-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо өчигдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцэж зохих шийдвэр гаргажээ.
-
2017 оны 5 сарын 05
Цэрэг татлага энэ сар 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ
-
2017 оны 5 сарын 05
Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Элчин сайдын яам, АНУ-ын Номхон далайн цэргийн командлалтай хамтран Өмнөговь аймагт энэ сарын 1-5-ны өдрүүдэд зохион байгуулсан “Говийн чоно-2017” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургуулийн хаалтын ажиллагаа өнөөдөр боллоо.
-
2017 оны 5 сарын 05
Засгийн газраас баталсан ”Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож үг хэлсэн юм. Мөн тус арга хэмжээнд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан үндэсний хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлэгчээр ажиллаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг төлөөлж дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.
Тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр ”Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол хүн бүхэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ёстой байдаг. Ингэснээр эрүүл мэндээ хамгаалах, өвдсөн тохиодолд үүсдэг санхүүгийн хүндрэлээ шийдэх нэг боломж бүрддэг. Өнгөрсөн оны байдлаар эрүүл мэндийн даатгалд нийт хүн амын 84 хувь нь хамрагджээ, Даатгалын санд 302 тэрбум төгрөг төвлөрч, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан иргэдэд 242 тэрбум төгрөг зарцуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 он хүртэл хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хувьд элэгний өвчлөлийг бууруулах, иргэдээ эрүүл энх, элэг бүтэн байлгахын төлөө хэд хэдэн ажил хийж байгаа. Юун түрүүнд С вирусийн эсрэг үйлчилгээтэй Харвони болон бусад төрлийн 5 эмийн үнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тус бүрт 210 мянган төгрөгөөр хямдруулсан. Мөн элэгний В, С вирусийг илрүүлэх шинжилгээнд, даатгалд хамрагдсан 40-65 насны бүх хүмүүс буюу 500 мянган хүнийг хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас 1.4 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. 2017 ондоо багтааж даатгуулагчийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг хэрэгжүүлнэ. Тодруулбал 40-65 насны бүх даатгуулагчид 5 жил тутамд 1 удаа үнэ төлбөргүйгээр эрүүл мэндийн иж бүрэн шинжилгээнд хамрагдах зохицуулалтыг бий болгохоор ажиллаж байна.
Элэг бүтэн Монгол хөтөлбөрийн хүрээнд цаашид Эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг клиник эмнэлэг байгуулахад зориулахаар судалгаа шинжилгээний ажил эхэлснийг энд дуулгая аа. Иргэд маань, та бүхэн цаашид дэлхийн стандартад нийцсэн, эмчилгээ оношилгоогоор эх орондоо бүрэн дүүрэн үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэхийн төлөө Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам ажиллаж байгаа. Монголчууддаа элгээрээ энх амгалан, эрүүл, аз жаргалтай амьдралын ерөөлийг өргөе” гэж хэллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас тус хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусийн эмийн үнийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж, вирус тоолох лабораторийн шинжилгээний үнийн дүнд 80-120 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэрүүдийг тус тус гаргаад байна. Мөн ойрын өдрүүдэд 40-65 насны даатгуулагчийн элэгний В, С вирусыг илрүүлэх оношилгоо, шинжилгээний зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөрийг нь 100 хувь хариуцахаар болоод байна.
-
2017 оны 5 сарын 05
Дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Бөмбөгөр худалдааны төвд балчир хүүхэд эцэг эхээсээ төөрсөн тухай мэдээлэл Цагдаагийн байгууллагад иржээ.
-
2017 оны 5 сарын 05
Өнөөдөр олон улсын эх баригчдын өдөр. Олон улсын эх баригчдын өдрийг жил бүрийн 05 дугаар сарын 05–ны өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
-
2017 оны 5 сарын 05
Жил бүрийн тавдугаар сарын 8-14-ны өдрүүдийг НҮБ-аас “Замын аюулгүй байдлыг хангах долоо хоног” болгон зарладаг. Энэхүү нэрэмжит аяны энэ жилийн уриа “Хурдаа хасч-амь насаа аваръя” бөгөөд манай улс энэхүү аянд нэгдэх юм байна.
