
Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 15 дугаар гудамжинд цахилгаан хувиарлах самбар шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад унтарсан байсан тул шалгаад буцсан байна. Мөн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хорооллын 2 дугаар байрны 1 дүгээр орцны хогийн сувагт хог шатаж байна гэсэн дуудлагаар Аврах, гал унтраах 10 дугаар ангийн 2 дугаар тасгийг гаргахад иргэн Б гэртээ цахилгаан зуухан дээр савтай зүйл орхисноос утаатай байсныг аюулгүй болгожээ. Түүнчлэн, Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо, Сонсголонгийн 7 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04:49 цагт өгснөөр Аврах, гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 2х3 метрийн хэмжээтэй амбаарын гадна тал шатаж байсныг иргэд унтраасан байсныг шалгаад буцсан байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)