Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Ундармаа, И.Одончимэг нарыг эмэгтэй гишүүд хүлээн авч уулзав

2014-11-18
0
ЖИРГЭХ

10805029_904208166279583_1334424461_nУлсын эмнэлэгүүдийг тохилог хүлээлгийн өрөөтэй болгосон МУСТА, жүжигчин Г.Ундармаа мөн Улаанчулуутын хогийн цэгийн хүүхдүүдэд сургууль барьж өгч буй МУГЖ жүжигчин И.Одончимэг нарыг УИХ-ын эмэгтэй гишүүд хүлээн авч уулзан талархал илэрхийллээ. Тэд жүжигчдийн хийж буй сайн үйлсийн ажилд талархаж буйгаа илэрхийлээд, өргөмжлөл гардуулсан юм.

“Х” түц прадокшны жүжигчин И.Одончимэгийн хувьд Мобиком компаниас хэрэгжүүлсэн “Зүрх бүхний төлөө” хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төслөө амжилттай хэрэгжүүлж байна.  Харин жүжигчин Г.Ундармаа ”Итгэлийн танхим-2” төслөө эхлүүлэн ажиллаж буй юм. Тэрбээр өмнө нь нэгдүгээр эмнэлэгийн хүлээлгийн өрөөг тохижуулж байсан билээ. 

Энэ үеэр Л.Эрдэнэчимэг гишүүн “УИХ-ын эмэгтэй гишүүд бид сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд болон эмэгтэйчүүдийн төлөө зорьж ажиллаж байна.  Тэгэхээр бидэнтэй хүсэл зорилго нэгтэй байгаа та бүхэндээ баярлаж байна.  Цаашид хамтарч ажиллах болно” гэлээ. 

Мөн жүжигчид энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Г.Ундармаа: Өөрийнхөө машиныг амьжиргаа улаан болгож байлаа


-Бид хоёрыг ингэж хүлээж авна гэж төсөөлсөнгүй. Үзэгчид бидэнд маш сайхан үг хэлж, үргэлж урам өгдөг.  Тиймээс  өөрийнхөө зүгээс тэдэндээ туслах ёстой гэж бодсон. Тиймээс л эмнэлэгийн хүлээлгийн танхимыг тохижуулж эхэлсэн. Эмнэлэгүүдийн хүлээлгийн танхимаар өдөрт 500-700 гаруй хүн үйлчлүүлдэг юм билээ.  Мөн би аавыгаа эмнэлэгт үзүүлэхээр явж байхдаа үнийг хийх ёстой юм байна гэдээ ойлгосон. Тэгээд л маргаашнаас нь эхлээд эмнэлэгийн талбайг аваад, зурагаа гаргаж эхэлсэн.  Төслөө гаргаж, төсвөө баталчихаад байгууллага компаниудаар явж мөнгө хайж эхэлсэн. Компаниудаас их гоё гуйж байгаа юм аа.  Харин найз нөхөд, гэр бүлийнхэндээ шууд хэлнэ шүү дээ.  Ингэж явсаар хоёр ажлаа амжилттай дуусгалаа.  Өнгөрсөн наймдугаар сард Эх нялхсын 220 метр квадрат талбайг тохижууллаа.  Энэ хугацаанд уйлах, инээх ч үе гарсан.  Тэр ч бүү хэл өөрийнхөө машиныг амьжиргаа улаан болгож байлаа. 

И.Одончимэг: Шууд Улаанчулуутын хогийн цэг дээрээс ирлээ

-  Би ч  ийм арга хэмжээ болно гэж бодсонгүй.  Л.Эрдэнэчимэг гишүүнийг уулзах ажил байна гэхээр нь шууд Улаанчулуутын хогийн цэг дээрээсээ хүрээд ирлээ.  Улс эх орондоо миний оруулж буй хувь нэмэр бол миний уран бүтээл, тоглолтууд гэж бодож явдаг. 

Үзэгч түмэн уран бүтээлчдийг үргэлж хөгөлж, дэмждэг.  Тэр утгаараа надад нэг зүйл ажиглагдсан.  Ялангуяа уран бүтээлчид, олны танил хүмүүс үлгэр жишээ байх ёстой.  Бас уриалан дуудагч байх ёстой гэж. Бидэнд хазгай гишгэх эрх байдаггүй.  Олны  танил хүмүүст нийгмийн хариуцлага гэж байдаг.  Би түүнийг маш сайн ухамсарлаад  энэ зүйлийг хийхийг зорьсон.  Захын хорооллуудад маш хүнд амьдрал байдгийг өөрийн нүдээр харж явсан.  Түүнийг үргэлж бодож, шаналж явдаг.  Тиймээс яалт ч үгүй нийгмээс таслагдсан хүүхдүүдэд хүмүүсийн тусламж маш хэрэгтэй байгааг ойлгосон юм. Ялангуяа Сонгинохайрхан дүүрэгт орон гэргүй, хаяг нь тодорхойгүй хүмүүс маш их.  Дээрээс нь хөдөө орон нутгаас олон өрх ирдэг.  Тэнд маш олон хүүхэд сургуульд сурч байна. Энэ бол маш том эмзэглэл юм шиг санагдсан.  Үүнийг бодож явтал Мобикомоос надад боломж олгосон.  Би ч оролцоод ялсан.  Энэ их ажлынхаа хажуугаар амжуулах ёстой гэдэгтээ итгэлтэй байсан.  Төсөл маань амжилттай хэрэгжиж байна.  Газраа худалдаж аваад, байшингаа барилаа. Одоо дотор талаа тохижуулчихвал болно доо. Эцсийн дүндээ эдгээр хүүхдүүдийг бүгдийг нь биш юм аа гэхэд нэлээн хэдэн хүүхдүүдийн сэтгэл, оюун санаанд нь жаахан ч гэсэн эргэлт хийх юмсан гэж бодож, зүтгэлээ.  Энэ нь цаашдаа үргэлжлэх байх гэж итгэж байна даа. 
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • зочин (202.179.27.109)
    нэг ч эмнэлэг цэцэрлэг сургууль бариулж чадаагүй байж өөрсдийгөө юу хийсэн хийдэг гэж худлаа чалчаад байнаа. дараа дараагийн сонгуульд эмэгтэйчүүдэд санал өгөхөө больцгоое гэж уриалмаар байна. намын жагсаалтаар УИХ д орж ирсэн Баянсэлэнгүүд бүр ч хэрэгггүй юм гэдгийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд харлаа
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • Зочин (202.131.235.211)
    гишүүд гээд байгаа нөхдүүд уг нь ийм юм хийх ёстой л доо, гэхдээ энэ нөхдүүд иймэрхүү ажил хийгээд байгаа нь сайхан сэтгэлийн гэх боловч цаанаа бас юм байгаа шүү, бас л шоу гэхдээ баярлалаа юм хийж, үр дүн гарчээ
    2014 оны 11 сарын 19 | Хариулах
  • ЁОЁО (182.160.5.20)
    Энэ УИХ-ын гишүүд талархал илэрхийлээд яах нь уу Өөрийгөө рекламдаж байна. УИХ-ын гишүүний эрх мэдэл, ямба, зардлаараа сургууль байгуулж болно шдээ Худлаа мөнгө, төсөв өгч чадахгүй жүжиг тавихийн
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Зочин (150.129.143.129)
    хандив өргөсөн хүмүүст талархаач
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Orgomjlol (27.123.214.114)
    Urgumjlul bish mungun handiv uguuch.
    2014 оны 11 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 51 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 35 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 22 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 42 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 45 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 51 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 58 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК