
Харин дараагийн тоглолт Баянгол Гурвантамир болон Дорнод Танан Гарьдуудын хооронд өрнөсөн. Тоглолт эхнээсээ л ширүүн болж хоёр багийн тамирчид талбайд үнэхээр шилдэг тоглолт үзүүлж байлаа. Ингээд тоглолтын эцсийн мөчид Гурвантамирчууд өрсөлдөгчөө 103:98 харьцаатай буулгаж авсан юм. Крис Лавсон 23 оноо авч Баянгол Гурвантамир багаа тэргүүлсэн бол С.Батбямба 21 оноо авч шилдэг тоглолтоо үзүүлсэн.
24tsag.mn