-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 68 дугаар сургуулийн зургадугаар ангийн сурагч хүү 2017 оны тавдугаар сарын 8-нд 13.00 цагт хичээлдээ явахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.
-
2017 оны 5 сарын 09
Хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох асуудлаар УИХ-ын даргад хандлаа
-
2017 оны 5 сарын 09
Нийслэлийн Цагдаагийн газраас Нийслэлийн Боловсролын газар, Монголын Оюутны холбоо, Монголын Сурагчдын холбоотой хамтран их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургуулиудын 2016-2017 оны хичээлийн жилийн эрдмийн баярыг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Төгсөлт” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд зохион байгуулан ажиллаж байна.
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Соёлын Яамны сайдын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/147 дугаартай “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх тухай тушаал, Нийслэлийн Боловсролын газрын 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан зөвлөмжийг баримтлан ажиллахыг сургуулийн захирлуудад үүрэг болгосон байна.
Эрдмийн баярыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи согтууруулах ундаа хэрэглэхгүй, зөв зохистой тэмдэглэн өнгөрүүлэхийг зөвлөж байна.
Энэ жилийн “Эрдмийн баяр”-ын гол онцлог нь эцэг, эхчүүд, багш, сурган хүмүүжүүлэгчдийн идэвхтэй үүрэг оролцоотойгоор насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд ахиц гарч, оюутан залуучууд архи, согтууруулах ундаанаас татгалзаж амьдралын зөв дадал хэвшлийг сонгож байгаа явдал юм.
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын тушаалаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын бүрэлдэхүүн, чиг үүргийг мөн нэр дэвшигчийн эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төрлийг тус тус баталсан билээ.
Комиссын даргаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат томилогдон ажиллаж байгаа бөгөөд комисс нь эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн тэргүүлэх мэргэжилтнүүдээс бүрдсэн байна.
Эрүүл мэндийн сайдын дээрх тушаалын дагуу Ерөнхийлөгчид нэр дэвшигчид эрүүл мэндийн 30 орчим үзлэг, шинжилгээнүүдэд хамрагджээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд эмнэлгийн дүгнэлт гаргах комиссын дарга, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат нэр дэвшигчийн эрүүл мэндийн талаарх эрүүл мэндийн дүгнэлтийг Сонгуулийн Ерөнхий Хорооны Ажлын хэсэгт өнөөдөр хүлээлгэн өгөв.
СЕХ-ны нарийн бичгийн дарга Ц.Болдсайханаар ахлуулсан Ажлын хэсэг дээрх дүгнэлтийг нягтлан шалгаад СЕХ-ны хуралдаанд танилцуулна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
2017 оны 05 дугаар сарын 09
-
2017 оны 5 сарын 09
Нийслэл хотод тулгамдаж буй асуудлуудыг ухаалгаар шийдвэрлэж, ард иргэдийн амьдрах орчинг илүү таатай болгох ажлын хүрээнд Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь олон улсад шалгарсан орчин үеийн өндөр технологи буюу нано асфальтаар замын эвдрэл гэмтлийг хялбараар нөхдөг технологийг нийслэлийн автозам засварын салбарт ашиглахаар боллоо. Орчин үеийн дэвшилтэт технологи, ноу-хауг шингээсэн нано резинэн асфальт нь бүх төрлийн материал дээр барьцалдах чадвар өндөртэй, хэрэглэхэд хялбар, өндөр чанартай шинж чанараараа бусад бүтээгдэхүүнээс онцлог бөгөөд цаг агаарын ямар ч нөхцөлд (-30°С-аас +45°С хүртэл) ашиглан замын нөхөөс хийх бүрэн боломжтой гэдгээрээ давуу талтай аж.
Мөн эдийн засгийн хувьд уламжлалт замын нөхөөс хийх технологиос зардлын хувьд 50%-60%-ийн хэмнэлт үзүүлэхээс гадна маш богино хугацаанд нөхөөсийг бөглөж, тэр даруй автомашин зорчиж явах нөхцөлийг бүрдүүлдгээрээ ихээхэн онцлогтой юм.
