-
2020 оны 10 сарын 27
“UnionPay International” байгууллага нь өнөөдрийн байдлаар Дэлхий даяар 2000 гаруй банк, санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, Дэлхийн 177 улсад ЮнионПэй картыг төлбөрт хүлээн авч байна.
-
2020 оны 10 сарын 27
Эцэг, эхчүүд бүр бяцхан үрсээ баярлуулж, тэднийгээ хамгийн чангаар инээж байгаасай гэж хүсдэг. Тэд маань чихэр жимс, амттанд дэндүү дуртай.
-
2020 оны 10 сарын 26
Саяхныг хүртэл Монгол Улс “Эрдэнэт” үйлдвэр гэсэн саалийн ганцхан үнээтэй байлаа. Дэлхийн зах зээл дэх зэсийн үнийн өсөлт, уналтаас хамаарч монголчууд бүсээ чангалах, үгүй нь шийдэгддэг байв. Зарим жил бүсээ тасартал “таргалж”, заримдаа “гол”-оо тасартал бүсээ чангалдаг байсныг бид мэднэ. Тэгвэл дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийн өсөлт, Тавантолгойн бүлэг ордын эдийн засгийн эргэлт Монгол Улсыг дан ганц “Эрдэнэт” үйлдвэрээс хараат бус болгосон. Оюутолгойн ордыг ашиглаж эхэлсэн нь ч бас Монгол Улсын эдийн засгийг томроход том түлхэц болсон нь гарцаагүй.
-
2020 оны 10 сарын 23
Голомт банкны Даатгал хариуцсан менежер Ч.Чинзориг зээлийн эрсдэлийн даатгалын талаар зөвлөж байна
-
2020 оны 10 сарын 22
Монгол улсын интернэт хэрэглэгчдийн тоо хурдацтайгаар өсөж өнөөдрийн байдлаар нийт 3 сая орчим хүн амаас 2.6 сая хүн интернэт сүлжээнд холбогдох боломж нээгдэж, 2 сая хүн ухаалаг гар утас хэрэглэж, 1.3 сая орчим хүмүүс Facebook, Twitter гэх мэт нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглаж байна гэх тоо баримтыг www.privacyshield.gov сайтаас мэдээлсэн байна.
-
2020 оны 10 сарын 21
Автомашин худалдан авахаар зэхэж буй хүмүүст зориулан “Автоланд Эс Си” ХХК болон Голомт банк хамтран автомашины өдөрлөгийг зохион байгуулахаар боллоо. Өдөрлөгийн хүрээнд харилцагчдын автомашин худалдан авах зээлийн хүсэлтийг тухайн өдөрт нь багтаан газар дээр нь шийдвэрлэн өгөхөөрөө онцлог юм.
-
2020 оны 10 сарын 21
Та хүссэн машинаа унаж, тухтай орчинд амьдарч, өнгө зүстэй бүхнийг хэрэглэж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж дээр нь санхүүгийн хүндрэлээ шийдэж, орлогоо ихэсгэчих гээд хичээж байна уу?
-
2020 оны 10 сарын 19
Энэ онд “Оюутолгой” компанийнхан 140-170 мянган тонн баяжмал дахь зэс, 155-180 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэх төлөв нь хэвээр аж.
-
2020 оны 10 сарын 16
Фитнесийг эрүүл мэндийн спорт гэж тодорхойлж болно. Фитнесээр хэдэн ч насны, ямар ч хүн хичээллэх боломжтой. Фитнест явах нь хөдөлгөөний дутагдал, хэт таргалалтаас сэргийлж, эрүүл байж, өв тэгш биетэй болоход нөлөөлдөг. Түүнчлэн стресс тайлах маш том ач холбогдолтой. Фитнест тогтмол яваад ирэхээр чөлөөт цагийн шинэ хоббитой болж, шинэ хүрээлэлд орж, шинэ найзуудтай болж эхэлдэг.
-
2020 оны 10 сарын 16
2009 оны есдүгээр сард Саймон Синек хэмээх хэний ч үл таних даруухан эр Пьюжет Саундад зохиогдсон TEDx-ийн тайзнаа гарч иржээ. Томдсон гэмээр цамцныхаа ханцуйг шамалж, зузаан хүрээтэй шил зүүсэн тэр залуу хэрхэн манлайлагчид бусдыг араасаа дагуулж, тавьсан зорилгодоо хүрдэг тухай ярих гэсэн нь тэр байлаа.
