1.Амьсгалаар дамжуулан биеэ суллах.
Амьсгал авахад булчингийн тонус нэмэгддэг, гаргахад тонус буурч булчин сулладаг гэсэн физиологийн зүй тогтол дээр энэхүү дасгал үндэслэгдсэн юм. Амьсгал ба бие суллахын хоорогнд бат бэх холбоо тогтоож өгснөөр биеэ бүрэн суллах үйл явцыг удирдах боломжтой болно. Зөөлөн сандал, буйдан дээр аль болох тухлан сууна/хэвтэнэ.Нүдээ аниад амьсгалаа анхааран сайтар чагна. Чагнаж байхдаа амьсгалынхаа хэмнэл, гүнийг мэдэр. Ингээд баруун гэр дээрээ бүх анхаарлаа төвлөрүүл. Баруун гар чинь амьсгалын хэмнэлээр амьсгалж байгааг мэдэр. Гар дээр чинь агаар орж бас гарч байдаг олон жижиг сүв байна гэж төсөөл. Амьсгаа гаргах болгонд тэр сүвүүдээр агаар хэрхэн гарч байгааг төсөөлөн мэдэр. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдээ нягтлан анхаараал тогтоож ав. Энэ дасгалд өдөрт 3-5 минут зарцуулахад л хангалттай. Хэрэв хэд хэдэн удаагийн дасгалын дараа баруун гарын сарвууг богино хугацаанд суллаж чадаж байвал баруун гарын булчинг бүхэлд, дараа нь зүүн гарын булчин, дараа нь хөлийн булчин, дараа нь нурууны булчин, дараа нь хүзүүний булчин,нүүр гэж аажмаар явсаар бүх биеэ амьсгалаараа дамжуулан суллаж сурна. Ингэхдээ амьсгалах үед агаар чөлөөтэй “орж гарахгүй” байгаа хэсгүүдэд онцгой анхаарал хандуулан биеийн бүх хэсгийн “сүвээр агаар чөлөөтэй орж гардаг” болоход илүүтэй анхаарал тавьна.
2.Төсөөллийг удирдан биеэ суллах.
Хүний төсөөлөл, дүрслэн бодох чадвар гэдэг гайхалтай хүчтэй зүйл. Хүн зөвхөн төсөөлөл, дүрслэн бодох чадвараа ашиглаад өөрийгөө нурмайсан сулбагар байдлаас эхлээд дээд зэргийн чавхайсан бэлэн байдал, бүрэн сулаас дээд үэргийн чангарсан байдал хүртэл ямар ч байдалд оруулж чадна. Хамгийн гол нь хүн болгон биеийг нь дээд зэргээр суллаж өгөх зөвхөн өөртөө тохирон төсөөллийг л олж дүрслэн харах хэрэгтэй байдаг. Жишээлэхэд, *биеийн чинь товгор, хотгор, нугачаа бүрийг дагасан маш сайхан зөөлөн дэрэн дээр тухлаж байна *биеийг чинь бүхэлд нь өлгийдөн авсан хөвсгөр үүлэн дээр савлан тухлаж байна *бүлээн устай ваннд булхан бүх бие чинь мэнэрэн тавирч байна г.м. Товчхон хэлэхэд биеэ суллахын тулд өөрийн уран сэтгэмжээ дайчил. Олон дүрслэл зэрэг төрж болно. Зөвхөн нэгийг нь сонгох гэж яарах хэрэггүй. ЗҮгээр л төсөөлөл болгон биеийг чинь сулрах, тайвшрахад яаж нөлөөлж байгааг сайн эдэр. Магадгүй бүгдийг нь нийлүүлээд нэг дүр зураг болгож чадаж магадгүй. Эсвэл бүр ар араасаа залган гардаг цуврал дүрслэл болгосон ч болно. Жишээлэхэд эхлээд гулгуур дээрээс гулгасаар өдөн дэрэн дээр бууж тухлаад залгуулаад халуун бүлээн усаар үүрсэн ваннд умбаж байна г.м. Энэ мэт бэлэгдлийн шинжтэй зүйл төсөөлөөд болж өгөхгүй байгаа бол өөрийн мэдэрч байсан хамгийн тайван, амаглан мэдрэмж төрүүлж байсан бодит тохиолдлуудыг санан дүрслэхийг хичээ. Тэгээд тэр үеийн бүх нарийн зүйлсийг нэг бүрчлэн ажиглан мэдрэх хэрэгтэй. Ингээд энэ мэтээр хэд хэдэн удаа дасгал хийн дүрслэлээр дамжуулан биеэ суллад сурчихвал,тэр төсөөллөө дүрслэн харах төдийд л таны бие махбодь, булчин шөрмөс чинь өөрийн ой санамжийн хүрээнд автоматаар суларч байх болно.
3.Үгэн үнэмшүүллээр биеэ суллах.