Резинэн асфальтыг халуун асфальтан бетоноор нөхөөс хийдэг уламжлалт аргатай харьцуулахад үүссэн нүхэн эвдрэлийн сул шороо, бутарсан хэсгийг цэвэрлэж, шууд дүүргэлт хийдгээрээ давуу талтай. Уг бүтээгдэхүүний үндсэн түүхий эд нь хаягдал асфальт болон хуучин дугуй бөгөөд байгаль орчинд ээлтэй, ногоон бүтээгдэхүүн хэмээн олон улсад хүлээн зөвшөөрөгддөг байна.
Монгол Улсын хувьд эрс тэс уур амьсгалтaй учир замын эвдрэл, хагарал жилийн дөрвөн улиралд түгээмэл тохиолддог. Тиймээс эдгээр эвдрэлийг богино хугацаанд, шуурхай шийдэх хамгийн найдвартай, байгаль орчинд ээлтэй шийдэл бол орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан резинэн асфальт юм. Зам засварын ажлыг чанартай, богино хугацаанд гүйцэтгэх нь Улаанбаатар хотыг цэвэр цэмцгэр байлгахаас гадна автомашины түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж, хотын үзэмжийг нэмэгдүүлнэ.
Энэхүү нано резинэн асфальтыг “Битумина Сэнтрал Азиа” ХХК нь олон улсын Bitumina Групптэй хамтран ажиллаж албан ёсны гэрээтэйгээр Монгол Улсад үйлдвэрлэн, зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байгаа юм.
Ухаалаг Улаанбаатар дэд хороо нь энэ мэтчилэн нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг “ухаалаг” дэвшилтэт технологи ашиглан шийдвэрлэж буй бөгөөд цаашид олон шалгарсан, технологиудыг нийслэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна гэж НИТХ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.
-
2017 оны 5 сарын 09
Таны Фейсбүүк хаяг бандуулчихсан байна уу. Та өмнө нь ”Хөх халим” тоглоомын талаар мэдээ, мэдээлэл оруулж бусадтайгаа хуваалцсан уу. Тэгвэл анхаарлаа хандуулаарай.
-
2017 оны 5 сарын 09
Цэргийн парад Москвагийн цагаар 10.00 цагт Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлнэ.
-
2017 оны 5 сарын 09
Имарт нээгдснээр олон олон шинэ зүйлийг Монголдоо авч ирсэн билээ. Дотор авто зогсоол, дэлгүүр дотроо хооллодог дэли тасаг, хүүхдээ хуурайлж хөхүүлэх өрөө гээд хэрэглэгчдэд тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ олон олон шинэ бараа бүтээгдэхүүнийг монголчууддаа анхлан хүргэж байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 09
ОХУ-д болсон уран гимнастикийн тэмцээнд оролцсон манай тамирчид буцах замдаа зам, тээврийн осолд орсон талаар бид мэдээлсэн. Тэд Улаан-Үдэд очихоор
-
2017 оны 5 сарын 09
Хүмүүс дулааны улиралд хөдөө нутгаар амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо болон төрөл бүрийн ашигт ургамал түүх нь элбэг байдаг.
-
2017 оны 5 сарын 09
Авлигатай тэмцэх газар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авдаг бөгөөд тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн талаар сар бүр дотооддоо дүн шинжилгээ хийдэг. Ийнхүү дүн шинжилгээ хийх нь өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцох, цаашид улам сайжруулахад анхаарах асуудлаа тодорхойлоход ач холбогдолтой. Энэ удаа 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх дүн шинжилгээг танилцуулахаар бэлтгэлээ.
Хэдэн өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсан бэ?
2017 оны 04 дүгээр сард Авлигатай тэмцэх газар нийт 142 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авчээ. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ-т шуудан, харилцааны бүх төрлийн хэлбэрээр өгч болдог. 2017 оны 04 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн ихэнх нь албан бичгээр болон 18001969 тусгай дугаарын утсаар иржээ. Мөн иргэд биеэр ирж өргөдөл, гомдол, мэдээллээ өгөх нь олон байв. Үүнээс 32 иргэн өөрийн биеэр ирж гомдол өгсөн байна.
