-
2017 оны 5 сарын 08
Бэлгийн замын халдварт өвчин тэр дундаа ХДХВ/ДОХ-ын халдвар тээгчдийн хүрээ хүүхдүүд рүү оржээ.
-
2017 оны 5 сарын 08
Жерар Майерс гэх Бельгиэс гаралтай, колони дахь цэргийн офицер, зэрлэг нугас, күнфүгийн дугуйлангийн багш явсан эр Монгол ЗХУ-ын харьяанаас гарсныг дуулаад,
-
2017 оны 5 сарын 08
10-нд ихэнх нутгаар, 11,12-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна.
-
2017 оны 5 сарын 08
НИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан гуравдугаар сарын 24-ний өдөр “Хотын шийдэл” хэлэлцүүлгийг “Хөрсний бохирдлыг бууруулах нь” сэдвийн дор төрийн болон төрийн бус байгууллага,
-
2017 оны 5 сарын 08
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Хятад ард улсын иргэн Э.Өргөнталд холбогдох ЭХТА-ийн 91.2.2, 91.2.6, 91.2.12,91.2.15, 91.2.16-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2017.05.08-ны 09:00 цагт шүүх хуралдаанаар хэлэлцлээ.
Шүүхээс түүнд 25 жилийн хорих ял оногдуулж 5 жилийг нь гянданд, 20 жилийг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, шүүгдэгчээс 8,7 сая төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулахаар шийдвэрлэв.
-
2017 оны 5 сарын 08
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний шөнө
-
2017 оны 5 сарын 08
Улаанбаатар хотын Захирагчийн албанаас 2017 оны 5-р сарын 5,6,7-ны өдрийн Баасан, Бямба, Ням гаригт Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг зохион байгууллаа. Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн, нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, 2 ковш ажиллаж, Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх 35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэж устгалаа гэж Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 08
“Хаан жимс” компанийн “Хуба хаяа” чацарганын үйлдвэрийн “Хуба хаяа хаврын ядаргааны эсрэг бослоо” амталгаат худалдааны өдөрлөг 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдрөөс эхэлсэн. Тус өдөрлөг энэ сарын 14 хүртэл Улаанб
-
2017 оны 5 сарын 08
Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдлаараа манай орон дэлхийд дээгүүрт ордог. Өсвөр насны хүүхдүүд цахим тоглоомд донтох тохиолдол ч өсөх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагынхан сануулсаар байгаа. Тэгвэл эцэг эхчүүдийг хүүхдэдээ анхаарч, тоглож байгаа тоглоом, гишүүнчлэлтэй болсон бүлэг, чат зэрэгт нь хяналт тавиарай. У
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний, тэр дундаа нарны болон салхины эрчим хүчний баялаг нөөцтэй орон билээ.
-
2017 оны 5 сарын 08
Бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжөөс сонирхоорой.
Томуу, томуу төст өвчин нь вирусээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин бөгөөд бага насны хүүхдэд уушгины хатгалгаа, менингит зэргээр хүндрэл өгч болзошгүй байдаг.
Томуу томуу төст өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч, булчингаар өвдөх зэрэг шинжээр илэрдэг.
Томуугийн В вирүс
Томуу нь амьсгалын замаар дамжин тархаж, бүх насны хүмүүсийг өвчлүүлдэг цочмог халдварт өвчин юм. Томуугийн үүсгэгч нь гадаргуугийн уургаасаа хамаараад А, В, С гэсэн үндсэн гурван хэв шинжид хуваагддаг. Томуугийн А вирус нь тахиа, галуу, нугас, гахай зэрэг амьтанд өвчин үүсгэхээс гадна хүний улирлын томуу болон цар тахлын үндсэн шалтгаан болж байдаг. Томуугийн В болон С вирус зөвхөн хүнд өвчлөл үүсгэдэг бөгөөд С вирус нь бусад хоёр хэв шинжийн вирустэй харьцуулахад харьцангуй хөнгөн хэлбэрийн өвчин үүсгэдэг байна. В вирус нь улирлын томуугийн дэгдэлтийн үндсэн шалтгааны нэг болж байдаг, хувьсан өөрчлөгдөх шинж чанар багатай вирус юм.
Халдвар дамжих зам
Халдвар нь агаар дуслын зам (халдвартай хүн ханиах, найтаах, ярих үед вирус шүлсний дусалтай цуг агаарт цацагдах), бохир гар (халдвартай хүний нус, шүлсээр бохирлогдсон эд зүйлст хүрэх)-аар дамжин халдварлана.
Эмнэлзүйн шинж тэмдэг:
Томуу өвчний үед илрэх үндсэн шинж тэмдэг нь халуурах юм. Томуугийн В вирусын халдварын үед гэнэт өндөр (410С хүртэл) халуурах боловч А вирусын халдварын үеийн халууралтаас бага зэрэг хөнгөн байна. Насанд хүрэгсэд бага насны хүүхдүүдийг бодвол бага зэрэг халуурдаг. Бие сульдах, ядрах, биеэр шархирч өвдөх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Халуун буурах үед ханиалгах, хамраас нус гоожих, хоолой өвдөх шинжүүд илрэх бөгөөд зарим тохиолдолд эдгээр шинж тэмдэг нь маш хурдан хүндэрч, уушгины хатгалгаа болдог. Эмнэлзүйн шинж тэмдгүүд ихэнхдээ нэг долоо хоногийн дараа арилах хэдий ч, ханиалга намдахгүй 2-3 долоо хоног үргэлжилж болно. Дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох зэрэг ходоод гэдэсний хямралын шинж тэмдэг илэрч болно.
Эмчилгээ, урьдчилан сэргийлэлт:
Гэрээр хийх эмчилгээ:
Шингэн зүйл уух. Жимсний шүүс, ус, бүлээн шөл зэргийг хэвийн үеийнхээс их уух нь томуугийн халдвар авсан үед шингэний дутагдалд орохоос сэргийлдэг.
Амрах. Хангалттай сайн унтаж амрах нь биеийн дархлааны систем тогтвортой байх, хурдан хугацаанд нөхөн сэргэхэд чухал үүргийг гүйцэтгэдэг.
Урьдчилан сэргийлэлт:
Жил бүр улирлын томуугийн вакцинд хамрагдах
Гараа тогтмол угаах
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгчээр гараа халдваргүйжүүлэх
Ханиаж, найтаах үедээ ам, хамраа дарах, амны цаас хэрэглэх
Олон нийтийн газраар бага насны хүүхдийг аль болох авч явахгүй байх
Халдвар авсан тохиолдолд ажил, сургууль, цэцэрлэгтээ явахгүй, гэртээ байх.
-
2017 оны 5 сарын 08
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Эх үрсийн баяр”-ыг угтан нийслэлийн 9 дүүргийн хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангуулан хоол, хүнсээр дамжих өвчин болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт, шалгалт хийж эхэллээ. Тус шалгалтын үеэр илэрсэн зөрчлийг арилгуулах, аж ахуй нэгжид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх, иргэд олон нийтэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгч ажиллах юм.
-
2017 оны 5 сарын 08
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч В.Нэргүй санаачлан “Хатан туулын аялгуу” тоглолт зохион байгуулахаар болжээ. Тус тоглолт хандивын тоглолт бөгөөд олсон орлогоор нь Туул голын эргээр хашаа барих ажээ.
-
2017 оны 5 сарын 08
Хачигт халдвар гэж юу болох, өвчний нянгаар халдварлах эрсдэлт хүчин зүйлс, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, яаралтай үед үзүүлэх эмнэлгийн
-
2017 оны 5 сарын 08
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Дэд ерөнхийлөгч, хатагтай Данг Тхи Нгок Тхиний
-
2017 оны 5 сарын 08
ОХУ-д тэмцээнд оролцоод буцаж явсан Монголын хүүхдийн уран гимнастикийн баг өчигдөр зам тээврийн осолд оржээ.
-
2017 оны 5 сарын 08
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд “14 хоногийн хугацаанд гэмт хэргийн шинжтэй 7844 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 434 нэгж буюу 5.2 хувиар буурсан, гэмт хэргийн шинжтэй 2076 үйлдэл бүртгэгдсэн нь 15 нэгж буюу 0.7 хувиар өссөн үзүүлэлтэй байна. “Эргүүл” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүлийн 3274 чиглэлд цагдаагийн 4015 алба хаагч, 1000 хэв журмын урамшит эргүүл хамтран үүрэг гүйцэтгэж, гудамж талбайд үйлдэгдсэн 60 гэмт хэргийг шуурхай илрүүлэн ажилласан. Мөн Батлан хамгаалах их сургуулийн 1000, Хууль Сахиулах Их Сургуулийн 1000 сонсогчийн оролцоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 1, 2, 3 дугаар хэлтсүүд хамтран “1000 эргүүл” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулснаар гэмт хэрэг, зөрчлийн дуудлага 50-60 нэгжээр, орон байрны хулгайн гэмт хэргийн дуудлага 50 хувиар буурсан тоон үзүүлэлттэй байна” гэж танилцуулав.
“Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3200 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 110, зөрчлийн шинжтэй 1423 дуудлагад очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 1533 ослыг материалжуулан шалгаж байна. “Хүүхэд-зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хариуцлага-2017” аяны хүрээнд Энхтайваны болон Чингисийн өргөн чөлөөний зам, явганы гарцуудад ажиллаж байгаа олон нийтийн 52 цагдааг мэргэжлийн удирдлагаар ханган сургалт зохион байгуулахаас гадна шүгэл, дохиур модоор хангаж гудамж замд үүрэг гүйцэтгэхэд нь ажлын үүрэг, чиглэл өгч ажиллаж байна. Мөн “Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах” арга хэмжээний хүрээнд дүүргийн 891 тээврийн хэрэгслийн бичиг баримтыг хураан авч Татварын хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна” гэж Нийслэлийн цагдаагийн газрын Замын хөдөлгөөнийг зохицуулах хорооны дарга, хурандаа Б.Батболд хэллээ.
НОБГ-ын дарга Н.Уламбаяр “Өнгөрсөн 14 хоногт нийслэл хот орчим 2-3 удаагийн бага хэмжээний хур тундас орж, зөөлөн салхи шуургатай байсан. Цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилан сэргийлэх мэдээгээр ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор агаарын хэм тогтвортой байх бөгөөд хуурайшилтын эрсдэлийн “Аюултай ” зэрэгт байна. Дөрөвдүгээр сарын 24-ны өдөр Богд уулын Шавартын хоолойн Пинтийн аманд 5.5 га газар ойн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 48, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 2, нутгийн иргэн 5 нийт 55 хүн 9 машин техник хэрэгсэлтэйгээр 2 хоног ажиллаж унтраасан. Мөн 26-ны өдөр Нүхтийн аманд 10 га газар ой, хээрийн түймэр гарсныг Онцгой байдлын байгууллагаас 130, Богд-Хан уулын дархан цаазат газрын захиргаанаас 13, Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас 27, орон нутгийн 12 иргэн нийт 189 хүн 21 машин техник хэрэгсэлтэйгээр 3 хоног ажиллаж унтраасан” гэж танилцуулав.
“Нийслэлийн хэмжээнд 253 шүдний эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 138 шүдний эмнэлэг нь рентген аппарат ашигладаг байна. Хяналт шалгалтаар 65 шүдний эмнэлэг сонгогдож одоогоор 15 шүдний эмнэлгийн 16 рентген аппаратын ашиглалтын үйл ажиллагааг түр зогсоосоноор сард ойролцоогоор 1500-1600 хүнийг цацрагийн үндэслэлгүй шарлагад өртүүлэхээс урьдчилан сэргийлж ажиллалаа. Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газрынхаа хэмжээнээс хэтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар 102 мэдэгдэл, 52 албан шаардлага, 34 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Одоогоор 12 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хашааг татуулаад байна” гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун ярилаа.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Хуурайшилтын энэ цаг үед үүлэнд нөлөөлж бороо оруулах хэрэгтэй байна. Энэ ажлыг Нийслэлийн Онцгой байдлын газар, Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран зохион байгуулах хэрэгтэй” гээд бүх нийтээр мод тарих болон Улаанбаатар марафонд бүх байгууллага албан хаагчдаа идэвхтэй оролцуулах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө гэж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 08
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (ТТАХНЭ) нь энэ оны гуравдугаар сард БНСУ-ын Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллахаар болсон. Тус ажлынхаа хүрээнд Сүн Чон Хян их сургуулийн эмнэлэг нь Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн 7-р давхарт байрлах өрөөг Алсын зайн оношолгооны төв болгон бүрэн засварлан тохижуулж, 2017 оны тавдугаар сарын 05ны өдөр хүлээлгэн өгсөн юм.
-
2017 оны 5 сарын 08
Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд өнгөрсөн зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг даалгавар болон түүний биелэлтийн талаар НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.
-
2017 оны 5 сарын 08
Авлигатай тэмцэх газар 2017 оны 05 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 160 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шинээр хүлээн авчээ.