
Иргэд сар шинийн өдрүүдэд бууз, ууцаа алдах тохиолдол ихээхэн гардаг. Тэгвэл энэ мэт алдсан ууц, буузны хулгайчдыг цагдаа нар ч илрүүлээд байгаа аж. Тухайлбал, 2014 оны нэгдүгээр сарын 6-нд Багануур дүүргийн тавдугаар хорооны айлын хашаанаас хонины ууц, хөлдөөгч хулгайлсан байна. Тэгвэл энэ хэргийг Очирсүх гэгч этгээд үйлдсэн болохыг нь Багануур дүүргийн цагдаагийн хэлтэс илрүүлсэн шалгаж байгаа аж.
Д.Ундрах /24tsag.mn/