Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Тэрбээр "Зээл олголт тодорхой хэмжээгээр олгогдож байгаа. Гэхдээ 2021 онд олгож байсан хэмжээнээс буурсан байгаа. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал зээлийн өрийн үлдэгдэл 20 хувиар өссөн байж жишээтэй, энэ нь шинээр 20 хувийн зээл олгосон гэсэн үг. Харин мөнгөний нийлүүлэлт өсөөгүй байна. Тиймээс мөнгөний бодлого хатуу талруу явж байна.
Бодлогын хүү бол хамгийн сүүлд 10 хувьд хүрсэн. Бодлогын хүүг өсгөх асуудал бол он дуусахаас өмнө инфляц ямар хэмжээнд хүрэх вэ, яаж зорилтот түвшиндээ ямар хугацааны дараа аваачих вэ гэдэг нь чухал. Монгол банкны зүгээс инфляцыг 2023 оны эхний хагаст найман хувь буюу зорилтот түвшинд аваачна гэсэн төсөөлөл байгаа.
Хэрэв энэ төсөөлөл хэвийн явбал бодлогын хүүг цааш өсгөхгүй. Хэрэв инфляц цааш эрчээ авбал мөнгөний бодлогыг хатууруулахаас өөр арга байхгүй" гэв.
Т.Мөнхжаргал