Аль аймгаас олон гомдол ирүүлсэн бэ?
Дүн шинжилгээнд өргөдөл, гомдол, мэдээллийг ирүүлсэн байдлыг аймаг, нийслэлээр авч үзжээ. 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 85-г Улаанбаатар хотоос ирүүлсэн бол хөдөө орон нутгын хувьд 57 өргөдөл, гомдол ирүүлжээ. Орон нутгийн хувьд хамгийн олон буюу Дархан-Уул, Баян-Өлгий, Орхон, Ховд, Завхан, Увс аймгийн өргөдөл, гомдол, мэдээлэл дийлэнхийг эзэлж байна.
Ямар өргөдөл, гомдол, мэдээлэл давамгайлав?
2017 оны 4 дүгээр сард хүлээн авсан 142 өргөдөл, гомдол, мэдээллийн 88 нь ашиг сонирхлын зөрчил, хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой, 37 нь гэмт хэргийн шинжтэй, 17 нь захиргааны шинж чанартай болон төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой байжээ.
Өргөдөл, гомдол, мэдээллийн агуулга
Боловсрол, нутгийн удирдлага, зам тээвэр, цагдаа, барилга, газрын харилцаа, кадастр, уул уурхай, ашигт малтмал, хөдөлмөр эрхлэлт, шүүх, эрүүл мэнд, төрийн өмчит хувьцаат компани, төрийн бус байгууллагатай холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэл 2017 оны 4 дүгээр сард давамгайлжээ.
Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол олон ирсэн байна
2017 оны 04 дүгээр сард АТГ-т иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээлэлд дурдагдсан зөрчлийг шинж чанараар нь авч үзэхэд албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн гэх гомдол 58 буюу хамгийн олон нь байв. Түүнчлэн хууль бус шийдвэртэй холбоотой 54, ашиг сонирхлын зөрчил гаргасан гэх 31, өмч хөрөнгө завшсан гэх 12, худалдан авах ажиллагаа зөрчсөн гэх 9 бусад төрлөөр 40 өргөдөл, гомдол, мэдээлэл ирүүлжээ. Ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн тус тоон үзүүлэлт нь давхардсан тоогоор гаргасан дүн юм.
Гомдолд дурдсан зөрчлийн шинж чанараар харуулбал /давхардсан тоогоор/
№
Тоо
Хувь
Албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн
58
29
Хууль бус шийдвэр
54
27
Ашиг сонирхлын зөрчил гаргасан
31
15.5
Өмч хөрөнгө завшсан
12
6
Бусад
9
4.5
Худалдан авах ажиллагаа зөрчсөн
5
2.5
Бичиг баримт хуурамчаар үйлдсэн
4
2
Айлгаж, дарамталсан
4
2
Хээл хахууль авсан
3
1.5
Хууль бусаар хөрөнгөжсөн
3
1.5
Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулсан
3
1.5
Хээл хахууль өгсөн
2
1
Хөрөнгө орлогоо нуусан, худал мэдүүлсэн
2
1
Санхүүгийн зөрчил гаргасан
2
1
Өргөдөл, гомдол шийдвэрлэх журам зөрчсөн
2
1
Гэрээний үүргээ зөрчсөн
2
1
Шүүхийн шийдвэр биелүүлэгүй
1
0.5
Хээл хахууль нэхсэн
1
0.5
Хууль бус томилгоо
1
0.5
Ёс зүйн зөрчил гаргасан
1
0.5
Дүн
200
100
-
2017 оны 5 сарын 09
Монгол Улсын нэр бүхий иргэд Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрэх талаар урьдчилан үгсэн тохиролцож БНХАУ-ын Эрээн хотоос Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Автозамын шалган нэвтрүүлэх боомтоор тээврийн хэрэгсэлд нуугдан орж ирэн улмаар явганаар Монгол Улсын хил нэвтэрсэн үйлдлүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгүүлэн шалгуулж 2 этгээдэд холбогдох 1 хэргийг шүүхэд шилжүүлэн 3 этгээдэд холбогдох 2 эрүүгийн хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 190 дүгээр зүйлд заасны дагуу Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газраас Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг арилгуулах, автозамын шалган нэвтрүүлэх боомтын зорчигч, ачаа тээврийн орох, гарах хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгах талаар Хил хамгаалах Ерөнхий газрын 0108 дугаар ангид прокурорын мэдэгдэл хүргүүлжээ.
