Монгол банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн валютын нөөцийн талаар дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Ерөнхийдөө төв банк хоёр том сорилтын өмнө байна. Нэгдүгээрт, ханш тогтвортой байх, хоёрдугаарт, валютын нөөцийг хадгалах. Ханшийг тогтвортой байлгахын тулд тодорхой хэмжээний нөөцийг гаргадаг. Нөөц буурч буй учраас нөөцөө илүү анхаарч байна. Ханшийн огцом савлагаа үүсгэхгүй байх.
Төгрөгийн ам.доллартай харьцах ханш сүүлийн нэг жилд 10 орчим хувиар суларсан. Энэ сулралт бол огцом сулралт гэж Монголбанкны зүгээс харахгүй байгаа. Валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.6 тэрбум ам.доллар байна.
Манай экспортын бараа бүтээгдэхүүн хангалттай хэмжээнд экспортод гарч байж тэр хэмжээнд валютын урсгал орж ирнэ. Ерөнхийдөө алт, зэсний хувьд гайгүй явж байгаа. Тиймээс нүүрсний экспорт нэмэгдвэл валют орох урсгал сайжрах нь ойлгомжтой” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)