Монголын бурханы шашныг албан ёсоор тэргүүлж байсан есдүгээр Богд Жэвзүндамба өчигдөр өглөө таалал төгслөө. Дөрвөн сарын турш манай шашныг тэргүүлсэн түүнийг Монгол түмэн төдий л сайн мэдэхгүй. Ингээд 24цаг.мн есдүгээр Богдын талаар 24 баримтыг хүргэж байна.
1. Есдүгээр Богд Жэвзүндамбын бүтэн нэрийг Сономдаржил гэдэг ч Богдоор тодруулаад Жамбалнамдолчойжижанцан хэмээх болжээ. Аавыг нь Лувсанжамбал, ээжийг нь Янжинлхам гэдэг байсан гэнэ.
2. Жамбалнамдолчойжижанцан нь 1932 оны харагчин мичин жилд Түвдийн Лхас хотын ойролцоохон байдаг Томсиг хэ- мээх газарт мэндэлжээ. Үүнийг Гандангийн мэдэгдэлд “... тэрбээр ер бусын шинжийг үзүүлэн лагшин мэндэлсэн” гэсэн байна.
3. Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн чойжин нар Монголын наймдугаар Богд Жавзандамба хутагтын хойд дүр хэмээн долоон настай Жамбалнамдолчойжижанцанг тодруулсан аж. Түүнийг төрөхөөс өмнө ер бусын хүүхэд гэж лам нар хэлж байсан бол дөрвөн настайд нь хувилгаан гэдгийг мэджээ.
4. Аав нь залуудаа нас нөгчсөн тул ээж нь сэтгэлээ ариусгахаар бясалгал хийж, ууланд суудаг байж. Тэрбээр зөнгөө нээсэн бөгөөд хүүгээ гадаад гарахдаа Орост очихыг урьдаас хэлж байжээ. Богдын анхны гадаад айлчлал Орос орон байсан гэнэ. Ээж нь хүүтэйгээ хамт байхын тулд чигчий хуруугаа тасалж өгсөн гэдэг.
5. Жамбалнамдолчойжижанцан 1970-аад оноос Энэтхэгийн Даржаалин мужийн радиод редакторын ажилд орж түв¬дийн тухай нэвтрүүлэг хийж байсан. Дараа нь Дели дэх Түвдийн ордонд арав гаруй жил номын санд ажилласан.
6. Радиод ажиллаж байхдаа Богд сахилаа өгч эгэл жирийн хүний амьдралаар амьдарч эхнэр авсан. Богд гурван хүүтэй. Бас хоёр ч охин бий гэж сонссогддог. Эхнэр нь одоо өөд болжээ.
7. Том хүү Түгсарай ринбүүчи Австралид суудаг, шашин номын хүн. Дараагийн хүү Чоймпил Энэтхэгт гэр бүлтэй, бизнес эрхэлдэг. Бага хүү Сеочой саяхан дээд сургууль төгссөн. Одоо аавынхаа эмчилгээнд тусалж явдаг.
8. Монгол улсын нийгэм, улс төрийн байдлаас шалтгаалан есдүгээр Богд Монгол улсад ирж чадахгүй байсан ч ардчилсан засаглалд шилжсэний хойно буюу 1992 онд Далай лам түүнийг монголчуудад батламжилж өгчээ. Тэрбээр Богдын хойд дүр мөн хэмээгээд гарын үсэг зурсан гэнэ.
9. Богд манай улсад 1999 он, 2009 он, 2010 он, 2011 онд тус тус ирж байсан ч монголчуудаас олон хүн түүнийг зорьж Энэтхэг, Түвдэд очиж байжээ.
10. Тэрбээр монголын бурханы шашныг тэргүүлэн суухын тулд өөрийн харьяаллыг Монгол улсад шилжүүлж, манай иргэн болоод байсан юм. Харьяаллын асуудлыг өнгөрсөн онд шийдвэрлэсэн гэдэг.
