-
2017 оны 6 сарын 30
ххаа1
-
2017 оны 6 сарын 30
Иргэд та бүхэн өөрсдийн анхаарал болгоомжийг нэмэгдүүлэн, аливаа эрсдлээс сэргийлээрэй.
-
2017 оны 6 сарын 30
Энэ сарын 26-ны өдөр МИАТ компаний Бээжин - Улаанбаатар чиглэлийн ОМ 224 нисэх онгоцонд нэгэн зочигчийн бие гэнэт муудаж, зорчиж явсан эмч нар амийг нь аварсан талаар бид мэдээлсэн билээ.
-
2017 оны 6 сарын 30
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар хэлэлцэнэ.
-
2017 оны 6 сарын 30
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, “Оросын төмөр замууд” нээлттэй хувьцаат нийгэмлэг (НХН)-ийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН)-ийн Ерөнхий хорооны дарга А.С.Мишарин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд Д.Ганбат сайд Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны даргаар томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр, “Улаанбаатар төмөр зам” ХНН-т техникийн шинэчлэлт хийх, хөрөнгө оруулалт татаж төв замын засвар, зүтгүүрийн болон ачааны вагоны шинэчлэлийг хийх шаардлагатай байгаа. Таныг энэ бүх асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана гэдэгт итгэж байна гэлээ. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Зсгийн газар болон ЗТХЯ, Монголын хөрөнгө оруулагчид дэмжин ажиллана гэдгээ илэрхийлэв.
Энэ сарын 06-нд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОХУ-ын Санкт-Петербургт болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцох үеэр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхийлөгч О.В.Белозеровтой уулзалт хийсэн. Энэ үеэр монголын төмөр замын төв коридороор Ази-Европ-Азийн чиглэлд 3 сая тонн ачаа нэмж тээвэрлэх шийдвэр гаргасан байна. Энэ нь Монгол Улсын эдийн засгийн хөгжилд томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа сайд онцлов.
-
2017 оны 6 сарын 30
Өнөөдрийн байдлаар Булган аймаг Бугат суманд 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Ерөө суманд 2, Мандал суманд 1 түймэр, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1 түймэр, Төв аймгийн Мөнгөнморьт суманд 1 түймэр, Дорнод аймгийн Халх гол суманд 1 түймэр, нийт 8 түймэр асаж байгаа бол Булган аймгийн Тэшиг суманд 2, Хутаг-Өндөр, Сэлэнгэ, суманд тус бүр 1, Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1, Төв аймгийн Батсүмбэр, Жаргалант суманд тус бүр 1 түймэр, Хэнтий аймгийн Батширээт суманд 1 түймэр нийт 8 түймрийг цурманд оруулаад байна.
Дээрх түймрүүдэд онцгой байдлын байгууллагаас 346 албан хаагч, 25 автомашин, орон нутгаас 334 иргэн, 38 автомашинтай нийт 680 хүн, 1 нисдэг тэрэг, 41 автомашин, 16 морьтойгоор ажиллаж байгаа юм.
Эдгээр албан хаагчдад “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өөрсдийн бүтээгдэхүүнээр тусламж үзүүлж, бүтээгдэхүүний дээжийг ОБЕГ-т өнөөдөр гардуулж өглөө. Түүнчлэн тус компанийн зүгээс ард иргэддээ хандан иргэний үүргээ ухамсарлан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалав.
Тус компани нь “Марш тактик-тусгай бэлтгэлийн тэмцээн”-д оролцсон баг тамирчдад болон онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын хүүхдийн баярын арга хэмжээнд зориулан бүтээгдэхүүнийнхээ дээжээр бэлэг барьж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 30
Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно “Явган хүний гүүрэн гарц” барих ажил эхэллээ.
-
2017 оны 6 сарын 30
Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канад улс тунхагласны 150 жилийн ойг тохиолдуулан “Канадын Өдрийг” тэмдэглэнэ. Уг арга хэмжээ өнөөдөр Чойжин ламын сүм музейд 13 цагаас болох аж.
Арга хэмжээнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Канад улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчид болон бусад улс орны Элчин сайд нар оролцох юм байна.