-
2017 оны 5 сарын 05
Монголын үндэсний олимпийн хорооны /МҮОХ/ шинээр сонгогдсон Удирдах зөвлөл өнгөрсөн сарын 28-нд хуралдаж, хэд хэдэн асуудлаар шийдвэр гаргаж, цаашдыни ажлын төлөвлөгөөг гаргажээ. Энэ талаар өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар мэдээлэл хийлээ
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Э.БАДАР-УУГАН
-“МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио 2020” Олимпийн багийн ахлагчаар сонгогдлоо. Мөн Хакухо М.Даваажаргал аварга Олимпийн элчээр томилогдсон. “Токио 2020” олимпийн наадамд спорт авиралт, дугуйт тэшүүр, бэйсбол, каратэ, серфинг гэсэн таван төрөл шинээр нэмэгдсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор бид шинэ төрлүүдийг олон нийтэд таниулж, сурталчлах зорилгоор сэтгүүлчдийн дунд спорт авиралтын төрлөөр тэмцээн зохион байгуулахаар болсон. Тэмцээн тавдугаар сарын 20-ндболно. МҮОХ ирэх олимпийн цикльд тамирчдыг илүү өрсөлдөөн гаргаж, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийдэг байх, идэвхи чармайлтыг дэмжих үүднээс сар бүрийн шилдэг тамирчин шалгаруулахаар ажиллаж байгаа”.
УУЛЧДЫН ҮНДЭСНИЙ ХОЛБООНЫ ТЭРГҮҮН Г.ЖАНГАР
“МҮОХ-оос зохион байгуулж байгаа “Авирагч сэтгүүлч-2017” гэсэн спорт авиралтын нээлттэй тэмцээн зохион байгуулахаар болсон. 2020 оны олимпод энэ төрөл албан ёсоор орсон. Энэхүү спортыг олон түмэнд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сэтгүүлчдийн дунд зохион байгуулж байгаа. Уг тэмцээнд оролцож бэлтгэлээ хангахын тулд сэтгүүлчдэдээ үнэгүй бэлтгэл хийх заалыг гаргаж өгсөн. Тухайлбал тавдугаар сарын 6, 13, 18-ны өдрүүдэд 16.00-20.00 цаг хүртэл “Ursa” спорт төвд бэлтгэл хийх боломжтой” гэлээ.
Г.ТҮШИГ
-
2017 оны 5 сарын 05
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газраас консулын тойргийн нөхцөл байдалд үнэлэлт өгч, тус улсад хууль бусаар оршин суугаа иргэдийн эрх ашгийг хамгаалах ажил хийж,
-
2017 оны 5 сарын 05
Төв Аймгийн прокурорын газраас ”Хохирлоо барагдуулаад гэртээ харъя” сэдэвт 60 хоногийн аяныг Хорих 403, 415, 417 дугаар ангид зохион байгуулахаар болжээ.
-
2017 оны 5 сарын 05
Нийслэлийн Авто замын хөгжлийн газар, нийслэлийн Тээврийн газрын хамтарсан “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд болж байна. Тус арга хэмжээний нээлтийн үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү, нийслэлийн Автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс оролцож мэдээлэл өглөө.
-
2017 оны 5 сарын 05
Дөрвөн настай дагавар охиноо хөнөөсөн хэргээр ял сонссон Г.Маралмаа хэргийн материалтай танилцах явцдаа хүчиндүүлсэн гэх гомдол гаргасан талаар бид мэдээлсэн.
