-
2017 оны 5 сарын 17
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа “WannaCrypt0r” нэртэй мэдээлэл барьцаалагч “ransomware” төрлийн хортой код дэлхийн олон оронд нэгэн зэрэг идэвхжиж, 100 гаруй орны 300 мянга орчим компьютер цахим халдлагад өртсөн
-
2017 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлсэн МАХН нэр дэвшигчийнхээ баримт бичгийг өнгөрсөн шөнө 23.30 цагийн үед СЕХ-нд ирүүлсэн.
-
2017 оны 5 сарын 17
Өчигдөр буюу энэ сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албанд нийт 333 дуудлага ирснээс зам тээврийн ослын 237 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, 6 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн. Зам тээврийн осолд 2 хүүхэд өртсөн байна.
-
2017 оны 5 сарын 17
Богдхан ууланд аялагчдад зориулсан автомашины зогсоол барина
-
2017 оны 5 сарын 17
Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” уриатай “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбайд
-
2017 оны 5 сарын 17
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан түр хязгаарлана. Тодруулбал,
Баянзүрх дүүрэг
10:30-17:30 цагт: 1, 2, 21, 27-р хороо дунд Дарь-Эхийн 1-19, Сэлбийн 12-18, 27-32, ЖУӨ 1-6-р гудамж, Петро стар, Сэлбийн 1, 2, 5, 6, 10-13-р гудамж, 102-р сургууль, 12-р хорооллын 14, 15, 17-19, 21, 26-28, 48, 55А, Б, В, 57, 58, 61, 64/2, Токио-26, 26А-р байр, 22-р цэцэрлэг, УЗНАДС, 48-р сургууль, Монхангай трейд, Очирваань эмнэлэг болон эдгээрийн ойр орчмоор,
Сүхбаатар дүүрэг
10:30-17:00 цагт: 8-р хороо Бридж ХХК,
Сонгинохайрхан дүүрэг
11.00-17.00 цагт: 5-р хороо БГД 4, 5, 6, 7-р хороо Үерийн гудамж, Баянголын 27-35, 41-52, Тоосгоны 15-24, Баянхошууны 3-7-р гудамж, ХМК хороолол болон эдгээрийн ойр орчмоор.
-
2017 оны 5 сарын 16
Монголбанкны Хэвлэлийн төлөөлөгч Д.Оргил, Хяналт шалгалтын газрын захирал Н.Батсайхан, Судалгаа, статистикийн газрын захирал Д.Ган-Очир нар өнөөдөр хуурамч хаяг ашиглан арилжааны банкны бизнесийн нэр хүндэд халдаж байгаатай холбогдуулан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
-
2017 оны 5 сарын 16
Автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаагаар ахлуулсан тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсгийн гурав дахь хуралдаан болж байна. Хуралдаанаар автомашингүй өдөр зохион байгуулах болон олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболдын мэдээлснээр “Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцохоор 30 мянган иргэн бүртгүүлжээ. Марафоны нээлт 5 дугаар сарын 20-ны бямба гарагт өглөө 9.30 цагт Сүхбаатарын талбайд болж, 10 цаг гэхэд талбайн зүүн зам дээрээс гүйлт гараанаас гарах юм. Тэмцээнд оролцогчид 5, 10, 21, 42 км-ын зайд гүйнэ.“Улаанбаатар марафон 2017” олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчдын дунд азын сугалаа явагдах юм байна. Тэмцээнийг дэмжигч байгууллагуудын шагнал болон нийслэлийн усан спорт сургалтын төвүүд, спорт зааланд хичээллэх эрхээр шагнахаар төлөвлөжээ.
Автомашингүй өдрийн нээлт мөн бямба гарагийн өглөө болно. Энэ үеэр төв талбайд Нийслэлийн Нийтийн биеийн тамир, спортын хорооны нээлттэй хаалганы өдөр болно. Тус өдрийн арга хэмжээний бэлтгэл ажил сайн хангагдаж байгааг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ш.Анхмаад дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байна.
-
2017 оны 5 сарын 16
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж ”Сервис центр” буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаны хүмүүс оролцсон юм.
