2. ОХУ-д зохион байгуулагдаж буй анхны өвлийн олимп. 1980 онд Москвад зуны олимпийг зохион байгуулсан түүхтэй.
3. Уламжлал ёсоор Олимпийн бамбар зохион байгуулагч орныг бүтэн нэг тойрох ёстой байдаг бөгөөд Оросууд үүнийг сансарт илгээж, 450 км замыг туулсан байна.
4. Сансарт ассан анхны бамбар буюу хамгийн урт замыг туулсан.
5. Сочигийн олимпт 51 тэрбум долларын бүтээн байгуулалт хийсэн нь НАСА-гийн Ангараг гариг дээрх судалгааны зардлын өртгөөс гурав дахин өндөр үзүүлэлт юм. 2010 онд Канадын Ванкувер хотын олимп 8,7 тэрбум доллар зарцуулж байв. Харин 2008 оны Бээжингийн олимпийн зардал 40 тэрбум доллар байсан ажээ.

6. Олимпийн наадамд зориулж, цэнгэлдэх хүрээлэн байгуулсан учраас хамгийн нүсэр болох нь тодорхой.
7. Дэлхийн 80 гаруй орноос 2500 гаруй тамирчин оролцож, 15 төрөлд өрсөлдөнө.
8. Олимпийн наадам эхлэхээс өмнө удаа дараа халдлага болж байгаа учраас жуулчдын аюулгүй байдлыг хамгаалж 30 гаруй мянган цагдаа, хамгаалалтын ажилтанг бэлтгэсэн.
9. Хамгаалалтын ажилтнууд зөвхөн бүртгэлтэй машиныг дотогш нь нэвтрүүлэх гэнэ.
10. Хар тэнгисээс 40 минут орчим яваад Хойд Кавказын уулстай танилцах боломжтой.
11. Тамирчид болон үзэгчдэд туслахаар дэлхийн өнцөг булан бүрээс 25 мянган сайн дурын ажилтан ороцоно.8. Олимпийн наадам эхлэхээс өмнө удаа дараа халдлага болж байгаа учраас жуулчдын аюулгүй байдлыг хамгаалж 30 гаруй мянган цагдаа, хамгаалалтын ажилтанг бэлтгэсэн.
9. Хамгаалалтын ажилтнууд зөвхөн бүртгэлтэй машиныг дотогш нь нэвтрүүлэх гэнэ.
10. Хар тэнгисээс 40 минут орчим яваад Хойд Кавказын уулстай танилцах боломжтой.

12. Тамирчдын медалиудыг хийхэд 999-ийн сорьцтой алт гурван килограмм, 960-ын сорьцтой мөнгө хоёр тонн, 700 килограмм хүрлийг зарцуулсан нь олимпийн түүхэн дэх бас нэгэн содон үзэгдэл юм.
13. Медаль бүр нь 460-531 грамм жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхэд 18 цаг зарцуулжээ.
14. Монголчууд олимпийн наадмыг үзэхийн тулд зөвхөн замын зардалд дөрвөн сая орчим төгрөгийг төлөхөөр байна.
15. Сочи хотод 400 мянган хүн амьдардаг. 148 километр үргэлжлэх Европын хамгийн урт хот ажээ.
16. ОХУ-д ижил хүйстний эсрэг хууль баталсан нь Сочигийн олимпийг эсэргүүцэгчид хүчээ авахад нөлөөлсөн юм. Германы ерөнхийлөгч Йоахим Гаук энэ олимпт оролцохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

17. 2014 онд Сочигийн Черкес хүмүүсийг аймаглан устгасны 150 жилийн ой тохиож байгаа. Тиймээс нутгийн иргэд олноороо эсэргүүцэж байсан. Магадгүй олимпийн түүхэн дэх хамгийн их эсэргүүцэл дагуулсан наадам юм.
18. Урьд өмнө судлагдаж байгаагүй, газрын зурагт тусгагдаагүй нутагт олимпийн наадам зохион байгуулсанаас цаг уурын эрс өөрчлөлт гарч болзошгүй хэмээн сэрэмжлэх хүмүүс цөөнгүй байна.
19. АНУ ижил хүйстэн тамирчдаа ОХУ-д баривчлагдахаас эмээж байгаа. Гэсэн хэдий ч В.Путин тамирчдыг гадуурхахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
19. АНУ ижил хүйстэн тамирчдаа ОХУ-д баривчлагдахаас эмээж байгаа. Гэсэн хэдий ч В.Путин тамирчдыг гадуурхахгүй гэдгээ мэдэгдсэн билээ.
20. Энэ оны долдугаар сард Сочигийн үндэсний паркт устаж үгүй болж буй ирвэсний зулзага мэндэлсэн нь бас нэгэн содон үйл явдал болжээ.
21. Олимпийн цэнгэлдэхийг барихад 55 мянган ажилтан оролцжээ.
22. Зохион байгуулагчид хамгийн цэвэр, эрүүл байгальд олимп болж байна гэдгийг онцолсон байна.
23. Сочид Иосиф Сталин зуслангийн байртай байсан тухай дурсамж бий.
24. Грекийн домогт Одессей баатрын нэг нүдэт мангас Сочид амьдарч байсан гэж гардаг.

Сэтгэгдэл (3)