2013 оны 7 сарын 05
МАН-д “Шинэчилье” нэртэй залуусын фракц байгуулагдсан. Тэд намаа шинэчлэх зорилготойгоо зарлаж, нилээд хэдэн шаардлагуудыг удирдлагууддаа өргөн барьсан. Өнгөц харвал мундаг шинэчлэгч залуучууд гэж ойлгогдохоор. Өнгийж үзвэл өөр зорилготой гэдэг нь мэдрэгдэхээр үйл явц өрнөж байна.