-
2017 оны 5 сарын 09
09.00 цагт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд 10 дугаар цэцэрлэгийн гадаа хүүхдүүдтэйгээ жагсаал зохион байгуулна. Утас: 86091847
-
2017 оны 5 сарын 09
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр дөрвөн дүүрэгт цахилгаан түр хязгаарлана.
-
2017 оны 5 сарын 08
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж, хэрэгжүүлж эхэлжээ.
-
2017 оны 5 сарын 08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр АНУ-ын Мянганы сорилтын корпорацийн бүс нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Фатима Сумартай уулзлаа.
-
2017 оны 5 сарын 08
Хуульчдыг 2004 оноос тусгай шалгалтаар сонгон шалгаруулж эхэлсэн билээ. Уг шалгалтаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх авахыг хүссэн этгээдийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх, шүүн таслах ажиллагаанд оролцох, хууль зүйн туслалцаа үзүүлэх хангалттай мэдлэг, чадвар эзэмшсэн эсэхийг тогтоодог.
-
2017 оны 5 сарын 08
Ховд аймгийн 16 сумын оюутнууд нэгэн дээвэр дор цуглаж, авъяас билэг, авхаалж самбай, оюун ухаанаа уралдуулж “Зөв Монгол Залуу” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан АСК-2017 тэмцээнд амжилттай оролцлоо.
-
2017 оны 5 сарын 08
“Монгол Улсын гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцооны шинэчлэл” сэдэвт бодлогын хэлэлцүүлэг маргааш буюу энэ сарын 09-нд Төрийн ордонд болох гэж байна.
-
2017 оны 5 сарын 08
Амралтын өдрүүдээр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
2017 оны 05 дугаар сарын 06,07-ны амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 623 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 451 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 2 хүний амь нас хохирч, 20 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 10, мөргөлдсөн 23, үл хөдлөх зүйл мөргөсөн 2 осол тус тус бүртгэгдсэн. Зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна.
Тухайлбал:
1. СХД-ийн нутаг Драгон төвийн хойд 23В байрны хойд замд H.Insight маркийн автомашины жолооч А нь гэрийнхээ гадаа тоглож байсан явган зорчигч 8 настай А-г мөргөж гэмтээсэн.
2. БГД-ийн нутаг Нарны хорооллын 13-р байрны урд замд T.Prius маркийн автомашины жолооч Т нь байрныхаа гадаа ээжтэйгээ хамт тоглож байсан 3 настай А-г мөргөж гэмтээсэн.
Орон нутагт:
1. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгоо багийн нутаг Бэл гэх газрын асфальтан замд T.Will маркийн автомашин онхолдож, зорчигч О-н амь нас хохирсон.
Амралтын өдрүүдэд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөний 3 нь гэрийнхээ тоглож байсан байна.
Дулааны улирал эхэлж хүүхэд багачууд гадаа тоглох, ролик, скүүтер, унадаг дугуй унахдаа зам дээр болон замын ойролцоо тоглох, мөн жолооч нар орон сууц болон гэр хороолол дундах замд хурдаа тохируулаагүй, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас бага насны хүүхдүүд осолд өртөж гэмтэж, бэртэж байна.
Бага насны хүүхдүүд нь сониуч зантай бөгөөд хурдан хөдөлгөөнтэй байдаг тул явж буй автомашины урдуур гэнэт гүйж орох нь бий. Иймд эцэг эхчүүд хүүхдээ үргэлж хараа хяналтандаа байлгах, автомашин ойртон ирж байгаа тохиолдолд хөтлөх буюу тэврэх, мөн аюулгүй газар хүргэх, жолооч нар хороолол дундах замд хурдыг зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцох шаардлагатай юм.