Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зах зээлд нийлүүлэгдэж байгаа малын эмэнд хяналт шалгалт хийжээ

2014-11-17
0
ЖИРГЭХ

МХЕГ    МХЕГ-ын 2014 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу мал эмнэлэг болон  малын эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай”  хууль, холбогдох дүрэм, журмын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж үнэлэлт, дүгнэлт өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь таслан зогсоох, чанарын баталгаагүй, хугацаа дууссан, хуурамч  шошготой эмийн хэрэглээг багасгах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор Шалгалтыг нийслэл, дүүргийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын  хяналтын улсын байцаагч, аймаг, сумдад тухайн нутаг дэвсгэрийн МХГ-ын Мал, амьтан, хорио цээр, чанарын хяналтын улсын байцаагч нар 2014 оны 1-8 дугаар сард хийж гүйцэтгэлээ.

Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, 3 жижиг амьтны мал эмнэлгийг хамруулав. Өнөөгийн байдлаар 28 орны 90 гаруй аж ахуйн нэгжийн 563 нэр төрлийн малын эм, бэлдмэл бүртгэгдээд байна.
Малын эм үйлдвэрлэдэг, импортлодог аж ахуйн нэгжүүд нь зөвхөн Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж, оруулж ирсэн эм бэлдмэлээ, малын эмийн сангуудад болон 21 аймгийн зарим нэгжтэй холбогдон малын эмийн хангалтын үйл ажиллагааг явуулж байна. Улсын хэмжээнд 8 малын эмийн үйлдвэр, 89 малын эм, бэлдмэл импортлох чиглэлээр тусгай зөвшөөрлийн эрх авсан аж ахуйн нэгжүүд байна. Гэтэл аймаг, орон нутгийн хэмжээнд малын эмийн улсын бүртгэл, мөн малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын талаар мэдээлэл хомс байгаагаас мал эмнэлгийн нэгжүүд зөвхөн “Монгол Ви И Ти НЕТ”, “Монветмед”, “Монфа трейд”, “Монголын хувийн мал эмнэлгийн холбоо”, “Сорлог-сүрэг”, “Чандмань-Идэр”, “Малчин Монгол”, “Глобал бизнес Линк”, “Бинсэ”, “Цагаан Залаа Агвет” ХХК гэсэн аж ахуйн нэгжүүдийн эм, бэлдмэлийг худалдаалж байна.

Хяналт шалгалтаар Хэнтий, Төв, Орхон, Говьсүмбэр аймагт малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй, гарал үүсэл тодорхой бус, хүчинтэй хугацаа дууссан эм, бэлдмэл илрээгүй, Баян-Өлгий аймаг гар дээрээс малын эм, бэлдмэл худалдан борлуулж байсан зөрчлөө бүр мөсөн таслан зогсоосон, Баянхонгор аймаг хаяг, шошгонд эм, бэлдмэлийг хэрэглэх аргыг тусгасан, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хүчинтэй хугацаатай, хадгалах нөхцөлийг заасан, “Мал, амьтанд зориулсан” гэсэн тэмдэглээтэй, эмийн хэрэглэх заавар монгол хэлээр бичигдсэн, Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лабораторийн баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлттэй, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан эмээр үйлчилгээ үзүүлж байна.

Шалгалтын явцад 21 аймаг, нийслэлийн хэмжээнд хуурамч шошготой малын эм, бэлдмэл илрээгүй болно.

Шалгалтаар илрүүлсэн зөрчил, дутагдал,

Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, нийслэлийн мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар ОХУ, БНХАУ, Солонгос Улсын малын эмийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, чанарын баталгаагүй нийт 27 нэр төрлийн эм, бэлдмэлийг худалдааны төв болон малын эмийн сангуудаар борлуулж байгаа

Сэлэнгэ, Дорнод, Дундговь, Баянхонгор, Дорноговь, Сүхбаатар аймагт хүчинтэй хугацаа дууссан нийт 37 нэр төрлийн эм, бэлдмэлээр үйлчилгээ явуулж байгаа

Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод аймгийн мал эмнэлгийн ажил үйлчилгээний нэгжүүд болон малын эмийн сангууд нь эмийг зориулалтын бус газар хадгалдаг, мэргэжлийн бус хүнийг эм барих үйл ажиллагаанд оролцуулдаг, малын эм, биобэлдмэл хадгалах зориулалтын агуулахгүй, нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа;

Увс, Завхан, Дундговь, Булган,  Сүхбаатар, Дорнод аймаг - мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, шинжилгээний дүгнэлтийг дагалдуулж авахгүйгээр эм бэлдмэлийг худалдан борлуулж байгаа;

Хөвсгөл аймаг – “Сарьдаг” ХХК нь 130506 цувралын дугаартай “Циперметрин 7,5” угаалгын бодисоор угаалга хийхэд 1331 хонь, 1275 ямаа, 21 үхэр өвчилж, 21 өрхийн хонь 20, ямаа 29, ишиг 7, хурга 5, тугал 1 бүгд 62 мал үхсэн. “Заяадайн булаг” ХХК нь нийт 38 өрхийн 19170 хонийг Биорекс–ГХ бэлдмэлээр 08 дугаар сарын 05, 06, 09, 10 өдрүүдэд угаасан. Угаалга хийлгэсэн 3 өрхийн 65 мал өвчилж, 30 гаруй мал үхсэн байна. Мөн Буян сан БНН нь Биорекс-ГХ бэлдмэлээр 30 гаруй мянган хонь, ямаа угаахад 450 мал өвчилж, 58 хонь үхсэн. Иймд угаалга хийсэн Биорекс-ГХ бэлдмэлээс 1л, хятад креолин 1л–ийг авч Мал эмнэлгийн эмийн сорилт баталагаажуулалтын улсын лабораторит явуулж шинжлүүлэхэд сертификатын үзүүлэлт, шаардлагыг хангаж байна гэсэн хариу ирүүлсэн байна.