Уулзалтыг нээж Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм. Үүнээс гадна бид иргэдийг өөрсдийн оршин суугаа газартаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх үүднээс Гэр хорооллын нутаг дэвсгэрийг иргэдийн оролцоонд тулгуурлан төрийн болон нийгмийн үйлчилгээтэй, инженерийн дэд бүтцээр хангагдсан тохилог амины орон сууц давамгайлсан хороолол болгон хөгжүүлэх бодит санаачилгыг гаргаад ”Сервис центр” буюу ”Дэд бүтцийн төв”-ийг барих ажлыг эхлүүлээд зургаан сар болж байна. Эхний ээлжинд уг төсөл хэрэгжих боломжтой 10 байршлыг тодорхойлсон бөгөөд Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо энэ байршлын тоонд багтсан байгаа. Тиймээс хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нар иргэдтэйгээ уулзаж, үнэн, зөв мэдээллийг түгээх нь чухал юм. Энэ ажил урагшлах хамгийн том хөдөлгүүр нь иргэд өөрсдөө юм.” хэмээлээ.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр
Улаанбаатар хотын гүний усны нөөц, эх үүсвэрүүдийг хамгаалж, бохирдох эрсдэлийг бууруулна
Агаар, хөрс, усны бохирдол үүсгэгч эх үүсвэрүүдийг арилгаснаар халдварт өвчлөл бодитойгоор буурна
Гэр хорооллын айл өрхүүдийг инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн хангамжид холбосноор ядуурал, нийгмийн ялгаа арилж, тэнцвэрт байдал бүрдэнэ
Гэр хорооллын нутаг дэвсгэр тэлэхгүй гэж үзвэл Улаанбаатар хотын нийт агаарын бохирдлын 48.75 хувиар буурна
11508 га газрын хөрсийг бохирдуулагч эх үүсвэрийг устгаж, 1,567.944 м3 хөрсийг нөхөн сэргээнэ
Иргэдийн газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнэ 3-4 дахин өснө
“Сервис центр”-ийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжсөнөөр 24274 ажлын байр нэмэгдэнэ
Өмчлөлийн газартай инженерийн дэд бүтцээр хангагдах
Эрүүл аюулгүй тав тухтай тохилог орчинд амьдрах
Газрынхаа үнэ цэнийг 3-4 дахин нэмэгдүүлэх
Төрийн болон нийгмийн үйлчилгээгээр хангагдах
Жижиг дунд бизнес эрхлэх боломж бүрдэх юм байна.
123
Энэ үеэр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан нар тус ажлыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Цаашид Сервис Центр хэрэгжих дүүрэг, хороодын төлөөлөлтэй уулзалт, танилцуулга, хэлэлцүүлгүүд үргэлжилэн хийгдэх юм.
123
123
123
123
123
123
123
123
123
123
123
123
123
-
2017 оны 5 сарын 16
Төрийн банкны ажилтан Х.Ариунбат 2005 оноос эхлэн параглайдирын спортоор тасралтгүй хичээллэж, 2007 онд Улсын аварга шалгаруулах Параглайдингийн тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байсан бол 2014 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байв.
Тэрбээр 2017 оны тавдугаар сарын 12-16-нд Малайз улсад болсон “Terenggau International Paraglidinng Competition TIPCO-2017” олон улсын тэмцээнээс Монголын анхны хүрэл медалийг эх орондоо авчирч, Малайзийн тэнгэрт төрийнхөө далбааг мандуулжээ. Тэмцээнд 23 улсын 90 орчим шилдэг тамирчид оролцсоноос Х.Ариунбат цэгэн буултын төрлөөр хүрэл медаль хүртсэн байна.
Параглайдирын спорт нь 2020 оны Токиогийн олимпийн наадмын төрөлд багтаж байгаа юм.
-
2017 оны 5 сарын 16
Насанд хүрээгүй Т, Г нар нь бүлэглэн, танхайн сэдэлтээр иргэн М-ийг санаатай алсан гэх хэрэгт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах хэсгээс Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.
-
2017 оны 5 сарын 16
Олон нийтийн сүлжээгээр Сангийн сайдын нэр зургийг ашиглан худал мэдээлэл тараасантай холбогдуулан Сангийн сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр 16.15 цагт Төрийн ордонд сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болжээ.
-
2017 оны 5 сарын 16
“Сайн уу амьдрал минь”, “Хайрын рекорд”, “Аюултай харилцаа”, “Эр хүн болгож өгөөч” зэрэг кинонд тоглож өөрийгөө чамгүй жүжигчин гэдгээ олонд харуулсан A-Cappella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр үс унагадаг өвчин тусчээ.
-
2017 оны 5 сарын 16
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ.
Энэ жилийн хувьд “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар Марафон” олон улсын гүйлтийг тавдугаар сарын 20–ны өдөр дөрөв дэх удаагаа зохион байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна.
