1990 оноос өмнө Монгол улсын Үндсэн хуульд ардын эрхт ёсыг дээдэлнэ гээд зөвхөн ард түмэнд эрх олгосон юм шиг, лам хүн, баян хүн хасагдсан үндсэн хуултай байсан бол, 1990 оноос хойш иргэний ардчилсан нийгэм байгуулна гээд иргэний тал руугаа хандсан Үндсэн хуультай болж Монгол улсын иргэд бүгд эрх чөлөөтэй, хамаг зүйл нь ижил тэгш эрхтэй болсон. Лам хүн ч гэсэн улс орныхоо төлөө санаа зовсон зүйлээ бусадтай ярьж санаа бодлоо хуваалцаж болдог сайхан үе ирж, Үндсэн хуулийн зарчим хэрэгжиж эхэлсэн байна. Гэхдээ иргэд өөр хоорондоо бусдыгаа гадна тал руугаа гаргачих гээд байдаг, лам нарыг Сэрэлт киноны судас барьдаг, улаан засгийн үеийн зохиомол ламаар ойлгодог, цагдаа нарыг ч кино дээрээс харж байгаад харгис гэж боддог.
Боловсон том орнууд хүний эрх чөлөөг дээдэлсэн, эрх чөлөөтэй гэх боловч хуулиндаа захирагдаж байдаг. Манайх гэсэн адил их эрх чөлөөтэй боловч ялгаатай тал гэвэл хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж чадахгүй, зөв үлгэр дууриал үзүүлж чадахгүй байгаа. АНУ-д гэхэд өдөржин хурдны зам дээр давхиж ирсэн аав 3 торгуулийн хуудас бариад гэртээ орохдоо “Гарцаагүй төлнө, хаана би алдчихав” гэж сэтгэл нь зовоод “Үр хүүхдүүдийнхээ хоолны мөнгөнөөс, энэ сарынхаа хэрэглэх мөнгөнөөс би алдчихлаа” гэж бодоод гэртээ ороод эхнэртээ торгуулийн хуудсаа үзүүлдэг, тэр торгуулийг төлөхгүй гэсэн ойлголт огтхон ч байдаггүй. Тэгэхээр тийм орчинд өссөн хүүхэд буруу хэрэг хийсэн бол заавал торгууль төлнө гэсэн ойлголтыг багаасаа авч өсдөг.
Манайх бол зөрчил гаргасан бол газар дээр нь шийдүүлэх гэж бодно, аргалж чадвал харина, аргалж чадахгүй, дийлэхгүй бол гэртээ ирээд эхнэрээсээ “Танай ах дүү нар цагдаад танилтай, ах руугаа чи утасдаач гэдэг. Дандаа хүүхдийнхээ дэргэд буруу үлгэр дууриал үзүүлж, хуулийг давах тухай ярьж явдаг учраас хүүхдүүд “Хууль гэж бий тэрийг давж болно” гэж боддог болдог, тийм сэтгэлгээ үүсч байдаг. Иймээс албаны ажлыг гэртээ ярихыг болье гэж би хэлмээр байна, сүүлийн үед ч албан газруудаар явахдаа ч энэ талаар хэлж байна. Албаны ажлыг гэртээ эхнэр хүүхдэдээ ярьснаар задгайраад бүх зүйл буруу ойлголтоор тардаг. Сүм хийдийн талаар сонин, хэвлэл дээр гарсан яриа ч голцуу лам нарын өөрсдийнх нь ярьсан худал яриа байдаг. Идсэн уусан гэсэн яриа ч твиттерээр гарч, хичнээн хувийг нь хамба лам нь авдаг юм бол доо ч гэж яригдаж байсан, үнэндээ тийм зүйл байхгүй, ор үндэсгүй зүйл. Саяхныг болтол 280,000 төгрөгийн цалин авч байсан, одоо 310,000 төгрөгийн цалин авдаг, 800 гаруй хүнд цалин өгдөг, үлдсэн нь аж ахуйн ажилд зарцуулагддаг.
