Таван зуу гаруй гишүүд оролцож буй ИЗН Их хурлаараа намынхаа нэрийг өөрчиллөө. Өмнө нь яригдаж байсан хувилбар буюу Иргэний зориг Ногоон нам гэсэн нэртэй болов. Мөн тамга, тэмдгээ өөрчилж ногоон өнгө голлосон шонхор шувууны дүрс бүхий тугтай байхаар шийдвэрлэсэн юм. Тус намын гишүүд өнөөдөртөө багтааж шинэ даргаа сонгохоор төлөвлөж байгаа юм. УИХ-ын гишүүн С.Оюун намын дарга болохгүй гэдгээ мэдэгдсэн тул УИХ-ын гишүүн Д.Энхбат, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл нарын нэр хүчтэй яригдаж байна.