Домогт дуучин, жүжигчин Уитни Хьюстон дөчин найман насандаа хорвоог
орхисонд дэлхий даяар гашуудан, эмгэнэж байна. Бүх цаг үеийн шилдгийн
шилдэг гэгддэг дуучны амьдралыг товч өгүүлэх 10 баримтыг 24tsag.mn сайт хүргэж
байна.
1. Алдарт дуучин Уитни Хьюстон 1963 оны наймдугаар сарын есөнд АНУ-ын Нью Жерси мужийн Нью-Арк хотод урлаг судлаач Жонн Рассель Хьюстон болон соло уран бүтээлч эмэгтэй Сисси Хьюстон нарын гэр бүлд мэндэлжээ. Арван нэгхэн насандаа Нью-Жерси хотын сүмд хоор дуу дуулж, урлагийн замаа эхэлсэн.
2. 1980-аад оны дунд үеэс дэлхийн поп дуучдын дотор хамгийн их өргөн хоолойн цараатай дуучин гэгддэх болж дэлхийн хэмжээнд 140 сая хувь цомог борлуулж, бүх цаг үеийн шилдэг 100 дуучны жагсаалтад багтсан.
3. 1985 оны гуравдугаар сард худалдаанд гарсан өөрийнхөө нэрээр нэрлэсэн цомог нь нэр хүнд, ашиг орлого дагуулж, уг цомогт багтсан “You Gave Good Love” дуу нь гурван долоо хоног дараалан хит дууны чартыг тэргүүлж, “Saving All My Love For You”, “How Will I Know” болон “The Greatest Love of All” зэрэг дуу нь Уитнид Грэмми авчраад зогсохгүй, тухайн үеийн хөгжмийн ертөнцийн төдийгүй нийгмийн чиг хандлагыг тодорхойлж байв.
4. Холливудын нэрт жүжигчин Кевин Костнертэй хамтран “Бие хамгаалагч” киноны гол дүрд тоглосон нь түүний үнэнч шүтэн бишрэгчид, үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдээс өндөр үнэлэмж хүртэж, кино нь box office-ыг тэргүүлээд зогсохгүй “Bodyguard” цомог нь Грэммийн наадмаас “Шилдэг цомог”-ийн шагнал хүртжээ.
5. 1980-аад оны дундуур америк хөлбөмбөгийн супер од Рэндэлл Каннингхэм, жүжигчин Эдди Мерфи нартай нэр холбогдож явсан дуучин Уитни 1989 оны “Soul Train Music Awards”-ын үеэр R&B дуучин Бобби Браунтай танилцаж, дотно харьцаатай болжээ.1992 оны долдугаар сарын 18-нд Бобби Браунтай гэрлэж, жилийн дараа Бобби Кристина Хьюстон Браун гэх охиноо төрүүлсэн байна.
6. 1980 болон 90-ээд онд ид гялалзаж, “сайн охин” байсан Уитнигийн дүр төрх, зан авир 90-ээд оны сүүлч болоход эрс өөрчлөгдөв. Ярилцлага, зураг авалт, хоолойны бичлэгээс хэдэн цагаар хоцорч, тоглолтоо цуцалж, телевизийн нэвтрүүлэгт оролцох хуваариа үргэлж мартаж, хайнга хандах болжээ. Дээр нь ихэд турж, Уитнийг мансууруулах бодис хэрэглэх болж, бүр донтсон гэх мэдээ цацагдаж эхэлсэн байна.
7. 2000 онд Уитни нөхрийнхөө хамт Хавайн нисэх онгоцны буудалд байх үед нь цагдаа нар тэдний гар тээшнээс мансууруулах бодис илрүүлсэн боловч тэд албаны хүмүүсийг ирэхээс өмнө онгоцонд суугаад хэдийнэ ниссэн байжээ.
8. Хэрэг явдал тэгс ингэсхийгээд өнгөрсөн боловч хосуудыг тойрсон хар тамхины яриа, элдэв мэдээлэл тасарсангүй. Тэр явдлаас хоёр сарын дараа Уитниг алдрын өөд аваачсан Клайв Дэвисийн “Rock & Roll”-ын Алдрын танхимд нэрээ мөнхлөх ёслол болоход Уитни ая дуугаа өргөх байсан боловч ёслолын ажиллагаанд очоогүй байна. Оскарын наадамд дуулах ёстой байсан ч найруулагч нь түүний хуваарийг цуцалжээ.
9. Уитни 2006 оны есдүгээр сард Бобби Браунаас салж, тусдаа амьдрах болсон бөгөөд шүүх тэдний гэрлэлтийг 2007 оны дөрөвдүгээр сарын 24-нд албан ёсоор цуцалсан байна. Харин Хьюстон охиноо асран халамжлах эрхийг өөртөө авчээ. Сүүлд түүнийг хоол хүнс авахын тулд танилуудаасаа 100 доллар гуйж байсан тухай хэвлэлүүд мэдээлж байв.
10. 2012 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 15 цаг 55 минутад Лос Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнөөс түүнийг нас барсан байдалтай байхад нь олжээ. Одоогоор ямар нэгэн гэмт хэргийн ул мөр олоогүй гэж цагдаа нар мэдэгдэж байгаа юм.

Сэтгэгдэл (5)