хонины 8 гулууз мах өгсөн бол “Алтан тариа” ХХК 5-10 кг-ын гурил, “Монголын ноос ноолуурын холбоо” ноолууран бүтээгдэхүүн зэрэг олон бэлгийг өргөн барьсан.
“НBЦ” ХХК нэг сагс буюу 30 ширхэг өндөгийг 6000-7000 төгрөгөөр зарж 8000-1000 өндгөөр омлет хийж худалдан авагчдаа дайлсан нь олны талархлыг хүлээсэн. Аж ахуйн нэгжүүд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан хүүхэлдэйн киноны баатруудаар сурталчилгаа хийж багачуудаа хөгжөөлөө. Харин үүрэн холбооны компаниуд хөдөөгийн сайхан бүсгүйчүүдээр Чингисийн талбайг гоёж сурталчилгааны материалаа иргэдэд тараасан. “Соёл –Эрдэнэ“ болон бусад хамтлагууд ая дууныхаа дээжийг өргөн барьж, иргэдээ баярлуулах үйлсэд төр, хувийн хэвшил хамтран ажилласан юм.
Их хотын хямдралтай худалдаанд 310 мянган иргэн хамрагдаж, 800 сая төгрөгийн борлуулалт хийсэн. Хямдралын үнийн дүн 254 сая төгрөг болсон байна. Алтан жолоо трейд, Таван богд интернэшнл, Хан хөхий холдинг ХХК, Номын худалдаа эрхлэгчдийн холбоо зэрэг худалдааны 39, Саян-Уул ХХК, Талх чихэр, Алтан тариа, АПУ ХК, Махмаркет, Ажигана, НВЦ, Дэвшил трейд, Тэнгэрийн хишиг, Батбайгаль, Өгөөж чихэр боов, Тесо трейд ХХК, Ноос ноолуурын холбооны 15, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны 4 гээд үндэсний үйлдвэрлэгч 65 аж ахуйн нэгж бүтээгдэхүүндээ хямдралтай, сугалаатай, урамшуулалтай худалдаа зарласан.
Номадс хоспиталити, Интеркюзин, Энзоко, Шүр хишиг, Гал хувь, Макс хүнс, Кизуна френдс ХХК зэрэг хоол, үйлдвэрлэл үйлчилгээний 10 газар 10-20 хувийн хямдралтай, амталгаатай халуун хоол, зууш, ундаагаар нийслэлийн иргэддээ үйлчилж хотдог худалдан авсан иргэнд нэг цаг караокед дуулах эрх олгосон.
Мөн энэ үеэр “Чансаа гутлын дэлгүүр” Чингисийн талбайд автомашины сугалаат худалдаа зохион байгуулан “Toyota Estima” маркийн 10 сая төгрөгийн үнэ бүхий автомашиныг азтай худалдан авагчдаа өглөө. Энэхүү азтай худалдан авагчийг Хотын Ерөнхий менежер Б.Бадрал тодруулсан бөгөөд автомашин хожсон азтанаар иргэн Оюунцэцэг тодорсон. Тэрбээр “Их хотын хямдралтай худалдаа”-ны үеэр 95 мянган төгрөгөөр гутал худалдаж авсан юм.
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 376 жилийн ойг угтаж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсийн дунд зарласан болзолт уралдаанд Баянзүрх, Хан-Уул, Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлчилгээний хэлтэс шалгарсныг зарлан өргөмжлөлийг гардууллаа гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2015 оны 11 сарын 03
Нийтийн тээврийн автобусанд
-
2015 оны 11 сарын 03
12-нд бүх нийтээрээ амарна
-
2015 оны 11 сарын 03
Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу өөрийн мэдлэг, авьяас, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн урлаг, спорт, сурлагын болон бусад төрлөөр амжилт гарган манлайлсан хүүхдүүдийг жил бүр нийслэлийн “Шилдэг хүүхэд”-ээр шалгаруулдаг уламжлалтай. Нийслэлийн “Шилдэг хүүхэд” нь сургууль хамт олныхоо дунд нэр хүндтэй, бусдад үлгэр дууриал болохуйц авьяас билэг, авхаалж самбаа, хичээл зүтгэл, оюун ухаан, нийгмийн амьдрал ба хүүхдийн өөрөө удирдлагын байгууллагын үйл ажиллагаанд бусдыг манлайлан оролцож, тухайн төрөлдөө олон улс, улс, нийслэл, болон дүүргийн уралдаан тэмцээнд амжилт үзүүлсэн тэргүүний манлайлагч хүүхдүүд байна. “Нийслэлийн шилдэг хүүхэд”-ийг “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авьяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч хүүхэд”, “Шилдэг оюунлаг хүүхэд”, “Шилдэг манлайлагч хүүхэд” гэсэн 5 номинацаар шалгаруулах бөгөөд дүүргүүд “Оны шилдэг хүүхэд”-ийг тодруулж, нийслэлийн “Шилдэг хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээг 2015 оны 12 дугаар сарын 22-нд зохион байгуулна.
Дүүргийн “Оны шилдэг хүүхэд” шалгаруулах арга хэмжээг жил бүр зохион байгуулахад дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд удирдлага зохион байгуулалт, хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлэн ажиллахыг дүүргийн Засаг дарга нарт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулахад шаардагдах 6 сая 910 мянган төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, “Нийслэлийн Шилдэг хүүхэд шалгаруулах журам”-ын биелэлт, нийслэлийн 2015 оны “Шилдэг хүүхэд” шалгаруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн бодлогын хэлтэст, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт тус тус үүрэг болгов.
Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.