Рационал эргэцүүлэлд илүүтэй итгэж үнэмшдэг хүмүүст энэ дасгал хамгийн тохиромжтой. Бие суларсан төлөв байдал нь халуун дулааны мэдрэмж, чимчигнэх мэдрэмж, хүнд оргих мэдрэмжтэй шууд холбоотой. Тэгэхээр үгэн ятгалга, үнэмшүүлэлүүд нь эдгээр мэдрэмжийн дүрслэлийг багтааж байдаг. Биеэ суллах өгүүлбэрүүдийг дотроо хэлэн давтаж болно. Эсвэл утас, диктофон, айпод, мп тоглуулагч дээрээ бичиж аваад биеэ суллаж байх үедээ сонсож болно. Дасгалыг баруун гарын сарвуунаас эхлэх хэрэгтэй. Хэд хэдэн удаа давтан дадалтай болж, сарвууг суллаж сурсны дараа биеийн бусад хэсгийг аажмаар хамруулна. Үгэн үнэмшүүлэл дараах байдалтай байж болно, жишээлэхэд “Миний баруун гар суларсан байна… баруун гарын сарвуу хүнд бас дулаан болжээ. Суларсан сайхан тайван мэдрэмж сарвуугаар бүхэлд нь нэвчин урсаж байгаа нь мэдрэгдэж байна…Секунд тутам гар улам хүнд, улам дулаахан болсоор… Сарвуугаар халуун бүлээн мэдрэмж таран урсаж байна…Сарвуу орчин тойрондоо дулаан цацруулж байна… миний гар бүлэн суларчээ…” Юу юугүй олон өгүүлбэр дараалан хэлж, бодлоо дарах гэсний хэрэггүй. Хамгийн гол үгүүлбэрийг уваан, чимээгүй хэлэхтэй зэрэгцэн төрж байгаа мэдрэмжүүдээ анхаарна. Ятгалга, үнэмшүүлэл олон төрөл янз байх албагүй. Хэдхэн төрлийн тогтмол хэлц тогтмол ордог байхад хангалттай. Хэсэг хугацааны дараагаар таны холбоост ой тогтоол нь бие суларч тайвширсан байдлыг тодорхой тооны үг, хэллэгтэй баттай холбодог болно. Улмаар тодорхой хугацааны дараа дадсан хүн “Миний бие бүрэн суларсан байна” гэсэн ганцхан өгүүлбэр хэлээд биеэ бүрэн сулладаг, сэтгэлээ засдаг чадвартай болдог.
4.Булчингаа чангалахаар дамжуулан биеэ суллах.
Булчинг маш эрчимтэй чангалсны дараагаар автоматаар сулардаг гэсэн физиологийн тогтолцоон дээр энэ дасгал үндэслэгдсэн юм. Дасгалыг мөн л баруун гарын, солгой хүн бол солгой гарын сарвуунаас эхэлнэ. Эхлээд баруун гарын нударгыг хар хүчээрээ зангидаж байгаад дараа нь тохойгоороо нугалан хоёр толгойт булчингаа байдгаар нь чангала. Үүний дараа гараа огцом суллаад мэдрэлгүй болсон мэт сул унжуулна. Энэ үед төрж байгаа мэдрэмжүүдэд анхаарлаа төвлүлрүүлэн ажиглаад хэдий хугацаанд гарч бүрэн суларч бөйгаад мэдрэмжээрээ тогтоон хэмжинэ. Заримдаа булчинг эрчимтэй чангалах үед их эвгүй мэдрэмж төрдөг. Хэрэв тийм бол танд энэ төрлийн дасгал зохихгүй гэсэн тэмдэг байж болох талтай. Харин энэ аргаар богино хугацаанд баруун гарын сарвууг суллаж чадаж байгаа бол аажмаар биеийн бусад хэсгийг чангалан огцом суллах замаар бүх биеэ суллаж сурна. Тухайлбал, хөлийн тавхайг суллахын тулд санад дээр суугаад хөлөө бага зэрэг өргөн тавхайгаараа өөр рүүгээ хүчлэн татаж өгөхөд маш сайн сулладаг. Мөрний булчинг суллахдаа мөрөө чих рүүгээ хүчлэн татаж өргөдөг. Яг мэдэхгүй гэж мөрөө хавчиж байгаа мэт. Ялангуяа стресст их орсон, байнга ачаалалтай байдаг хүмүүсийн мөрний булчин их зангирсан байдаг болохоор энэ дасгал ихээхэн үр дүнтэй байдаг. Ийнхүү таныг биеэ суллах замаар хүчээ сэлгэх, стрессийг тайлах дөрвөн аргатай танилцууллаа. Та энэ дөрвөн аргыг ашиглаад өөрийн гэсэн онцгой аргыг зохион бүтээж болно. Цутгачихсан бетон шиг хөшсөн ганц арга гэж байхгүй. Бүх зүйл таны хүсэлд, гарт, уран сэтгэмж, төсөөлөлд байна. Ингэхдээ дасгалыг эхэн үедээ нэг газраа давтан хийж байвал их зүгээр байдаг. Жишээлэхэд, дуртай сандал, хайртай буйдан гээд тухлах дуртай газраа байвал бие өөрийн эрхгүй илүүтэй хурдан суларч, тайвширдаг. Ингээд 2-3 долоо хоногийн дараа дадалтай болоод ирэхээр аяндаа нөгөө сандал дээрээ сууж, эсвэл буйдан дээрээ тухламагц бие чинь автоматаар сулран сайхан амарч, тайвширдаг болж ирнэ. Танд амжилт хүсье. Өөрийн туршлагаасаа хуваалцан бичиж бусадтайгаа сэтгэгдлээ хуваалцахаа мартуузай.

Сэтгэгдэл (1)