
Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газрын хамтарсан ажлын хэсгийнхэн өнгөрсөн баасан гарагт АНУ-ын иргэн И гэгчийг гэрээс нь баривчилжээ. Тэрбээр сүүлийн зургаан жил манай улсад амьдарч байгаа бөгөөд энэ хугацаандаа монгол, охид бүсгүйчүүдийг гадаадад ажиллуулах нэрээр биеийг нь үнэлүүлэхээр зуучилдаг байжээ. Тэрбээр өөрийн эхнэр болох Монгол Улсын иргэн Ө-тэй хамтарч уг хэргийг үйлддэг байсан байна. Америк эрийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлахад эхнэр Ө нь АНУ-ын газар нутгийн бүрэлдэхүүнд багтах Сайпан арал руу явсан байжээ. УМБГ-ынхан одоогийн байдлаар найман эмэгтэйг гадагш худалдагдахаас авраад байгаа юм.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)