Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний долоон сарын эдийн засгийн байдлын дүнг танилцууллаа.
Экспортын зарим голлох түүхий эдийн биет хэмжээ:
Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн онтой харьцуулахад, 2022 он гарсаар долоодугаар сард анх удаа нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. Тухайлбал, оны эхний долоон сарын байдлаар 11 сая тонн нүүрс экспортолсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 740 мянга орчим тонноор нэмэгджээ. Харин төмрийн хүдэр, газрын тосны экспортын биет хэмжээ буурсан. Төмрийн хүдрийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хоёр дахин буурч, газрын тосны биет хэмжээ 80 орчим хувиар буурчээ.
Импортын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 924 сая ам.доллараар нэмэгдсэн
Монгол Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний зургаан сарын байдлаар 1.1 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан. Өнгөрсөн онтой харьцуулахад нэг тэмбум ам.доллараар нэмэгдсэн. Ингэхэд урсгал данс буюу бараа үйлчилгээний анхдагч орлогын дансны алдагдал нөлөөлсөн.
Т.Мөнхжаргал