-
2020 оны 10 сарын 14
Голомт банкнаас иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт хөтөлбөрийн хамгийн эхний супер хонжворын эзэн тодорч, Nissan Leaf цахилгаан автомашинаа гардан авлаа. Супер хонжворын азтанаар 8 настай Г.Бартанбаатар хүү тодорч супер шагнал болох автомашины эзэн болжээ.
-
2020 оны 10 сарын 13
Оны эхний есөн сарын байдлаар төсөвт бүрдүүлэх татварын орлого 6.1 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурсан байна. Татварын орлого буурахад коронавирусний цар тахал ихээхэн нөлөөлсөн байна.
-
2020 оны 10 сарын 13
Бид өглөө ажилдаа биш гэртээ ирж байгаа мэт сэтгэл дүүрэн ирдэг. Хүүхдүүдээ санаж, тэдэндээ эцэг эхийн хайр халамж харамгүй мэдрүүлэхийг хүсдэг" хэмээн "Өнөр бүл" төвийн захирал М. Өнөрчимэг ярьсан юм.
-
2020 оны 10 сарын 13
Тооцоо хийх гэж хэтэвч дүүрэн карт түнтийлгэж, банкны баахан код, бэлэн мөнгөний хооронд будилж явна уу. Тэгвэл танд төлбөр тооцооны хамгийн хялбар шийдэл буюу QR код дээр суурилсан төлбөр тооцооны дараагийн үе QPay цахим хэтэвчийг танилцуулж байна. Шидэт саваа гэдэг шиг л гар утсаараа QR код руу зайнаас дохих төдийд тооцоогоо хийдгээрээ QR код алдаршиж цар тахлын үед эрүүл мэндэд ээлтэй төлбөрийн системээр нэрлэгдээд буй. QPay цахим хэтэвч аппликэйшнийг бүтээгч, финтек компанийн түүчээ ККТТ ХХК-ийн захирал Г.Эрдэнэмөнхтэй ярилцлаа.
-
2020 оны 10 сарын 13
Засгийн газрын тусгай сангуудаар дамжин нийт 5,284.6 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэхээр тусгасан ч ЖДҮ-ийг дэмжих сангийн зардлыг тэглэжээ.
-
2020 оны 10 сарын 12
Хувийн санхүүгийн асуудал маань намайг хүмүүжүүлж, илүү дээр хүн болгосон. Санхүүгийн бэрхшээлд орох, төлбөр тооцоо хийх, чанаргүй зүйл худалдан авах болгондоо суралцсаар өнөөдрийн Мөнгөн гэдэг хүнийг бүтээж байна.
-
2020 оны 10 сарын 12
Гадаад өр нэмэгдэх нь эцсийн дүндээ валютын ханш нэмэгдэх, төгрөгийн ханш сулрахад нөлөөлдөг. Үүний хор уршиг нь бараа бүтээгдэхүүн худалдан авч байгаа хэрэглэгчийн нуруун дээр хүндрэл болж ирдэг юм. Ийм тойрог руу манай улс яваад байна.
-
2020 оны 10 сарын 10
Сим картан дээр суурилсан тоон гарын үсгийн үйлчилгээг Голомт банк салбартаа анхлан нэвтрүүллээ. Ингэснээр Голомт банкны харилцагчид цалингийн буюу дижитал зээл авахдаа өөрийн биеэр банканд очин гарын үсэг зурах шаардлагагүй боллоо.
-
2020 оны 10 сарын 08
Иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн дархлааг нь дэмжих зорилгоор Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Витамин ₮” урамшуулалт аяны супер хонжворын тохирол явагдаж, Nissan Leaf цахилгаан автомашины эзэн тодроход хоёрхон хоног үлдлээ.
-
2020 оны 10 сарын 08
2020 он дуустал хоёрхон сар үлджээ. Энэ хоёр сар, 60-хан хоногт зүрхний төрөлхийн гажигтай 70 хүүхэд мэс засалд орохоор хүлээж байна. Харин 2021 онд дахиад 100 хүүхдэд мэс засал хийхэд 800 сая төгрөг шаардлагатай.