
Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндоржид бусдыг хуурч мэхлэх аргаар залилж онц их хэмжээний хохирол учруулсан хэргээр Эрүүгийн хуулийн 148.4 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьсон. Мөн Г. Буяндоржтой хамт БНХАУ -ын нэг иргэнийг хорьсон талаар эх сурвалж мэдээллээд байгаа.
Сар гаруйханы өмнө Г.Буяндоржийн хорих хугацааг энэ сарын 31-н хүртэл болгон сунгасан байдаг. Тэгвэл тэрбээр хэд хоногийн өмнө батлан даалтад гарсан талаар эх сурвалж мэдээллээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)