Цагдаагийнх ч ялгаагүй, доогуур ажилладаг хүмүүстээ дээд албан тушаалтнууд нь сайн мэдээлэл өгөх хэрэгтэй юм байна, өөрсдөө ч сайн ажиглаж, шинжилж байж ярихгүй бол Монгол оронд бүгд мөнгө иддэг хүмүүс шиг харагдаж байна. Ялангуяа зурагтаар их гарч байна, аав нь шидэт дохиур барьж орж ирээд ундаа, чихэр гаргаад ирж байна, энэ нь гэр орондоо албаны ажлаа хутгаснаас л тийм хэрэгт орж байгаа гэсэн үг юм.
Тийм учраас гэр орондоо албаны ажлаа ярилгүй, албаны ажлыг албан дээрээ, гэрийн ажлыг гэртээ ярьж үр хүүхдээ зөв хүмүүжүүлэх хэрэгтэй байна. Өөрийнхөө ажлын стрессийг гэр орондоо аваачиж үр хүүхэд, гэр бүлийнхэндээ наагаад бузрыг холиод байх юм бол гэр орон бузартаад эхэлнэ. Тиймээс эхлээд гэртээ орохынхоо өмнө сайхан бясалгаж бодох хэрэгтэй, бясалгал гэдэг бол олон дахин санаад хэвшүүлж байгаа зүйл юм.
Гадаа өчнөөн архичинтай хэрэлдэж ноцолдсон бол тэр муухай хар энерги, бусармаг зүйлийг гэр рүүгээ авч орохгүй, миний гэр орон, эхнэр, хүүхэд бузартана, төрийн энэ их нүсэр ажил өнгөрлөө, хуулийн дагуу явна. Одоо бол би гэртээ орох гэж байна, муу муухай зүйлсийг би гэр рүүгээ авч орохгүй, үлдээгээд орно гэж бодоод гэртээ ороод гэрийнхэнтэйгээ сайхан харьцвал бүх зүйл өөр, хүүхдээ харахад л хайр хүрч баярлаад сайхан байх болно. Харин гэртээ ороод ажлынхаа стрессийг гэр бүлийнхэндээ гаргаж харьцвал бүх зүйл буруугаар эргэдэг.
Нэн ялангуяа одооны хүүхдүүдийг анхаарах хэрэгтэй байна. Ирээдүйд яах аргагүй зовлон жаргал хосолно, ирээдүйн амьдрал нь гэж байна. Одооны залуучууд ажилдаа түүртээд хүүхдээ аргалахын тулд хүүхэлдэйн кино гаргаж дэлгэц ширтүүлж зөнд нь орхиод буруу хүмүүжүүлж байна.
Интернет, гар утаснаас салахгүй ерөөсөө дэлгэцний хүүхэд үүсэх гэж байна, эмэгтэйлэг маягтай, мөөгөн толгойтой хүүхдүүд их гарах боллоо. Мөн хүүхэдтэй үерхэж чадахгүй, ганцаардмал, гаж хүүхдүүд их гарч байна. Өрөөндөө орж хаалгаа түгжээд эцэг эхээсээ нууж бузар, муухай зүйлс үзэж байна, тэгж багаасаа өссөн хүн ирээдүйд хүнд түшиг болж амьдралаа авч явж чадахгүй, 18 нас хүрсэн хойно нь ахиж хүмүүжүүлнэ гэж бодоод ч хэрэггүй.
Сайхан зөв хүмүүжсэн хүүхэд анхны цалингаа аваад эцэг дээрээ сүү, мах аваад мөнгөө бариад ирнэ, буруу хүмүүжсэн хүүхэд эцэг эхдээ өгөх бүү хэл цалингаа дуусаад эцэг эхээсээ мөнгө нэхдэг.
