Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос хаврын уралдааны талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Ариунболд хэлэхдээ, "Үндэсний их баяр наадмын хуульд 2022 онд нэмэлт өөрчлөлт оруулахад уралдаанч хүүхдийн эрхийг хамгаалах тухай маш тодорхой заалтыг оруулж байсан. Ажиглаж байгаа бол хүүхдийн насыг нарийвчлан гаргаж, бүртгэдэг болсон.
Монгол адуу газрын гадаргуу, замын бартаа саадыг мэдэрч, эрсдэлийг тойрч гардаг. Монгол адуу бол газрын гадаргыг мэдэрч давхидаг. Харин эрлийз адуу бол тэгш зассан зам дээр уралддаг, замын бартааг мэдэрдэггүй мөн гарааны хурд маш өндөр байдаг учраас хүүхдэд учрах эрсдлийг нэмэгдүүлдэг. Тиймээс баяр наадмаар эрлийз нь эрлийзээрээ, монгол нь монголоороо уралдуулъя гэж шийдвэр гаргасан ч мөрдөгдөхгүй байна" гэж дурдлаа.
Дэлгэрэнгүй яриаг доорх бичлэгээс үзнэ үү.