“Улаанбаатар Марафон”-нд Монгол Улсын Засгийн газар, салбарын яам агентлагууд, нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, бүх шатны боловсрол, соёл, спортын байгууллага, хүчний байгууллага, дүүрэг, хороо, аж ахуйн нэгжүүд, спорт, урлаг соёлын одод, улс төр, нийгмийн олонд танигдсан алдар цуутай хүмүүс, иргэдийг татан оролцуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Улаанбаатар Марафонд нэгдэцгээе” цомыг нийслэл, дүүргийн хэмжээнд өнгөрсөн гуравдугаар сарын 20-ноос тавдугаар сарын 20-ны хооронд 60 хоногийн хугацаатай аялуулж, 4000 гаруй хүнийг анкетаар, 1500 иргэнийг онлайнаар бүртгээд байгаа юм гэж нийслэлийн нийтийн биеийн тамир, Спортын хорооноос мэдээллээ.
5000 м: ГАРАА – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Энх тайвны өргөн чөлөө - Цэцэг төв- Зоос гоёл - МУИС – Бээжингийн гудамж- Чингис зочид буудал – Бөхийн өргөө- Энхтайвны өргөн чөлөө – СЭЗИС – МУБИС- Дуурь бүжгийн эрдмийн театр – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/
10000 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
21095 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 1 удаа тойрч, 2 дахь тойргоо Элчингийн гудамж - ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
42195 м: /ГАРАА/ Д.Сүхбаатарын нэрэмжит талбай - Төв шуудан - Сөүлийн гудамж -”Hope” шүдний эмнэлэг - Бишрэлт дэлгүүр - Зоос гоёл - 5-р сургууль - Хүүхдийн урлан бүтээх төв - МУИС - ШУТИС-ийн уулзвар - Чингис зочид буудал - Сансарын аюулгүйн тойрог - Баянцээл дэлгүүр - Зүүн 4-н замын уулзвар - Бөхийн өргөө - СЭЗДС - МУБИС – Японы элчин сайдын яам – Элчингийн гудамж – Шангрила зочид буудал – Сөүлийн гудамж гэсэн маршрутаар 3 удаа тойрч, 4 дэх тойргоо Элчингийн гудамж ДБЭТ – Д.Сүхбаатарын нэрэмжит талбай /БАРИА/.
-
2017 оны 5 сарын 16
Ганцхан Монголын говьд амьдардаг баавгайн нэгэн төрөл бол мазаалай. Гэвч тоо толгой нь сүүлийн жилүүдэд эрс багасч мөхлийн ирмэгт тулаад байгаа билээ.
-
2017 оны 5 сарын 16
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.
Үзлэг шалгалтад хамрагдсан лифтнээс мэргэжлийн лифтчинтэй -1127, лифтчингүй 388, техникийн магадлал хийлгэсэн 356, магадлал хийлгээгүй болон хугацаа дууссан 1159 лифт байлаа.
Үзлэг шалгалтад хамрагдсан байгууллага, сууц өмчлөгчдийн холбоодын холбогдох албан тушаалтанд лифтний үйл ажиллагааны чиглэлээр илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар арга зүйн зөвлөгөө болон хууль, дүрэм, стандартын зөвлөгөөг ажлын хэсгийн гишүүд өгч, лифт тус бүрд “Зөвлөмж” өгч ажиллаж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
Дорнод аймгийн ихэнх нутгаар энэ сарын 10-12 өдрүүдэд салхины хурд ширүүсч, хүчтэй цасан шуурга шуурсан байна.
-
2017 оны 5 сарын 16
Хаврын хуурайшилтын үе буюу тав, зургадугаар саруудад иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс болж ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Иймд ногоон бүсэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын чанар үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс “Ногоон бүсэд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх нь” дадлага сургуулийг зохион байгууллаа.
Богдхан уулын Жаргалантын аманд зохион байгуулагдсан уг сургалт дадлагаар холбогдох байгууллагуудын гал унтраах багаж,тоног төхөөрөмж, ой хээрийн түймэртэй тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг шалгаж, гамшгийн үеийн цагийн байдал дээр ажиллах, эмнэлгийн анхан шатны тусламжийг шуурхай үзүүлэх дадлага хийлээ.
Дадлага сургуульд ГХУСАЗСЗ-ийн гишүүн хэлтэс албадын бие бүрэлдэхүүн, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид болон дүүргийн 4, 8, 11, 14 дүгээр хорооны Засаг дарга, иргэдийн төлөөлөл 120 гаруй хүн оролцсон юм гэж Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 5 сарын 16
зах