
Өнөөдөр арван нэгдүгээр сарын 11 найзуудын өдөр. Тодруулбал, эл өдөр олон улсын нөхөрлөлийн өдөр (International Day of Friendship) бол хуанлид тэмдэглэгдсэн хамгийн залуу баярын нэг юм.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей арван нэгдүгээр сарын 11-ний өдөр тэмдэглэх тухай шийдвэрийг 2011 оны дөрөвдүгээр сарын 27-нд 65 дугаар чуулганаас гаргажээ.
Уг өдрийн тэмдэглэлийн онцлог нь 11 дүгээр сарын 9-ний өдөр найз нөхдөдөө тань шиг чухал хүн байхгүй гэдгийг мэдрүүлэх, танд тэдэн шиг үнэтэй хүн байхгүйг мэдрэх боломж олгодог бөгөөд 11-нд нь найз нарын өдрийг тэмдэглэдэг байна. Энэ өдрөөр дэлхий даяар хүмүүс дотны найз нөхдөдөө талархсан сэтгэлээ илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлэн, дурсгалын бэлэг солилцдог байна. Тэгвэл манай улсын хувьд сүүлийн жилүүдэд залуус энэ өдрийг "Pepero Day" буюу найзууд хоорондоо пеперо солилцож тэмдэглэх болжээ.
Б.Туяамарал






















