11. Богдыг 2011 оны арваннэгдүгээр сарын 2-нд Монголын бурханы шашныг тэргүүлэгч байр сууринд нь залсан бөгөөд тэр үед Гандангийн дэнж дээр солонго татсаныг олон хүн харсан гэж Гандангийн тэргүүн хамба Д.Чойжамц батлан хэлэв.
12. Богд Жамбалнамдолчойжижанцан монгол хэлээр ярьж чаддаггүй байсан. Тэр бүү хэл шашны тэргүүнээр өргөмжлөгдөх үедээ ярьж чадахгүй шахам байсан юм.
13. Түүнийг өргөмжлөгдөх үед УИХ-аас Б.Бат-Эрдэнэ, Х.Цэнгэл зэрэг гишүүд хүрэлцэн ирсэн юм. Өргөмжлөх ёслол Гандан хийдийн Дүйнхор дацанд болж байсан.
14. Богдыг өргөмжилснөөс хойш дээрхийн гэгээнтэн Далай лам монгол улсад айлчилсан. Энэ үеэр Богд Гандан хийдэд аж төрөн сууж байсан билээ.
15. Тэрбээр Монголын бурханы шашныг албан ёсоор 120 хоног тэргүүлсэн юм. Энэ хугацаандаа хөдөө орон нутгийн хийд, гандангаар орж ажилласан байна.
16. Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны нэгдүгээр сарын 24-нд зарлиг гаргаж “Монголын бурханы шашны тэргүүлэгч нь есдүгээр Богд мөн” хэмээн баталгаажуулав.
17. Богд Жамбалнамдолчойжижанцан Монгол улсын төр засгаас “Алтан гадас одон”-гоор шагнуулж байсан нэгэн.
18. Түүнд энэ шагналыг “Мэгжид Жанрайсигийн хоёр талд Очирваань, Манзушир шүтээнийг бүтээн залж, өөрийн биеэр аравнай өргөсөн” тул олгосон гэдэг.
19. Амьд ахуйдаа “Би одоо ингээд явна даа” гэж хэлж байхад нь Гандангийн лам нар бүрэн ухаж ойлгоогүй гэнэ. Хөдөө явах тухайгаа хэлсэн болов уу гэтэл өглөө нь тэнгэрт хальсан байжээ.
20. Далай багшаас Богдын таалал болох өдрийг асуутал “Жилийн сүүл боллоо, жил гаргаад яваарай” гэж хэлсэн гэнэ. Богд ч өөрөө 3-4 сард л явна даа гэж байсныг нь Гандангийн лам нар бүрэн ухаараагүй байсан аж.
21. Өглөө өрөөнд нь орж иртэл нүд нь нээлттэй амьсгал хураасан байсан ч багш руу нь утасдаж хэлэхэд нүдээ анин мөнх нойрссон гэж Гандангийн тэргүүн хамба Д.Чойжамц хэлсэн юм.
22. Богд 2004 онд нүдний хагалгаанд орсон. Мөн хагас жилийн дараа бөөрний хагалгаанд орж, бөөрөө солиулахад том хүү Түгсарай аавдаа бөөрөө өгсөн. Түүнээс хойш Богд цус харваж ярих, сонсох чадвар нь мууджээ.
23. Өөрөө Монголд төдий л байгаагүй учраас хойд дүрээ эндээс тодруулж, үйл хэргээ үргэлжлүүлэх замыг тавьж байгаа нь хамгийн чухалд тооцдог байжээ. 10 дугаар Богд Монголоос тодорч, улс төрийн хэрэгт оролцохгүй зөвхөн шашны асуудлаа эрхэлнэ гэж айлдсан байна.
24. Есдүгээр Богд өчигдөр тохиосон Баясгалан хэмээх луу жилийн шинийн наймны билэгт сайн өдрийн луу цагт буюу өглөөгүүр насан эцэслэв. Түүний таалал төгссөн тухай Гандангийн мэдэгдэлд “...мөнх бусын дүрийг үзүүлэн, дүрст лагшинг номын агаарт хураалаа” гэжээ.

Сэтгэгдэл (20)