Цагдаа хүн ч гэсэн амьдралтай тул үр хүүхдээ зөв хүмүүжүүлж гэр орноо сайхан авч явах хэрэгтэй. Гэр орон сайхан байх тусам амьдрал гоё байна, стресс байхгүй болж ажил хөдөлмөртөө дуртай болно, эд нар хоорондоо шүтэн барилдлагатай юм
Цагдаа хүн бие, хэл, сэтгэл гурвыг сайхан авч явах хэрэгтэй. Биеийг сайхан авч явах гэдэг нь хувцас формоо зөв сайхан өмсөөд, хүн рүү харах харц нь сайхан дөлгөөхөн байхыг хэлнэ. Үг хэлэлгүйгээр биеэрээ, үйлдлээрээ бусдад дарамт үзүүлэх явдал ч байдаг.
Арван хар нүглийг шашны юм гэж яриад байдаг, тийм биш, энэ бол амьдралын л юм байгаа юм. Биеийн 3 нүгэл, сэтгэлийн 4 нүгэл гэж байдаг. Энэ нь цагдаа хүнд онцгой заалттай байдаг, яагаад гэвэл Улаанбаатар хотод амьдарч байгаа сая хүнийг аваар осолд оруулахгүйн тулд, эсвэл бөмбөг дэлбэлэх гэж байгаа хүнийг шууд буудаад унагасан бол хэдийгээр хүний амь тасалсан, хэрцгий байсан, муухай ажил хийсэн ч гэсэн эцсийн үр дүндээ хэдэн арван хүний амийг аварсан бол, өөрийн сэтгэл дотор хуулиа баримтлаад хүн цааш харуулсан байхад нүгэл болдоггүй учраас цагдаагийн алба бол онцгой алба юм.
Тиймээс сэтгэл нь цагаан үйлдэл нь хар, үйлдэл нь цагаан сэтгэл нь хар, хоёулаа цагаан, хоёулаа хар гэсэн үг байдаг.
Цагдаа хүн зөвөөр бодож яваад хүнийг баривчилсан ч тэр үедээ өөрөөрөө бахархаад “Би мөн чадалтай байнаа, энэ муу хулгайчийг цохичихлоо” гэж бодох юм бол нүгэл болно, харин “Энэ хүнийг баривчлаад Улаанбаатар хотыг тайван болгочихлоо, миний ажил энэ дээ” гэж бодох юм бол буян болно. Гурван хүн 500 худалдаачныг хоёр уулын хавцалд дээрээс нь хад унагаж алах гэж байхыг нь мэдээд “Гарцаагүй төлөвлөгөө хийж дээ, яах билээ. Энэ гурван хүнийг алахад гурван хүн алсан л гэнэ, 500 хүн алагдсанаас л дээр байх” гэж нэг хүн бодоод тэр 3 хүнийг алсан байхад буян хураасан болно. Яагаад гэвэл цэвэр өөрийнхөө төлөө биш, бусдын төлөө гэсэн сэтгэлээр 500 хүнийг аврахын тулд тэр гурван хүнийг алахаас өөр аргагүй байдалд хүрч алсан учраас буян болж байгаа юм.
Нүгэл гэдгийг бурхан шашны юм гэж ойлгоод байдаг, гэтэл нүгэл гэдэг маань ч өгцөөтэй, аваатай байдаг.