-
2017 оны 5 сарын 05
2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 6 настай 32623 хүүхэд элсэнэ. Элсэлтийг 2017-2018 оны хичээлийн жилийн хувьсах зардал, төсвийг бодитой төлөвлөх, бүлэг дүүргэлтийн нормыг баримтлах, хичээлийн ээлжийн тоог аль болох нэмэгдүүлэхгүй байх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.4, Бага дунд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, 12 дугаар зүйлийн 12.4, БСШУ, НХХ, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 1 дүгээр хэсгийн 1.4, хамран сургах тойрог тогтоох тухай, нийслэлийн Боловсролын газрын даргын тушаалыг тус тус үндэслэн зохион байгуулж байна.
Төрийн ба төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд 2017-2018 оны хичээлийн жилд элсэн суралцах сурагчдыг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 15-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулна. Элсэлтийн ажлыг зохион байгуулах дүүргийн комиссыг Боловсролын хэлтсийн даргын тушаалаар, сургуулийн комиссыг захирлын тушаалаар батална. Комисс нь багш, эцэг эх, сургуулийн зөвлөл, сурагчид, олон нийтийн байгууллагын төлөөллийн бүрэлдэхүүнтэй байна.
Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй. Элсэлтийн явцын мэдээг 2017 оны тавдугаар сарын 5, 12-нд гаргаж мэдээлнэ. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно. Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ гэж нийслэлийн Боловсролын газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 05
онголын үндэсний олимпийн хороо “Токио 2020” зуны олимпийн наадмын Монгол Улсын элчээр Хакүхо М.Даваажаргалыг томилжээ.
-
2017 оны 5 сарын 05
Дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүс нутгийг “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-гаас тодорхойлсон байдгын нэг нь Дагуурын эко бүс нутаг юм.
-
2017 оны 5 сарын 05
Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаа өнөөдөр 11:00 цагаас Монгол Улсын Үндэсний номын санд болно
-
2017 оны 5 сарын 05
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Туул гол дээгүүр байрлах Яармагийн түр гүүрийн хөдөлгөөнийг 2017 оны 05 дугаар сарын 06-ны Бямба гарагийн өглөө 10:00 цагаас оройн 20:00 цагийн хооронд хааж, туршилт, шинжилгээний ажлыг гүйцэтгэхээр боллоо. Тус байгууламж нь 2014 онд ашиглалтад орсон бөгөөд олон улсын стандартаар 3 жил ашиглах ёстой. Гэвч БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд баригдах Яармагийн шинэ гүүр ашиглалтад ортол дахин 2 жилийн хугацаанд тус гүүрийг зайлшгүй ашиглах шаардлага тулгарч байгаа юм.
Замын хөдөлгөөний ачаалаас шалтгаалан стандартын дагуу нэг эгнээгээр зорчих ёстой тус гүүрийн даац хэтэрч, хэд хэдэн удаа осол гарч эвдэрсэн. Хамгийн сүүлд 2017 оны 04 дүгээр сарын 20- ны өдөр тус түр гүүрээр зорчиж явсан 92-71 УНЕ улсын дугаартай “Хово” маркийн ачааны авто машины урд талын дугуй салж, гүүрийн хайс, дугуй цохигч, даацын панеллийг мөргөж гэмтээсэн. Эдгээр зөрчлүүд нь түр гүүрийн ашиглалтын байдалд ноцтой асуудал үүсгэж байгаа тул гүүрийг түр хааж, “Техник ашиглалтын түвшин тогтоох” үзлэг шалгалт хийж, ашиглалтын байдалд дүгнэлт гаргах юм гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 05
09.00 цагт Корпорэйт Конвеншн Центрт “Сэргээгдэх эрчим хүчний үндэсний наймдугаар форум” болно.
10.00 цагт ХААИС-ийн Эрдмийн зөвлөлийн танхимд ”Газрын харилцаа-2017” эрдэм шинжилгээний бага хурал болно.
10.00 цагт Blue sky зочид буудалд Нээлттэй нийгэм форум, ”Сэтгүүлч” клуб хамтран ”Сонгуулийн санхүүжилт” сэдэвт сэтгүүлчдийн чөлөөт ярилцлага зохион байгуулна.
10.00 цагт Зуун айлд байрлах ”Жоби” барилгын материалын дэлгүүрт ”Хэрэглэгчийн хяналтын хуудас”-ыг танилцуулна.
