МАХН-ын дарга, Монгол улсын гурав дахь
ерөнхийлөгч Н.Энхбаяр бол яах аргагүй энэ цаг үеийн содон улс төрчдийн нэг
билээ. Олон жил улс төрийн тогоонд чанагдсан түүний тухай мэдээлэлүүд “Википедиа”-гаас
эхлээд л хөвөрнө. 24tsag.mn
сайт Улс төр, урлаг спортын алдартнуудтай холбоотой баримтуудыг нэгтгэн
уншигчдадаа хүргэдэг. Энэ удаа МАХН-ын дарга Н.Энхбаярын тухай өмнө нь
хэвлэлүүдэд гарсан баримтуудыг хүргэж байна.
1. Намбарын Энхбаяр нь 54 настай. Эхнэр, 4 хүүхэдтэй. Гэхдээ одоогоор эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа гэсэн мэдээллийн эзэн болсон. Энэ талаарх мэдээлэл нэг хэсэгтээ л шинэхэн байх болно.
2. 1975 онд Орос-Монголын хамтарсан 23-р сургуулийг төгссөн. Утга-зохиолын ажилтан, уран зохиолын орчуулагч мэргэжилтэй. Гэвч унаган мэргэжлийн салбартаа биш улс төрд гялалзтал амжилт үзүүлсэн юм.
3. МАХН-ын гишүүнээр 1985 онд элсэж байсан. Гэвч хожим нь намынхаа үнэмлэхийг гаргаад чулуудаж явсан мэдээлэл бий. 1992 онд анх УИХ-ын хуралд сонгогдохын зэрэгцээ Засгийн газрын гишүүн, соёлын сайдаар ажиллаж улс төрийн урт гараагаа эхэлжээ.
4. 1996 оноос МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 1997-2005 онд дарга нь болжээ. Гэхдээ түүнийг энэ намын даргаар ажиллаж байхдаа улс төр дэх үнэт зүйлс, ардчиллын зарчмуудыг алдагдуулсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.
5. 2000 онд Монгол улсын ерөнхий сайдаар томилогдсон. Гэхдээ тэрбээр засаглалын тэргүүн болсон даруйдаа л эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ХХБ-наас төсөвт төлөх ёстой байсан 3.6 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулаагүй гэдэг юм. Энэ тухай сонин, хэвлэлийн шарлаж амжаагүй хуудсууд өгүүлнэ. Энэ нь мэдээж ХХБ хувьчлагдахаас өмнөх асуудал л даа.
6. “АПУ” компаний хувьчлалын үеэр тэрбээр “Надад нэг этгээд 500 саяын хахууль өгөх гэлээ” хэмээн хэвлэлээр зарласан нь авлигалын асуудлыг олны танил хүн анх дэлгэсэн тохиолдол болсон юм. Монголын үндэсний үйлдвэрлэгч том компани болох “АПУ”-г хувьчлах үеэр үнэхээр ийм үйлдэл болсон гэдгийг тэрээр өөрөө ийнхүү олонд зарласан. Гэхдээ ямар учиртай, хэн гэдэг хүн өгөх гэснийг тэрээр задлаагүй юм.
7. Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 10 аймгийн МАХН-ын дарга нарыг орон сууцаар шагнасан аж. Энэ нь хахууль уу, улс төрийн намынх нь ажил байсан уу гэдэг одоо ч эргэлзээтэй асуудлуудын нэг болон үлджээ.
8. Макаочууд Монголд казино байгуулах гэж одоогийн ерөнхий сайд С.Батболдын “Чингис” зочид буудлыг түрээслээд мөрийтэй тоглоомын газар болгон засч янзалж байсан. Тэр үеэр “Казино” хочит Л.Байгаль албан өрөөндөө улс төрч, өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээн авч хүндэтгэл үзүүлж байсан гэдэг. Энэхүү дуулианд үед Намбарын Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан байж магадгүй гэж хэвлэлүүд шуугисан юм.
