АНУ-ыг зорьсон Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксчны хувиар анхны гэрээгээ үзэглэжээ. Өнгөрсөн намраас эхлэн АНУ-ын Лос-Анжелес хотноо амьдарч, бэлтгэл
сургуулилтаа үргэлжлүүлж байгаа тэрбээр мэргэжлийн боксын нэртэй
промоутер Аль Хеймонтой гэрээ байгуулсан талаар гадны сайтууд мэдээлж эхэлжээ.Н.Төгсцогт боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан
дасгалжуулагч Жо Гуссений удирдлага дор Лос-Анжелес хотын Ван Найс
дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базаахаар болж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим