
Юутай ч хулгайн хэргийн талаар зарим зүйлсийг Цагдаагийн байгууллагын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Хулгайн эд зүйлсийг мэдсээр байж авбал эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Эрүүгийн хариуцлага нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорих ял хүртэлх хэмжээтэй байдаг. Мөн хулгайн эд зүйлийг авсан бол түүнийг нь хурааж авдаг. Тиймээс худалдаж авсан иргэд эргээд хохирох магадлалтай" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/