9. Казиногийн хуультай холбоотой хэргээс хоёр хүн л гэм зэмгүй хоцорсон гэж учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьдаг. Казиногийн хууль УИХ-аар батлагдахад голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг бол МАХН-ын дарга Н.Энхбаяр нөгөө нь намын даргын зөвлөх Б.Энхмандах. Хожим Б.Энхмандах “казино” Байгалиас 20.000 доллар аваад Н.Энхбаяртай Унгар улсад хуваасан гэдгээ хүртэл цагдаад өчиж байсан тухай мэдээлэл бий.
10. Н.Энхбаяр ОХУ-д төлөх ёстой Монголын их өрийг тэглэсэн гавьяатай. Гэхдээ энэ өрийг тэглэхдээ 50 сая доллар зувчуулсан гэж улс төрийн хүрээнийхэн одоо ч харддаг. Мөн их өрийг төлсөн тооцооноос 22 сая доллар сох дутсан тухай асуудал гарсан. Чехийн банкинд төлсөн зуучлалын хөлсний асуудлыг ч түүнтэй холбон ярих нь ч бий. Их өрийг тэглэсэн гавъяа нь түүнийг хэрэгтэн болгох дөхсөн.
11. Гаалийн Х.Баатараас МАХН-ын санхүүжилтэнд их хэмжээний мөнгө авсан хэрэгт Н.Энхбаярын нэр холбогддог. Мөн Н.Энхбаяр өөрийн эгч Н.Энхтуяадаа Гаалийн Х.Баатарыг дарамталж байж 3 өрөө байр авч өгсөн тухай мэдээлэл батлагдаагүй.
12. “ТВ-9” телевизийг өмчлөхдөө Японы “Агоншү” шашны байгууллагын бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдийн хамба Б.Чойжамцтай хуваагаад халаасалчихсан гэх яриа байдаг. Мөн “Зууны мэдээ” сонины хувьцааг нь бага багаар цуглуулсаар байгаад тус сонинг авсан гэж хэвлэлүүдэд бичиж байсан удаатай.
13. Монгол банкны захирал асан, өдгөө УИХ-ын гишүүн О.Чулуунбаттай хуйвалдаж 130 сая доллар угаахыг завдаж байсан гэж хэвлэлүүд бичиж байжээ.
14. Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс дур мэдэн 55 сая төгрөгийг өөрийнхөө биеийг сувилуулахад ашигласан гэсэн мэдээлэл байна. Мөн тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч хахуульдахад 380 сая төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс гаргасан тухай асуудал ч бий. Үүнтэй нь холбоотойгоор түүний эхнэрийн толгойлдог байсан “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан”-гийн санхүүжилт, хөрөнгө зарцуулалтын асуудал ч сөхөгддөг юм.
15. Н.Энхбаяр “Их тэнгэр”-ийг засуулах нэрээр 600 сая төгрөгийг “зохицуулсан” сураг, чимээ байна. Энэ “зохицуулсан” мөнгөний талаар сөхвөл ч бас хоосонгүй байх бололтой.
16. Хувийн бизнесгүй атлаа Москва хотод өндөр үнэтэй байшин худалдаж авсан гэж зарим хэвлэл дээр бичжээ. Мөн АНУ-ын Сан Францискод бас Англид хувийн байшинтай гэсэн хардлага байдаг юм.
17. Н.Энхбаярыг ОХУ-ын Байгаль нуурын эрэгт хувийн амралтын газартай гэж шуугидаг. Эрхүүгийн цанын баазын каталогт эхнэр О.Цолмонтойгоо цана, чаргаар гулгаж яваа зураг нь байдаг гэж нэгэн мэдээллийн сайтад бичсэн байна.