Ертөнцөд хүн төрөлхтөн байхад нүгэл буян хоёрыг ялгаж тамд очдог нь ч ижил, диваажинд очдог нь ч ижил. Нүгэл бол биеийн эрх чөлөө юм. Биеийн эрх чөлөө, тансаг сайхны эрх чөлөө бүхнийг бий болгодог зүйлийг буян гээд, өөрөөс нь эрх чөлөөг нь аваад хаячихаж байгаа зүйлийг нүгэл гэдэг. Жишээлбэл: хүн алахад шоронд аваачаад хийдэг, тэрнээс хойш сэтгэлийн дээр авъяас тогтоод, хүн алсан тэр муухай юмнуудаар бичвэр үйлдээд, тэр нь энэ болон хойд насанд залгамжлаад муу юм үлдээд ажил үйлс нь бүтэхгүй урууддаг. Гэр бүлээсээ гадуур бусадтай явалдах нь биеэрээ нүгэл хийж байгаа явдал, яагаад гэвэл гадуур яваад ДОХ олоод ирвэл өнөө эрх чөлөө хаачсан, дал ная наслаад сайхан амьдрах байсан бол хоёр, гуравхан жил өвдөж амьдраад үхэх болно, хичнээн он жилээр үр хүүхдийнхээ сайн сайхан явахыг харж, сайхан амьдрах амьдрал бүгд байхгүй болно.
Тэгэхээр нүгэл гэдэг бол өөрийн эрх чөлөөг бусдын эрхэнд аваачдаг, булаагддаг, ийм эдийг нүгэл гэнэ. Ялангуяа хэлний нүгэлийг цагдаа хүн их хийдэг. Яагаад гэвэл хууль барьж байгаа тул сүрдүүлэх хэв маягаар хэтэрхий хүнийг доромжилж харьцдаг, энэ нь хуулийн хэмжээнд биш бол нүгэл болдог.
Тиймээс бие, хэл, сэтгэл гурваа ариун байлгах ёстой, энэ бол цагдаа хүний эрхэмлэх ёстой зүйл. Гэртээ очсон ч тийм байх ёстой, ерөөсөө гэр бүлийн амьдралын сайн сайхан яг л энэ байгаа юм. Нэг цагдаа надаас “Эхнэр маань явчих гээд байна, яах билээ” гэж асууж байсан. “За чи өнөөдөр гэртээ ороод битгий л уурлаж үзээрэй, гэртээ 2 хүүхэд рүүгээ сайхан инээгээд духан дээр нь үнсээрэй” гэж хэлээд явуулсан, эхнэр нь дорхноо л зөөлөрсөн байсан.
Та нар өвгөцүүлийнхээ үр хүүхдээ хүмүүжүүлдэг уламжлалыг алдсан байна, Намайг бага байх үед айлын хонь, хурга нийлэхэд хүүхэд нь “Ааваа энэ бор халзан манай хонь байна” гэхэд нь очиж үзээд “Тийм байна шүү дээ, миний хүү чинь малд нүдтэй хүү шүү, эртээд бас тэгсэн” гээд магтахад тэр хүүхэд улам урамшиж хонь малаа улам сайн нүдлэхийг болно. Гэтэл одооны залуу эмэгтэйчүүд хүүхдээ хичээл давтуулах гэж байгаа нь гээд “Хичээлээ давтаач, саяхан авч өгсөн пүүз дарвайлгаад хаячихсан байж гэнэ” гэж загнаж зандарч хэлээд хичээлээ бүр давтахгүй болгож хүмүүжүүлж байна.
Энэ хүүхдэд юу гэж хэлвэл олигтойхон хүн болоод надад хэрэгтэй, эх орондоо хэрэгтэй, хүнд хэрэгтэй хүн болгох вэ гэж бодож байгаад хэлэхгүй, харин бүр хичээлээ давтахгүй байхаар болгож үг хэлж байна. Зарим нь хүүхдээ хэтэрхий эрхлүүлчихсэн, юм сүйтгэхийг нь өөгшүүлдэг, гэрээ ч сүйдлүүлээд айлыг ч сүйдлүүлдэг. Гэрт нь ороод үзэхэд нэг ч бүтэн аяга байхгүй, нэг ч бүтэн зүйл байхгүй, бүгдийг огло татаад хаясан байдаг, тэр чинь ирээдүйн амьдралаа огло татна гэсэн үг.