Малын эмийн сангуудаар нунтаг эмийн бодисуудыг жижиглэнгээр савлаж худалдаалахдаа хаяг, хэрэглэх заавар, тэмдэглээ бичилгүйгээр худалдаалж байгаа;

Малын эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл бүхий  “Тороубрейд” ХХК, “Аркел алтай” ХХК, “Ханбүргэдэй” ХХК, “Агриматко”ХХК-иуд  Германы “Leovet”, Францын “Foran”, Ирландын “TRM” компаниудаас хурдан морины нэмэлт тэжээл, витамины бэлдмэлүүд, жор найрлага хэрэглэх тунг заасан 40 гаруй эм бэлдмэлийг улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр импортлон бөөнөөр болон эмийн сангуудаар дамжуулан   худалдаалж  байгаа,

Сумын хэмжээнд малын эмийн улсын бүртгэлийн талаар хангалттай мэдээлэл байхгүйгээс мал эмнэлгийн үйлчилгээнд хэрэглэж байгаа зарим нэгэн өргөн хэрэглээний эм бэлдмэлүүдийг хүн эмнэлгийн эмийн сангаас авч байгаа зэрэг зөрчил илэрчээ.

Шалгалтын явцад давхардсан тоогоор 838 зөрчил илрүүлж, 366 зөрчил буюу 25.1%-ийг газар дээр нь арилгуулсан, 5 154 000 төгрөгний шийтгэвэр ноогдуулж, 13 акт, 1 дүгнэлт, 474 заалттай 94 албан шаардлага өгч, илэрсэн зөрчлийг арилгуулах талаар мэргэжил арга зүйн зөвөлгөөгөөр хангаж ажилласан. 15 аймгийн МХГ, НМХГ, Баян-зүрх, Хан-уул, Сонгино-Хайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй малын эм ханган нийлүүлэх байгууллагуудын дунд “Малын эм, бэлдмэлийг зах зээлээс буцаан болон татан авах”, “Малын эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад дотоод хяналтыг хэрэгжүүлэх нь” сэдэвт 18 сургалт семинар зохион байгуулж, нийт давхардсан тоогоор 325 иргэн, 299 аж ахуй нэгжийг хамруулан, 4 төрлийн зөвлөмж тараасан байна.

Дүгнэлт

Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангуудаар 2011 оны хяналт шалгалтаар 1.8 хувь нь малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдээгүй эм, бэлдмэл илэрч байсан бол 2014 оны хяналт шалгалтаар 4.8 хувь болтол өссөн байгаа нь малын эрүүл мэнд, улмаар хүнсний аюулгүй байдлыг алдагдуулах хүчин зүйл болж байна.

Мал эмнэлгийн дэргэдэх болон бие даасан малын эмийн сангууд эм ханган нийлүүлэх байгууллагуудаас эм, бэлдмэлийн цуврал бүрийн чанарын баталгаажилтын шинжилгээний дүнг авч хэвшээгүй, хөдөө орон нутагт хүн эмнэлгийн эмийн сангаас эм, бэлдмэл авч байгаа нь чанарын шаардлага хангаагүй болон стандартын бус эм, бэлдмэлээр малыг эмчлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаатай эм, бэлдмэлийг хэрэглэхдээ зохих зааврыг үл баримтлан, тунгийн хэмжээг зөрчих зэргээр малын эрүүл мэндэд эрсдэл учруулж, эмчилгээний үр дүн гарахгүй, сөрөг үр дагаварууд гарах нөхцөл бүрдэж байна.

Малын халдваргүй өвчний зориулалттай өргөн хэрэглээний эмийн хэрэгцээ ихсэх, хурдан морь, адуу сонирхогч нар гормон, амин дэмийн найрлагатай биологийн бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулах, малын эмч эмийн борлуулалтаас ашиг олох зорилгоор эмийг хэт өндөр үнэтэй болгосноос малчид хэрэглэгчид зах зээлээс чанарын баталгаагүй эм худалдан авч байгаа нь эмийн зохистой хэрэглээ алдагдах, эмийн талаар буруу ойлголт төрүүлэх нөхцлийг бүрдүүлж байна.

Д.Ундрах /24tsag.mn/
0
ЖИРГЭХ
Санал болгох
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    8 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    46 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 2 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 23 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 26 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 27 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 37 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 31 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 34 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    3 цаг 50 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 35 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 22 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 37 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 18 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    6 цаг 42 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    6 цаг 45 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    6 цаг 51 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    6 цаг 58 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 8 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 19 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Тоглолт, караоке, телевизийн шоунд дуу ашигласны төлбөрийн тариф тогтоолоо
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК