Испанийн хөлбөмбөгийн холбооны тэргүүн Луис Рубиалес эмэгтэйчүүдийн 2023 оны ДАШТ-ий аварга Женнифер Хермосог хүсээгүй байхад нь уруул дээр нь үнсэлцсэнийхээ төлөө 2023 оны сүүлээр албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл түүний гэм буруугийн шүүх хурал яг одоо болж байна.
Хермосо гэрчээр оролцож буй. Шүүх хурал хоёрдугаар сарын 19 хүртэл үргэлжилнэ.
2023 оны дэлхийн аваргад Сидней хотноо Английн шигшээг ялж, Испанийн шигшээ багийн тамирчид медаль хүртэж байх үед Рубиалес Хермосог толгойноос нь барьж, уруул дээр нь үнссэн юм. Үүний дараа Хермосо уг үнсэлтийг хүсээгүй гэдгээ мэдэгдэж, дэлхий даяар Рубиалесыг үзэн ядаж эхэлсэн билээ.
Өнөөдрийг хүртэл тэр өөрийгөө буруугүй, зөвшилцсөн мөн сэтгэл хөдлөлийн илэрхийлэл байсан хэмээж буй.
Энэ үйл явдал улс төрийн тавцанд ч мөн яригдах болсон. Энэ хэрэгтэй холбоотойгоор жендерийн тэгш байдлыг нэмэгдүүлэх, бэлгийн харилцаанд зөвшилцлийг баталгаажуулах шинэчлэлийг баталсан Ерөнхий сайд Педро Санчес Рубиалесийн үнсэлт хатуухан шүүмжилсэн.
Л.Баяр