Арилжааны банкууд ипотекийн зээл олгохгүй байна, материалаа өгсөн ч зээл гарахгүй удаж байна гэх гомдол иргэдийн дунд их байгаа. Үүний дагуу Арилжааны долоон банкаас иргэдийн хамгийн их авдаг зээл болох Ипотекийн зээл, хэрэглээний зээл, цалингийн зээл олгож байгаа эсэхийг тодрууллаа.
Тэдгээр банкуудаас ипотекийн зээлийг хоёр банк, цалингийн зээлийг гурван банк, автомашины зээлийг хоёр банк олгож байна. Мөн гурван банк дээрх зээлүүдийг олгож байгаа ч хязгаарлалтай олгож байгаа гэсэн мэдээлэл өгөв.
ХААН БАНК:
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 6 хувь
- Зээлийн хэмжээ:
- УБ хотод 100 сая хүртэлх төгрөг
- Аймгийн төвүүд болон Өмнөговь аймгийн Цогтцэций, Гурвантэс сум, Зүүнхараа, Замын-Үүдэд байрлалтай бол 60 сая хүртэлх төгрөг
- Бусад сумдад байрлалтай бол 40 сая хүртэл төгрөг
- Зээлийн хугацаа: 360 сар хүртэл
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 15.6-19.2 хувь
- Зээлийн хэмжээ: 24 хүртэл сарын цалингийн хэмжээнээс хэтрэхгүй буюу 50 сая хүртэл төгрөг
- Зээлийн хугацаа : 30 хүртэл сар
АВТОМАШИНЫ ЗЭЭЛ
- Олгохгүй
ТӨРИЙН БАНК:
- Тэтгэврийн зээл, хадгаламж барьцаалсан зээлээс бусад зээл олгохгүй байна
АРИГ БАНК:
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 6 хувь
- Зээлийн хугацаа: 360 сар хүртэл
- Урьдчилгаа төлбөр: 30 хувь
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 14.4 – 18 хувь
- Зээлийн хэмжээ: 40,000,000 төгрөг хүртэл
- Зээлийн хугацаа: 30 сар хүртэл
АВТОМАШИНЫ ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 15.6 - 19.2 хувь
- Зээлийн хэмжээ: Худалдан авч буй автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй
- Зээлийн хугацаа: Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл
- Бизнесийн орлоготой бол 96 сар хүртэл
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК:
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
- Олгохгүй
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 16.80 хувь
- Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг түүнтэй тэнцэх валют
- Зээлийн хугацаа: 30-н сар хүртэл
АВТОМАШИНЫ ЗЭЭЛ
- Зээлийн хүү: 16.80 хувь
- Зээлийн хэмжээ: Автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй
- Зээлийн хугацаа: Иргэн: 30-н сар хүртэл
- Байгууллага: 96-н сар хүртэл
КАПИТРОН БАНК:
- Хязгаарлалттай
БОГД БАНК:
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
АВТОМАШИНЫ ЗЭЭЛ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ /Хязгаарлалттай олгож байна/
ХАСБАНК:
Зээлийн хүсэлтийг шалган үзээд шаардлага хангаж байгаа бол зээл олгоно.
ЦАЛИНГИЙН ЗЭЭЛ
АВТОМАШИНЫ ЗЭЭЛ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ
Монголбанкнаас ипотекийн хөтөлбөрийг 2023 онд багтаан нийт 2.0 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээл олгох төлөвлөгөөтэй байгаагаас одоогийн байдлаар 1.2 их наяд төгрөгийн хөтөлбөрийн зээлийг олгожээ.
Харин энэ оны эхний долоодугаар сард нийт 355.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 4500 өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон байна. Цар тахлын хуулийн дагуу хөтөлбөрийн зээлийн эргэн төлөлтийг хүү хуримтлуулж тооцохгүй нөхцөлөөр 2020 оны дөрөвдүгээр сараас 2022 оныг дуустал таван удаа хойшлуулсан байна. Одоогийн байдлаар 68 мянган иргэн 3,4 их наяд төгрөгийн ипотекийн зээлээ хойшуулжээ.
Мөн Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу шилжиж байр худалдан авах иргэнд зээлийн 6 хувийн 3 хувийг буцаан олгох, /3 жил/. Тухайн орон нутагт амьдарч байгаа иргэн нь урьдчилгаа 30 хувийн, 15 хувийг бүрдүүлсэн тохиолдолд үлдсэн 15 хувьд банкаар дамжуулж Зээлийн батлан даалтын сан нь 85 хувьд зээл олгох тогтоолыг 2022 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Энэ тогтоол хэрэгжиж байгаа эсэх талаар банкуудас тодруулсан юм. Банкууд “Одоогоор Монгол банкнаас тодорхой мэдээлэл өгөөгүй байна” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)