18. “Улаанбаатар таймс” сонины хууль бус хувьчлалыг Н.Энхбаяртай холбон нэг хэсэг шуугисан. 2003 онд нийслэлийн тухайн үеийн удирдлага “Хэвлэх үйлдвэрийг газартай нь хувьчилна” гэсэн шийдвэр гаргасан байдаг аж. “Улаанбаатар таймс” сонинг хувьчилж авахад хөрөнгө оруулагчаар “Медиа холдинг” гэх компани оролцсон байна. Тэр нь Н.Энхбаярын мэдлийн “Эскон” гэх компанийн охин компани юм. Одоо уг компани Н.Энхбаярын дүү Н.Энхтуяагийн нэр дээр бүртгэлтэй.
19. Засгийн газрын баруун талд байрладаг "Өргөө" зочид буудлыг 2006 онд НИХТ-ын 2007 оны есдүгээр сарын 6-ны өдрийн 159 тоот тогтоолоор "Хар дун" гэх хувийн компанийн нэр дээр шилжүүлжээ. Гэхдээ ямар ч тендер зарлалгүйгээр шууд тогтоол гаргаад л өгчихсөн гэж яригддаг. "Хар дун" компаний захирлыг Б.Хуяг гэдэг аж. Тэрбээр Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь шадар туслахаар нь ажиллаж байсан. "Хар дун" компаний үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагчаар "Ремиф"" гэдэг компани орсон байна. "Ремиф" бол Н Энхбаярын том хүү Э.Батшугарынх. Иймд "Өргөө" зочид буудлыг авсанаас хойш буюу 2007 оны аравдугаар сарын 5-ны өдрөөс Э Батшугарыг захирлаар нь томилжээ. Ц.Нямдорж сайдыг АТГ-т шалгуулна гэж шуугиж байхад эдгээр өмчлөлүүдийн мэдээлэл сөхөгдсөн.
20. Энэ бүх хэрэгтэй холбоотойгоор Н.Энхбаяраас хууль хяналтынхан байцаалт мэдүүлэг авахыг оролдсон ч бүтэлгүйтсэн юм. Учир нь тэрээр өөрийгөө буруугүй гэж олон нийтэд мэдээлсэн. Харин түүний оронд өөрийг нь тойрон хүрээлэгчид буюу Х.Тулга гэх хүмүүс хоригдож шалгагдсан юм.
21. Н.Энхбаяр 2009 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан. Үүний дараагаар МАХН нэрээ сольж МАН болсон. Харин Н.Энхбаяр тэргүүтэй хэдэн хүмүүс 2011 оны 1 сард МАХН-ыг дахин байгуулахад анхны даргаар нь сонгогдсон.
22. Нэгэн үе найз нөхөд явсан Ц.Нямдорж руугаа дайрсан мэдэгдлийг хийсэн. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хоёр хүүдээ бариулж буй тус бүр нь нэг тэрбумын хоёр хаусын тухай мэдээллийг олон нийтэд цацсантай нь холбогдуулан Н.Энхбаярыг баривчлах шахсан юм.
23. 2004 оны сонгуулийн үеэр Америкт айлчлахдаа хоёр сенатын гишүүнтэй уулзана хэмээн 80 гаруй сая төгрөг зарцуулсан тухай дам мэдээлэл байна. Ардчилсан Солонгост Ким Чен Ир-тэй уулзахаар төлөвлөсөн ч нүүр учирч чадаагүй тул 500 сая төгрөгөөр шатсан гэж зарим эх сурвалжууд хэлдэг.
24. Хамгийн сүүлд түүнийг 7 сарын 1-ний хэрэгтэй холбогдуулан шүүхэд дуудсан. Тэрбээр таван хүний амь насанд халдсан энэ өдрийн хэрэгт өөрийгөө ямар ч буруугүй хэмээн зөвтгөж байгаа юм. Тэр бүү хэл улсын ерөнхийлөгч байсан атлаа “С.Баяр намайг онц байдал зарла гэсэн” гэж мэдүүлсэн байдаг. Н.Энхбаярын тухай энэ мэт сонирхолтой баримтууд 24-өөр дуусахгүй олон юм.

Сэтгэгдэл (58)