Ж.Вердийн олон дуурь ДБЭТ-ын тайзнаа тоглож, монголчуудын мэлмий, сонорыг мялаадаг. Тэгвэл энэ сарын хамгийн сүүлчийн өдөр буюу 28-нд “Травиата” дуурь тайзнаа амилж, үзэгчдийг баясгах нь. Парис хотноо амьдардаг хөнгөмсөг явдалтай бүсгүй зугаа цэнгэлээс татгалзаж, нэгэн залууд чин сэтгэлээсээ дурладаг ч үл ойлголдол үргэлжилсээр тэр хайртыгаа ганцааранг нь орхидог. Энэ бүсгүйн дүр буюу Виолеттад гавьяат жүжигчин Ө.Уянга дуулах гэнэ. Түүнтэй залуу тенор Б.Батжаргал хоршино. 150 гаруй жилийн өмнө дэлхийн үзэгчдэд танигдсан энэ дуурийг монголчууд 1977 оноос хойш үзэж буй.