Нэг өвгөн надад “Хүүхдийг уях сайхан шүү, хууль маягийн хязгаар хүрээлэл тогтоож өгдөг” гэж хэлж байсан, тийм хүүхдийн уяаг нь тайлахад тэрүүхэн тойрог дотроо тоглодог, тэгж багаас нь хэм хэмжээ тогтоож өгөлгүй задгайд нь өсгөснөөс хүн цохиод ч юм уу шоронд орж эцэг эхдээ сэтгэлийн зовиур үүсгэж байна. Тэр шоронд орсон хүүхэд бол эцэг эхийн өөрийнх нь бүтээл, яагаад гэвэл багад нь юу ч сургаагүй, бүгдийг хэмхлүүлж, хагалуулаад сургасан, хэтэрхий дураар нь өсгөсөн байдгаас болж байгаа юм.
Эхийгээ цохиход нь “Чанга гартай шүү дээ, миний хүү” гээд хошуу цорвойн хүүхдээ үнсдэг, үүнээс нь тэр хүүхэд “ээжийг зодож болохгүй” гэсэн ойлголт авахгүй харин “ээжийг цохиход үнсдэг” гэж ойлгодог. Бас өөрийгөө хуц гэж сургадаг, зодуулж сургадаг, гэтэл дараа нь хүүхдэдээ зодуулаад “юу билээ?” гэж гайхдаг, гэтэл аль багаас нь өөрсдөө тэгж сургасан байдаг.
Бидний эцэг өвгөд маань үр хүүхдээ сайхан хүмүүжүүлж ирсэн түүхтэй. Хүүхдээ сайхан хүмүүжүүлсэн эцэг эх бардам сайхан явдаг, хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй эцэг эх харваас андашгүй гунигтай, гундуухан явдаг., тиймээс хүүхдээ сайн сайхан хүмүүжүүлж зөв хүн болгох хэрэгтэй, гэр орон ч цэгцтэй сайн сайхан байх хэрэгтэй. Энэ бол ажил хөдөлмөртэй их холбоотой, яагаад гэвэл гэр орон цэгцтэй сайхан бол хүмүүстэй харьцах харьцаа ч өөр болж тэр хэрээр ёс жудаг суудаг. Иймээс хамгийн түрүүнд гэр бүлээ сайн сайхан авч явах хэрэгтэй. Бие биетэйгээ сайхан инээж харьцаж бай.
Хэрэгтэнтэй бол Америкийн цагдаа нар шиг л харьцдаг байх хэрэгтэй, яагаад гэвэл манай цагдаа нар байцаагдаж байгаа хүмүүсээ харж байгаад хааяа дуудаж гарын үсэг зуруулаад суулгаад байдаг, арай томоотойг нь тамхи хоолонд явуулдаг. Тэгэхээр эхлээд, цагдаагаас айгаад зүрх нь бөмбөлзөөд байсан хүн олон дахин байцаагдсаар, цагдаагаа харсаар байгаад дасалт явагдаад эхэлдэг. Энгийн л нэг хүн харагдаад, дасалт явагдсаар байгаад сүүлд нь цагдаагаа алахад ч бэлэн болдог, тэгэхээр дасгаж болохгүй, аль болох хөндий байж яг цагт нь байцаалтаа аваад явуулдаг байх, жаахан л юм хэлэх юм бол хууль дурдаад л хуулийн дагуу ажилладаг байх хэрэгтэй. Цагдаа хүн нэр төрөө эрхэмлэж ажиллах хэрэгтэй, хуулийн хүний нэр хүндийг унагаж шороотой хольж болмооргүй байна.
Цагдаа хүн ажил дээрээ хүн шиг байж, хамт олонтойгоо сайхан дуулж, хуурдаж, цэнгэж, гэр бүлдээ сайхан аав нь, сайхан ээж нь, улсдаа бол сайхан хамгаалагч нь байвал цагдаа хүн буян хураана даа гэж бодож байна.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)