Үндэсний статистикийн хорооноос 2022 оны эхний долоон сарын нийгэм, эдийн засгийн байдлын судалгааны дүнг танилцууллаа.
Инфляцийн түвшин долоодугаар сарын байдлаар 15,7 хувь боллоо. Нийт инфляцийн 54,1 хувийг импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа бол 6,3 нэгж буюу 40,1 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна.
Хэрэглээний сагсан дахь бүрэлдэхүүнийг харвал, хүнсний барааны үнийн өсөлт 21,5 хувьтай буюу хамгийн өндөр өсөлттэй байна. Хүнсний ногооны жилийн өсөлт дунджаар 83 хувь байгаа нь нийт инфляцид хоёр орчим хувийн нөлөө үзүүлж байна.
Үүнд голлон нөлөөлсөн 10 бүтээгдэхүүн:
- Төмс- 3,5 дахин өсөж 3,342 төгрөг
- Цагаан будаа- 26 хувиар өсөж 4,639 төгрөг
- Дизель түлш- 60,2 хувиар өсөж 3,982 төгрөг
- Бензин А80- 18,8 хувиар өсөж 2,365 төгрөг
- Бензин А92- 16,9 хувиар өсөж 2,389 төгрөг
- Ургамлын тос- 2,1 дахин өсөж 9,804 төгрөг
- Лууван- 2,0 дахин өсөж 4,636 төгрөг
- Гүрж ногоон цай 90гр- 2,4 дахин өсөж 3,802 төгрөг
- Гурилан боов- 15,8 хувиар өсөж 4,078 төгрөг
- Талх, зүсээгүй- 33 хувиар өсөж 1,702 төгрөг болсон нь нийт инфляцийн 31,2 хувийг эзэлж байна.
Т.Мөнхжаргал