
Монголын Биатлоны холбоо нэгдүгээр сарын 25-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл “Sky Resort” цанын баазтай хамтран цуврал тэмцээнийг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус тэмцээнд Монголын Биатлоны холбооны шилдэг 16 тамирчин дөрөв, дөрвөөрөө хуваагдан өрсөлдөх аж. Тэмцээн амралтын өдрүүдэд болох бөгөөд ирэх бямба гаригт нээлтээ хийнэ. Харин түүний дараа долоо хоногт учир завсарлаад үргэлжилэх юм байна.
Монголчууд 1964 оны хоёрдугаар сард Австрийн Инскбург хотноо болсон өвлийн олимпд биатлоны төрлөөр анх удаа өвлийн олимпын наадамд оролцсон түүхтэй. Харин 2014 онд энэхүү түүхэн үйл явдлын 50 жилийн ой тохиож буй учраас Монголын Биатлоны холбооноос шат дараалсан олон арга хэмжээнүүдийг бэлтгээд байгаа ажээ.
24tsag.mn