
Сүүлийн жилүүдэд прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шүүх эрх мэдлийн шинэтгэлийн хүрээнд хуулийн байгууллагуудад хийгдэж буй өөрчлөлт шинэчлэлт, шинээр батлагдан гарч мөрдөгдөж эхэлж байгаа хууль тогтоомж, аймгийн эрүүгийн нөхцөл байдал болон аймгийн прокурорын газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн ажил, түүний үр дүнгийн талаар аймгийн прокурорын газрын Мэдээлэл дүн шин шинжилгээ, бодлого төлөвлөлт хариусан туслах прокурор Х.Жанибек, хяналтын прокурор Ц.Эрдэнэтуяа нар аймгийн төвийн Жаргалант, Чигэстэй, Товцог багийн 115 иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллажээ.
Улсын Ерөнхий прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг 2014 оны зорилт болгон дэвшүүлсэнтэй холбогдуулан, аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг улам эрчимжүүлэх, аймаг, сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон иргэд, төрийн бус байгууллагатай хамтран ажиллах ажиллагааг улам идэвхжүүлж аймгийн хэмжээнд анхаарал татаж байгаа тодорхой төрлийн хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэлэсэн олон талт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Прокурорын байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай Улсын Ерөнхий Прокурорын баталсан удирдамж, Улсын Ерөнхий Прокуророос 1/1335 албан бичгээр өгсөн чиглэлийн хүрээнд тус прокурорын газраас 2012 онд хийсэн ажлын дүнг нэгтгэн 2013 оны эхэнд шинээр томилогдсон сумдын ИТХ ын дарга, засаг дарга нарт прокурорын байгууллагад хийгдэж байгаа өөрчлөлт шинэчлэлт, прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл хүргүүлэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, сум, орон нутгийн эрүүгийн нөхцөл байдлын талаар харилцан мэдээлэл солилцох, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажилд хамтран ажиллах санал санаачлагыг гаргаж, тодорхой ажлууд зохион байгуулсаны үр дүнд 2013 онд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оныхоос 63 хэрэг буюу 18.6 хувиар буурсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/