
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын нэрийн дансанд 16 тэрбум төгрөг байршуулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газраас тусгаарлан шалгаж буй. Тэгвэл Ч.Гансүх нарын 13 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхэд эхэллээ. Шүүх хурлыг
Г.Буяннэмэх даргалж байгаа аж. Шүүгчдэгчдийг шүүх хуралд оролцуулахаар
Цагдан хорих 461 дүгээр ангиас авчирсан бөгөөд тэднийг Эрүүгийн хуулийн
150.3, 166.2, 254.2, 263.2, 265.2, 268.2, 272.2 зүйл ангиар буруутгаж
буй юм. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдөөс нэг нь шүүх хуралд ирээгүй тул тэдний
зүгээс хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд тавиад байна.
Хэргийг сануулбал, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг өнгөрөгч хоёрдугаар сараас АТГ-аас саатуулан шалгаж байгаа юм.
Д.Дуулим