Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар зургаан дэд сайдыг томилсны нэг нь “Монголын алт МАК” компаний захирал Н.Номтойбаяр байлаа. Тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдаар томилогдож байна. Ингээд Н.Номтойбаяр гэж хэн болох талаар зарим баримтыг сонирхуулъя.
1. 1978 оны долдугаар сарын хоёрны өдөр Б.Нямтайширын хүү болон мэндэлж байжээ. Тэрбээр хоёр дүүтэй бөгөөд том дүүг нь Н.Цэлмүүн гэдэг.
2. Эцэг Б.Нямтайширыг нь Монголын баячуудаас хамгийн чинээлэг, бас хамгийн нууцлаг, хамгийн их сүйхээтэй нь гэж ярьдаг.
3. АНУ-ын Индиана мужид Вальпаресогийн их сургуульд улс төр, нийгмийн чиглэлээр баклаврын зэрэг хамгаалсан. Дараа нь Берлин хотод Хэрэглээний шинжлэх ухааны чиглэлээр мастерын зэрэг хамгаалжээ.
4. Н.Номтойбаяр дунд сургуулиа Монголд төгссөн бөгөөд 1996 онд дээд боловсрол эзэмшихээр гадаад руу явсан. 2001 онд гадаадаас ирсний дараа тагнуулын байгууллагад орж, сургалтад сууж байсан ч өөрийн хүсэлтээр гарчээ.
5. Түүний аав Б.Нямтайшир тагнуулч байсан.
6. Камертон хамтлагийн шүтэн бишрэгчдийн нэг. Дуучин Мээдээтэй сайн найзууд.
7. Энэ онд болох УИХ-ын сонгуулиар Дорнод аймагт нэр дэвшихээр төлөвлөж байгаа.
8. Гэвч түүнийг эсэргүүцэгчдийн үйлдэл илэрхий байдаг. Боловсролын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр явж байсан түүний машинд халдаж, дугуй болон цонхыг нь хагалсан явдал гарч байжээ.
9. Одоогоор МАН-ын Нийгмийн ардчилал залуучуудын холбооны дарга. Мөн намын бага хурлын гишүүн.
10. Одоо өөрийн эцгийн үүсгэн байгуулсан “Монголын алт МАК” компанийг тэргүүлэн гүйцэтгэх захирлын албыг хашиж яваа.
11. Байнга л бүсгүйчүүдтэй холбогдож байдаг тэрбээр 17 настайдаа өөрөөсөө эгч Уянга гэдэг эмэгтэйтэй гэр бүлж болж байсан гэдэг.
12. Анхныхаа эхнэртэйгээ нэг хүүхэдтэй болсон ч өөрөө насанд хүрээгүй байсан тул аавынхаа нэр дээр бүртгүүлж, ах дүү бололцсон гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн байдаг.
13. Одоогийн эхнэр нь түүний хоёр дахь гэр бүл нь юм.
14. Дорнодын тал нутагт шатахууны үйлдвэр байгуулна гэж ам гарсан, түүнийгээ хэрэгжүүлэхээр хичээж яваа нэгэн.
15. Н.Номтойбаяр “Монголиан Эйрлайнс” компаний ТУЗ-ийн гишүүн.
16. Уг байр сууриа ашиглан “Монголын Алт МАК” компанитай хамтран “Фокер 50” онгоцоор нислэг үйлддэг болгож, саяхан нээлтийг нь хийсэн. Энэ онгоцоор УБ-аас Чойбалсан хүртэл ердөө 75 минут явсан гэнэ.
17. Буддын шашин шүтдэг.
18. Түүний “Монголын алт МАК” компани ашигт малтмалын хайгуул, олборлолтын 131.4 га талбайн зөвшөөрөлтэй. Уг зөвшөөрлийг “Европын сэргээн босголт, хөгжлийн банк” барьцаалсан байдаг.
19. Н.Номтойбаярыг Дорнод аймагт нэр дэвшихээр ярьж, дуулдаж эхлэх үед МАН-ын гишүүн байсан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр намаасаа гарчээ. “Хуучин” руугаа одож, Н.Энхбаяртай нэгдсэн ч гэлээ одоо бие даан нам байгуулсан. Учир нь Ц.Шинэбаяр Дорнод аймгаас гарсан гишүүн юм.
20. "Би золбин, улс төрийн увайгүй тоглогч болохоос өөрийгөө хамгаалж чадна" гэж нэгэн удаа хэлж байсан.
21. Том дүү Н.Цэлмүүн нь одоо “МАК” компанидаа төмөр замын төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг.
22. Н.Номтойбаяр МАН-ын барилга "Тусгаар тогтнолын ордон"-г байгуулахад нэг тэрбум төгрөг хандивласан гэдэг.
23. “Porsche Panamera” хэмээх машин унадаг Н.Цэлмүүн монголдоо хамгийн үнэтэй суудлын тэрэг барьдаг эмэгтэйгээр тодроод байгаа юм. Энэ нь 140 000 ам.доллар /200 сая төгрөг/-ын үнэтэй. Тэгэхээр Н.Номтойбаяр ямархуу үнэтэй машин унадаг нь төсөөлөгдөх биз ээ.
24. Н.Номтойбаяр ойролцоогоор 170 см гаруй өндөртэй. Сагсан бөмбөг, хөлбөмбөг болон бай буудах спортыг түлхүү сонирхдог нэгэн.
Сэтгэгдэл (14)