
Хэдхэн хоногийн өмнө шинэхэн албаа хүлээж авсан АС Милан клубын дасгалжуулагч, алдарт тоглогч К. Сеедорф багаа удирдаж эхний хожлоо авлаа. Тэдний өрсөлдөгч нь хүснэгтийн зургаадугаар байранд яваа Верона клубтэй таарч 1:0 харьцаагаар “Муу жаал” М.Балотеллигийн хийсэн гоолоор ялалт байгуулсан юм. Шинэхэн дасгалжуулагч ажлаа ямартаа ч амжилттай эхлүүллээ. АС Милан клуб энэ тойрогт гурван оноо авснаар хүснэгтийн 11 дүгээр байранд 26 оноотой бичигдэж байна.
24tsag.mn