Монгол Улс дахь Канад улсын Элчин сайдын яамнаас Канад улс тунхагласны 150 жилийн ойг тохиолдуулан “Канадын өдрийг” тэмдэглэнэ. Уг арга хэмжээ өнөөдөр Чойжин ламын сүм музейд 13 цагаас болно.
Арга хэмжээнд УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Канад улсаас Монголд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Эд Жэйгэр, Монгол дахь Канадын бизнес эрхлэгчид болон бусад улс орны Элчин сайд нар оролцох юм байна.