-
2017 оны 6 сарын 30
“Туул ротари”-чууд хүүхэд багачуудын шүдний эрүүл мэндэд анхаарал хандуулж эхэлжээ
-
2017 оны 6 сарын 30
10:00 цагт: Улаанбаатар хотын ус хангамжид Японы ард түмний хувь нэмэр сэдэвт өдөрлөг болно. Хаана: Ус сувгийн удирдах газрын Хурлын танхимд
11:00 цагт: МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар намын байр дээрээ мэдээлэл хийнэ.
11:00 цагт: Батлан хамгаалах яам, МҮЭ-ийн холбоо хамтран Батлан хамгаалахын салбарт ажиллаж байгаа ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахаар боллоо. Энэ талаарх уулзалт МҮЭХ-ны хурлын танхимд болно.
12:00 цагт: Дөрвөн аймгийн цэвэрлэх байгууламжий ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурна. Хаана: БХБЯ дээр
15:00 цагт: Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас зургадугаар сарын Гэр бүлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд ”Монголын энтрепренёр ээжүүдийн холбоо” ТББ-ын санаачлагаар, Нийслэлийн тээврийн газартай хамтран нийтийн тээврийн 1000 автобусанд жирэмсэн болон хүүхэдтэй ээжүүдэд зориулсан ЯГААН СУУДАЛ байршуулах аяныг эхлүүлж байна.
Хүүхэд гэр бүлд ээлтэй орчин үйлчилгээг дэмжих эерэг хандлагыг түгээх зорилгоор Олон улсын стандараар бүтсэн, хотын соёлыг илтгэсэн тус суудлын бүрээсийг хүлээлгэн өгөх арга хэмжээ Автобус базын 1-р нэгтгэл дээр болно.
15:00 цагт: Захиргааны ерөнхий хууль хэрэгжиж эхэлсний нэг жилийн ой маргааш болох гэж байгаатай холбогдуулан ”Захиргааны Ерөнхий хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хаана: Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд
-
2017 оны 6 сарын 30
Өмнөговь аймгийн Гашуунсухайтын боомтоос 23 км зайтай орших Цагаан хадны гаалийн хяналтын бүсийг
-
2017 оны 6 сарын 30
Д.Оюунхорол: Иргэний өгсөн мэдээлэл баталгаажсан тохиолдолд торгуулийн 15 хувиар урамшуулна
-
2017 оны 6 сарын 30
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орлоо.
Үүнд. Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн /салбар сургуулиар гаргана. Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана. Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна. Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.
Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоно гэж МУИС-иас мэдээллээ.
-
2017 оны 6 сарын 30
Зарим нутгаар дуу цахилгаантай усархаг аадар бороо орно
-
2017 оны 6 сарын 29
”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг зодож, санаатайгаар амь насыг нь хөнөөсөн Г.Х-гийн хэргийг Сүхбаатар дүүргийн
-
2017 оны 6 сарын 29
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд явагдсан ч гурван нэр дэвшигчийн хэн нь ч 50 хувиас дээш с
-
2017 оны 6 сарын 29
ЦУОШГ-аас ирүүлсэн малчид, тариаланчид, иргэдийн анхааралд зориулсан мэдээгээр өнөө маргаашдаа Хөвсгөл, Архангай аймгийн нутаг, Булган аймгийн нутгийн хойд хэсгээр
-
2017 оны 6 сарын 29
Энэ жил бага насны хүүхдүүд, тэр дундаа 0-10 хүртэлх насныхан могойд хатгуулах тохиолдол их байна.
-
2017 оны 6 сарын 29
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар цагдаагийн дээд цол /цагдаагийн тэргүүн комиссар, тэргүүн дэд комиссар, дэд комиссар, туслах комиссар/-ыг хэрэглэж байсан удирдах албан тушаалтнуудын цолыг хураан авч, цагдаагийн ахлах цолны шатлалд оруулан цагдаагийн хурандаа цол олгон бууруулахаар заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн мэдээлэл ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу үүсгэсэн маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийхээр товлоод байна гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2017 оны 6 сарын 29
Улсын хэмжээнд 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хотод 16 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 51 суманд 111 удаа, нийт 127 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38821.3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртөөд байна.
Өнөөдрийн байдлаар: