Энэ зун олон жилийн дунджаас 0.5-1.5 хэмээр илүү халах төлөвтэй байна. Ойрийн хоёр хоногийн цаг агаарын байдлыг авч үзэхэд бороо орохгүй, салхи секундэд 5-10 метр хүрч, шороон шуурга шуурна. Энэ байдал энэ сарын 19-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд 19-нөөс салхины хурд нэмэгдэж, шороон шуурга шуурч хурд тунадас орно. Цаашдаа ихэнх нутгаар сэрүүн байх төлөвтэй.
18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-нд говь талын нутгаар, 21-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
18,19-нд нутгийн хойд хэсгээр, 20-21-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна. 18-наас 19-нд шилжих шөнө нутгийн хойд хэсгээр цочир хүйтэрнэ.