
Б.Энхбат нь гэмт хэрэг үйлдэхдээ 2 амтай шувууны бууг ашигласан бөгөөд уг бууг тус сумын иргэн Ү-гийн гэрээс 8 сум, бусад эд зүйлийн хамт Э.Одтэнгэртэй бүлэглэн хулгайлан авчээ.
Энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.12, 91.2.16, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.
Хэргийн газрын үзлэг, сэжигтэн этгээдүүдийг баривчлах үйл ажиллагаанд Аймгийн прокурор А.Аварзэд, орлогч прокурор Ш.Насанжаргал нар оролцож хяналт тавин ажиллажээ.
Д.Ундрах /24tsag.mn/