10.30 цагт Эрх чөлөөний талбайд Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагаас мэргэжлийн хяналтын байгууллагад зөөврийн ажлын байр ,ажлын хувцас хэрэглэл хүлээлгэн өгнө.
11.00 цагт Асем вилла хотхонд ”Хотын хөгжил Шинжлэх ухаан технологи 2017” олон улсын бага хурлаас гарсан шийдвэр, зөвлөмжийг олон нийтэд танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
11.20 цагт Сүхбаатарын талбайд ”Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн нээлт болно.
12.00 цагт Мишээл экспод барилгын материал, дэвшилтэт технологийн ”Barilga expo 2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.
13.00 цагт Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн “Хүрэл гэрэгэ” өргөмжлөл гардуулах ёслол Монголын Уран зургийн галерейд болно.
14.00 цагт ЭМЯ-нд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн зарим сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн 10 автомашин хүлээлгэн өгнө.
-
2017 оны 5 сарын 05
талбай
-
2017 оны 5 сарын 05
Галыг бишрэн шүтэж галдаа мөргөдөг хүмүүс хүн амьтан хүрч болшгүй холын холд байгаа “бөөн гал” мэт Нарыг галаасаа дутуугүй бишрэн шүтэж, наранд мөргөх болсноос уламжлан, нарны хүмүүст үзэгдэх нэг өдрийн хөдөлгөөнийг “Нар зөв эргэх” хэмээн бэлгэдэн шүтэж иржээ. Эрт дээр үеэс монгол эр хүн бүр нар зөв эргэхийг бэлгэдэн айл гэрт орсон ч тэр айлын галыг нар зөв эргэн баруун талд явж суудаг, овоонд очсон ч тэр овоогоо нар зөв 3 тойрдог, үдэш унтхынхаа өмнө өөрийн хотоо буюу гэрээ нар зөв 3 тойрдог зэрэг “нар зөв эргэх” хөдөлгөөн хийдэг уламжлалтай.
Өвөг дээдэс маань малтай болж, хөдөлмөрийнхөө онцлогоос шалтгаалан, өрх гэрийн дотор эцэг/өвөг/ нь тэргүүлэх болсон тул түүнийг бүгд даган нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэднэ. Иймээс эмэгтэйчүүд өрхийн тэргүүн, лам нар эрчүүдтэй хамт ёслол үйлдэхдээ тэднийгээ даган нар зөв эргэнэ.
Харин эмэгтэйчүүд дангаараа байхдаа өөрсдийнхөө билгийн /усны/ төрлийн сар зөв /нэг сарын хугацаанд сарны эргэх/ нар буруу эргэх хөдөлгөөнийг эрхэмлэн усны овоо тахихдаа овоогоо урд талд босгоод түүнээ нар буруу гурав тойрч, овооныхоо өмнөөс хойш усруугаа чигтэй харж мөргөдөг ажээ.
Бүсгүйчүүд, сүм хийдийн лам нар тэр сүмээ тойрох /гороолох/ ёс хийхдээ нар буруу эргэдэг. Эр нөхрөө буюу эцэг өвөг, ах нараа дагаж явсан ч айлд орохдоо дагуулж яваа эрчүүдээсээ сүүлдэж, айлын зүүн үүдийг сөхөж ороод орсон айлынхаа гал голомтыг нар буруу хагас тойрон гэрийн зүүн тал насны эрэмбээр суухад эм хүн бүрийн баруун гарт өөрөөс нь ахмад хүн суусан байх ёстой. Энэ нь тэдний баруун мөрөө түрүүлүүлж нар буруу буюу сар зөв эргэх хөдөлгөөний бэлгэдэлтэй нийлж байдаг байна. Тэгэхэд эрчүүд нар зөв эргэх хөдөлгөөнийг бэлгэддэг тул зүүн гар талаа “хүндтэй тал” гэж тэр талдаа өөрийнхөө хүндэлдэг хүнээ суулгадаг байна.