
УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны удирдлагуудад хандан Д.Батболдод арга хэмжээ авах талаарх захидал илгээсэн тухай бид мэдээлсэн. Тэд нэг эмэгтэйг шоронд, нөгөөг шороонд булагдахад хүргэсэн Д.Батболдыг ямар нэг хариуцлага үүрэх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс Д.Батболдод захиргааны хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн Уул уурхайн яамны удирдлагуудад захидал илгээсэн билээ. Тэгвэл тус яамны удирдлагууд энэ асуудлыг хэлэлцэж, Д.Батболдыг ажлаас чөлөөлөхөөр болоод байгаа гэнэ. Гэхдээ албан ёсны хариуг гаргаагүй байгаа бөгөөд зөвхөн урьдчилсан байдлаар ийм дүгнэлтэд хүрчээ. Мөн Д.Батболд ч өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болоод байгааг эх сурвалж мэдээллээ. Юутай ч Уул уурхайн яамны удирдлагуудыг хэрхэн шийдэхийг эмэгтэй гишүүд хийгээд ард иргэд анхааралтай ажиглаж байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (12)