
Хоногийн хугацаанд Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн объектын гал түймрийн 6, зөрчлийн 1 дуудлагаар харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажиллажээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 7 А байрны 1 дүгээр орцонд утаа гараад байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад хогийн сувагт хог шатаж байсныг унтраасан байна. Мөн Налайх дүүргийн 2 дугаар хороо, Цагдаагийн хэлтсийн баруун талд машин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 28 дугаар ангийн тасгийг гаргахад "Subaru imperiza" загварын автомашины моторын хэсэг шатаж байсныг унтраасан.
Түүнчлэн, Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагааны 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагын дагуу Аврах, гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргахад 5х25 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Д.Ундрах /24tsag.mn/